Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 153/ШШ2024/00458

 

 

 

 

 

 

 

2024      09          20

                    153/ШШ2024/00458

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын 4 дүгээр (*******) багт оршин суух, ******* овогт ******* ******* хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1962 оны 2-р сарын 2-ны өдөр ******* сумын ******* багийн нутаг ******* ам гэдэг газар төрсөн. 1977 онд ******* сумын сургуульд орж, 1981 онд 4-р ангиа төгсөөд хөдөө гарч эцэг, эхтэйгээ мал маллаж байсан. Ажлын гараа 1983 оны 3-р сарын 1-нээс ******* сумын бригадад төлийн штаб, хадлан, хашаа барих ажлыг 1983 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хийсэн. Дараа нь 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ******* сумын Давшилт нэгдэлд өвсний манаач, төлийн штаб, адуу тэжээх зэрэг ажлуудыг 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хийсэн ба 1988 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нэгдэл тартал 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл түрээсийн малчин хийж байгаад хувьчлал аваад хувиараа мал маллаж одоог хүртэл амьдарч байна. Намайг сайн мэдэх бригадын нягтлан хийж байсан *******, адуучин нарыг гэрчээр асууж, ******* сумаас залуу малчдын чуулганаар 1975 онд авсан диплом, нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр зэрэг материалуудыг үндэслэн 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсын байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ховд аймгийн ******* сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн Т.******* нэр дээрх Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1112 дугаартай албан бичиг, 1988-1989 оны хоорондох ******* сумын бригадын 70 дугаар дансны хуулбарууд, 1991-1994 оны мал тооллогын баримтууд, ******* сумын Давшилт нэгдэл зөвлөлийн 1985 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Т.******* нэр дээрх диплом, иргэн , Г.Цэдэнбал нарын иргэний үнэмлэхний хуулбар, тодорхойлолтын хамт, 0701743 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, итгэмжлэл зэргийг шүүхэд гаргаж өгчээ.

3.Шүүхээс гэрч ийн мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон тус шүүхийн 2016 оны 09 сарын 16-ны өдрийн 153/ШШ2016/00484 дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч мэдүүлэг, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 05 сарын 01-ний өдрийн 187 дугаартай шийдвэрийн хуулбар, Ховд аймгийн цэргийн гавьяаны одонт цагдаагийн газрын 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 49-ж/4200 дугаартай албан бичиг, Ховд аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 02/259 дугаартай албан бичиг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Т.******* ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:

3.1.1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн Т.******* нэр дээрх Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт “Эрхэлсэн ажил хэсэгт “№” гэх хэсэгт “1” гэж, “Ажилд орсон он” хэсэгт “1984” гэж, “сар” хэсэгт “1” гэж, “өдөр” хэсэгт “1” гэж, Ажилд томилогдсон, ажлаас өөрчлөгдсөн тухай мэдээ” хэсэгт “******* бригадад малчнаар томилов” гэж, “Тогтоол, тушаалын он сар өдөр дугаар” хэсэгт “Нэгдлийн даргын 1984-1-5-ний 1 тоот тушаалаар” гэж бичигдсэн байх ба 1983-1990 он хүртэлх бичилтүүд бүрэн бичигдсэн байна.

3.2.Гэрч ийн шүүхэд гэрчээр өгсөн “...******* дөрөвдүгээр ангиа төгсөөд эцэг, эхийнхээ хамт мал маллаж эхэлсэн. Эцэг, эх нь Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажилладаг байсан. ******* 1980 оны эхээр малчнаар ажиллаж эхэлсэн ба оныг нь сайн санахгүй байна. Би тухайн үед адуу малладаг байсан ба адуу маллангаа гэдэг айлд очдог байсан ба тэр үед сургуулиас гарчихсан мал малладаг байсан. Т.******* эцгийг , эхийг нь гэдэг байсан...” гэх, гэрч шүүхэд гэрчээр өгсөн “******* 1980 оноос хойш эцэг, эхийнхээ хамт мал маллаж эхэлсэн ба Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдлийн ******* бригадад малчнаар ажилласан. Одоо хүртэл малчнаар ажилладаг. ******* нэгдэлд ажиллаж байхдаа эцэг, эхийнхээ хамт мал малладаг байсан. ....Т.******* эцгийг , эхийг нь гэдэг. Ах дүү хэдүүлээ гэдгийг сайн мэдэхгүй байна. ******* бага боловсролтой. Яагаад сургуульд үргэлжлүүлж сураагүй талаар мэдэхгүй байна... гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

3.3.******* сумын Давшилт нэгдлийн зөвлөлийн 1985 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Т.******* нэр дээрх дипломд “Цаг агаар хүндэрсэн 1984-1985 оны өвлийн улиралд мал бордох тэжээх онд бүрэн оруулах ажилд идэвхтэй ажилласан тул талархаж диплом үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав” гэжээ.

Иймд дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4.Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1112 дугаартай албан бичиг, 1988-1989 оны хоорондох ******* сумын бригадын 70 дугаар дансны хуулбарууд, 1991-1994 оны мал тооллогын баримтууд, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтууд нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй байх тул, иргэн , Г.Цэдэнбал нарын иргэний үнэмлэхний хуулбар, тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдав.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн  үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн *******г Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* Ховд аймгийн ******* сумын Давшилт нэгдэлд 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН