| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00438/И |
| Дугаар | 153/ШШ2024/00457 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 153/ШШ2024/00457
| 2024 оны 09 сарын 20 өдөр | Дугаар 153/ШШ2024/00457 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 5-4 тоот хаягт оршин суух, ******* овогт******* холбогдох
“Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ,
Хариуцагч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие нь нөхөр тай 2018 онд гэрлэлтэй батлуулсан боловч албан ёсоор хурим найр хийж тусдаа гэр орон барьж амьдраагүй. Манай аавын гэрт хамт 2 жил ирж очин амьдарч байгаад нөхөр 2020 онд яваад иргэж ирээгүй, 2018 оны 03 сарын 08-нд хүү төрсөн одоо 6 настай надтай хамт амьдардаг.
нь 2020 онд явснаасаа хойш эргэж надтай болон хүүхэдтэйгээ харьцахаа больсон надтай суухгүй гэсэн тул Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дугаар шийдвэрээр аас гэрлэлтэй цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг нээлттэй үлдээсэн. Иймд хүү ийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлгийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ...Би нэхэмжлэлийн шаардлагаа буруу гаргасан бололтой. Хүү миний асрамжид үлдээсэн. Тиймээс хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. ...Би 2018 онд төрүүлснээсээ хойш ганцаараа өсгөж байгаа. Өдийг хүртэл хугацаанд хүү бид хоёрыг тусламж, дэмжиж байгаагүй, холбоогүй байсан. Одоо хүүхэд маань сургуульд орох насанд хүрсэн тул хүүхдийн тэтгэлэг гаргуулъя гэж шийдсэн. Мөн миний бие одоогоор эрүүл мэндийн шалтгаанаар ажилгүй байгаа гэв.
3.Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хүүдээ тэтгэлгийг нь өгөөд явахад татгалзах зүйл байхгүй. Гэхдээ өдий хугацаанд холбоогүй байсан гэж худлаа яриад байна. Яагаад бид гэрлэлтээ цуцлуулах болсон бэ? гэвэл надтай амьдарч байх хугацаандаа өөр хүнтэй болсон байсан. Тэр хүнээсээ салаад дахиад өөр хүнтэй амьдарч байгаад мөн л одоо салж байгаа гэсэн. миний хүүд 2 хойд эцгийн гар харуулсан гэв.
4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаартай албан бичиг, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагч Г. холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2.1.Нэхэмжлэгч , хариуцагч нар нь гэрлэлтээ 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн нь гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул зохигчийн хооронд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаа үүссэн байна.
Гэрлэгчдийн дундаас 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хүү төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч , хариуцагч нарын гэрлэлтийг цуцалж, хүү ийг эх Г.******* асрамжид үлдээж шийдвэрлэжээ.
3.Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтын дагуу эцэг , эх нар нь ийг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эх Г.******* асрамжид үлдсэн нь эцэг ын хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөхгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно, 40.1.1 дэх хэсэгт 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт ******* нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтын дагуу хүү ийг 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг аар тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх эрх зүйн үндэслэлтэй.
Эцэг аас гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг эх нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй. Тэтгэлэг нь хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу эцэг нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх гээс шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
9.Нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хүү ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, ******* нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар бүр эцэг аас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН