Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 186

 

                          

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн   шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явууулсан шүүх  хуралдаанд:

Улсын яллагч:                       Д.Нямдэлэг

Нарийн бичгийн дарга       Б.Янжинлхам нар оролцуулав.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Тайж овогт Баярсайханы Балжинням, Хотгойд овогт Энх-Амгалангын Амарбаясгалан, Өндөрийнхөн овогт Дандарын Бат-Оргил нарт холбогдох 1731001440067 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд засан ердийн журмаар хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1992 оны 03 дугаар сарын 12-нд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 22а-48 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Баярсайханы Балжинням /РД: УП-92031211/

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 05 дугаар сарын 13-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав ээжийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг Маршал таун 106-9 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Өндөрийнхөн овогт Дандарын Бат-Оргил /РД:УЗ-93051334/

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 09 дүгээр сарын 23-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ам бүл 5, ээж аав эхнэр хүүхдийн хамт, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянгол хорооллын 403-38 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хотгойд овогт Энхамгалангийн Амарбаясгалан/ РД: УХ-93092490/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Амарбаясгалан нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Мухар дөхөм гэх газраас хориглосон сэтгэцэд нөлөөт бодын түүхий эд болох зэрлэг олсны ургамал /делта 9 тетрагидроканнанабинол/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг Б.Балжинням, Д.Бат-Оргил нартай бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн,

Шүүгдэгч Б.Балжинням нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Мухар дөхөм гэх газраас хориглосон сэтгэцэд нөлөөт бодын түүхий эд болох зэрлэг олсны ургамал /делта 9 тетрагидроканнабинол/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг Э.Амарбаясгалан, Д.Бат-Оргил нартай бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн,

Шүүгдэгч Д.Бат-Оргил нь 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Мухар дөхөм гэх газраас хориглосон сэтгэцэд нөлөөт бодын түүхий эд болох зэрлэг олсны ургамал /делта 9 тетрагидроканнабинол/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг Э.Амарбаясгалан, Б.Балжинням нартай бүлэглэн гүйцэтгэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус  холбогджээ.                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

1.Шүүгдэгч Э.Амарбаягалангийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Б.Балжинням над руу залгаад машинд чинь шатахуун хийж өгөөд Сэлэнгэ явчихаад ирье гэсэн. Тэгээд бид 3 хамт явсан гэв.

2.Шүүгдэгч Б.Балжиннямын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “..2017 оны 10 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотоос бид 3 машинтай гарсан. Тэгээд орой 5 цагийн үед гараад шөнө 11-12 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд очсон. Зэрлэг ургамал ногоон талбайн хажуугаар байдаг гэж сонсоод түүх зорилготой ирсэн. Анх замаа мэдэхгүй бага зэрэг хайсан. Бас ургамлаа мэдэхгүй байсан. Ургамлаа түүгээд өглөө 5 цагийн үед буцсан гэв.

3.Шүүгдэгч Д.Бат-Оргилын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “..Давхардуулахгүйгээр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 4. Гэрч С.Энхжаргалын 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 91-87 УНЗ улсын дугаартай приус 30 маркын тээврийн хэрэгслийг шалгахад Улаанбаатар хотод оршин суух хаягтай Э.Амарбаягсгалан, Б.Балжинням, Д.Бат-Оргил нар зорчин явсан ба тээврийн хэрэгслийн арын багажинд хар өнгийн уутанд зэрлэг олсны ургамал /каннабис/ авч явсан бөгөөд уг өвсийг ямар учиртай болохыг тодруулахад “ бид түүсэн” гэж тайлбарласан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

5.Гэрч Г.Мартын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Алтанбулаг сумын байгаль хамгаалагч ажилтай. Ажил үүргийн дагуу сум орон нутгийн ой мод байгаль орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх иргэд аж ахуйн нэгж байгууллагад мод модон материал байгалын дагалт баялагт эрхийн бичиг олгодог. 2017 он гарснаар иргэд аж ахуйн нэгж байгууллагад ургамал түүх, бэлтгэх зөвшөөрөл огт олгоогүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

6.Шүүгдэгч Э.Амарбаясгалангийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”...2017 оны 10 сарын 17-ны өдөр Б.Балжинням над руу залгаад Бат-Оргил бид хоёр Сэлэнгэ явж зэрлэг олсны ургамал түүхээр явах гэсэн чинь машингүй болчихлоо Чиний машинаар хамт явах уу гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд бид гурав тэр өдрийнхөө 16 цагийн орчим уулзаад Сэлэнгэ рүү 17 цагийн үед өөрийнхөө 91-87 УНЗ улсын дугаартай приус маркын машинаар гараад Сүхбаатар сум өнгөрч Алтанбулаг суманд 22 цаг өнгөрч байхад ирээд сумын төвөөс холгүй “Гүн нуур” –ын ойролцоо модонд очоод Бат-Оргил, Балжинням бид гурав зэрлэг олсны ургамал түүгээд 2 хар уутанд хийгээд хөдлөөд явахад цагдаа саатуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

7.Шүүгдэгч Э.Амарбаясгалангийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн”...гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

8.Шүүгдэгч Б.Балжиннямын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”... 2017 оны 10 сарын 17-ны өдөр би  Э.Амарбаясгалан руу залгаад Бат-Оргил бид хоёр Сэлэнгэ явж зэрлэг олсны ургамал түүхээр явах гэсэн чинь машингүй болчихлоо Чиний машинаар хамт явах уу гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд бид гурав тэр өдрийнхөө 16 цагийн орчим уулзаад Сэлэнгэ рүү 17 цагийн үед Э.Амарбаясгалангийн 91-87 УНЗ улсын дугаартай приус маркын машинаар гараад Сүхбаатар сум өнгөрч Алтанбулаг суманд 22 цаг өнгөрч байхад ирээд сумын төвөөс холгүй “Гүн нуур” –ын ойролцоо модонд очоод Бат-Оргил, Балжинням бид гурав зэрлэг олсны ургамал түүгээд 2 хар уутанд хийгээд хөдлөөд явахад цагдаа саатуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

9.Шүүгдэгч Б.Балжиннямын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн”...гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

10.Шүүгдэгч Д.Бат-Оргилын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн”... 2017 оны 10 сарын 17-ны өдөр Б.Балжинням над руу залгаад Сэлэнгэ явж зэрлэг олсны ургамал түүхээр явах уу Э.Амарбаясгалантай яриад машиныг нь асуугаад гуйгаад явъя гэж хэлж тохиролцоод бид нар хамт явахаар болсон. Ингээд бид гурав тэр өдрийнхөө 16 цагийн орчим уулзаад Сэлэнгэ рүү 17 цагийн үед Э.Амарбаясгалангийн 91-87 УНЗ улсын дугаартай приус маркын машинаар гараад Сүхбаатар сум өнгөрч Алтанбулаг суманд 22 цаг өнгөрч байхад ирээд сумын төвөөс холгүй “Гүн нуур” –ын ойролцоо модонд очоод Амарбаясгалан, Балжинням бид гурав зэрлэг олсны ургамал түүгээд 2 хар уутанд хийгээд хөдлөөд явахад цагдаа саатуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

11.Шүүгдэгч Д.Бат-Оргилын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн”...гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

12.Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 9824 дугаартай “.....1.Шинжилгээнд ирүүлсэн “Д.Бат-Оргил” гэж хаягласан хуванцар савтай шээс 35 мл орчим, “Э.Амарбаясгалан“ гэж хаягласан хуванцар савтай шээс 60мл  орчим ирүүлсэн ба шинжилгээнд тэнцэнэ.  

2. Шинжилгээнд “Б.Балжинням” гэж хаягласан хуванцар савтай шээс 5 тл орчим байсан ба шинжилгээнд тэнцэхгүй.

3.  Шинжилгээнд ирүүлсэн “Д.Бат-Оргил” гэж хаягласан хуванцар савтай шээс 35 мл орчим, “Э.Амарбаясгалан“ гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжүүдэд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. 

 4. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно.

5. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис тодорхойлох шинжилгээ хийх техникийн боломжгүй.....” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

13. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 9825 дугаартай “....1.Шинжилгээнд ирүүлсэн цаасан хайрцаганд хийсэн гялгар ууттай ургамал мэт зүйлийг ирүүлсэн байсан ба дээрх ургамал мэт зүйл нь гялгар уутын хамт 130 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн цаасан хайрцаганд хийсэн гялгар ууттай ургамал мэт зүйлд делта 9 гидроканнабинол ирлэрсэн.

3. Делта 9 гидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

14.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн  /хх-ийн 3--4 дүгээр хуудас/

15.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 5-7 дугаар хуудас/

16.Хэв загвар дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 45-52 дугаар хуудас/

17.Ял шийтгэгэдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60, 63, 64 дүгээр хуудас/

18.Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 68-70 дугаар хуудас/

19.Сонгино хайрхан дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 дугаар тал/

20.Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 65 дугаар хуудас/

21.Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /хх-ийн 76-79 дүгээр тал/

22.Ашид билгүүн ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 74-75 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Э.Амарбаясгалан, Б.Балжинням, Д.Бат-Оргил нарыг бүлэглэж 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Мухар дөхөм” гэх газраас сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох хориглосон зэрлэг олсны ургамал /делта 9 тетрагидроканнабинол/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлгүүдэд заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Батбаярын /хх-ийн 19-20/, С.Энхжаргалын /хх-ийн 22/, Г.Мартын /хх-ийн 23/ мэдүүлгүүд, шинжээчийн 9792, 9791 тоот дүгнэлтүүд /хх-ийн 27-28, 31-32/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 04-10 тал/ шүүгдэгч нараас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн Э.Амарбаясгалан, Б.Балжинням, Д.Бат-Оргил нарыг бүлэглэж, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг “Мухар дөхөм” гэдэг газраас сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох зэрлэг олсны ургамал /делта 9 тетрагидроканнабинол/-ыг худалдаалах зорилгогүйгээр өөрсдөдөө хэрэглэхээр бэлтгэсэн нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нарын түүж бэлтгэсэн ургамалаас делта 9 тетрагидроканнабинол илэрсэн ба энэ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаж байгааг тогтоожээ.

 Дээрхи байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч нарыг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын болон Прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3-т заасан шаардлагуудыг хангасан нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тогтоогдсон тул шүүхээс, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

            Шүүгдэгч нарт зүйлчилсэн, хуулийн зүйлчлэл тохирсон байна. Гэмт хэргийн улмаас шүүгдэгч нараас бусдад учруулсан хохирол, төлөх төлбөргүй талаар Прокурорын гэм буруугийн талаар өгсөн дүгнэлтэд дурьдсаныг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар өгсөн дүгнэлт:

 

Шүүхээс Э.Амарбаясгалан, Б.Балжинням, Д.Бат-Оргил нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэв. Шүүгдэгч Э.Амарбаясгалан, Б.Балжинням, Д.Бат-Оргил нар нь дээрхи ургамалыг өөрсдөдөө хэрэглэх зорилгоор Улаанбаатар хотоос зорьж ирсэн, бэлтгэсэн нь тэдний мэдүүлгүүдээр тогтоогдож байгааг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанарт хамааруулан ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөлд, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэнээс учрах нийгмийн хор уршгийг ухамсарлах ухамсар бүрэн гүйцэд төлөвшөөгүй, гэнэн томоогүй хувийн байдлыг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт “Нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх”-ээр зааснаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг 14.000.000 төгрөгөөр үнэлснийг шүүгдэгч тус бүрт тэнцүү хувааж, нэг шүүгдэгчээс 4.666.666 төгрөгийн хөрөнгө, орлого хурааж, улсын төсвийн орлогод шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

         Шүүгдэгч Э.Амарбаясгалан, Б.Балжинням, Д.Бат-Оргил нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан,   гялгар хар уутанд савласан 1935 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Тайж овгийн Баярсайханы Балжинням, Хотгойд овгийн Энх-Амгалангын Амарбаясгалан, Өндөрийнхөн овгийн Дандарын Бат-Оргил нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Балжинням, Э.Амарбаясгалан, Д.Бат-Оргил нарт тус тус ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар ялтан Б.Балжинням, Э.Амарбаясгалан, Д.Бат-Оргил нарын хувьд ногдох хөрөнгө, орлогоос тус тус 4.666.666 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

4.Э.Амарбаясгалан, Б.Балжинням, Д.Бат-Оргил нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

            5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан,   гялгар хар уутанд савласан 1935 грамм ургамлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

             6.Ялтан нарт шүүхээс оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

             7.Э.Амарбаясгалан, Б.Балжинням, Д.Бат-Оргил нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

             8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар  зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

             9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

       

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                  Б.НАЦАГДОРЖ