Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 125/ШШ2024/0034

 

 

 

 

 

 

2024       08         29                                           125/ШШ2024/0034

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мянганбаяр би даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “” ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хороонд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 496 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд нийцүүлж дахин үнэлгээ хийлгэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах, "*******" ХХК-ийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “” ХХК-нийн захирал *******, хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх БХБЯ/20240101002 дугаартай “3х3 сагсан бөмбөгийн талбайн тохижилт, шинэчлэл /Ховд/” тендерт шалгаруулалтад “” ХХК зэрэг 4 компани цахим тендер ирүүлснээс тендерийн үнэлгээний хороо 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж “” ХХК-нийн ирүүлсэн тендерийг “ТШЗ-ийн 19.1.4 б-д заасан “2022, 2023 он болон энэ оны ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн талаарх мэдээллийг маягт 5-д дурдаагүй буюу Ховд Жаргалант тооцооны төвийн их засварын ажлын мэдээлэл ирүүлээгүй...” гэх үндэслэлээр татгалзаж, энэ талаар Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 422 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “” ХХК-нд мэдэгдсэн.

1.2 “” ХХК-аас уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 03/5678 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.

1.3 Тендерийн үнэлгээний хороо 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, үнэлгээний хорооны 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн татгалзсан үндэслэлээр дахин “” ХХК-нийн тендерээс татгалзаж, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн ба энэ тухай мэдэгдлийг Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн 492 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “” ХХК-нд мэдэгдсэн.

1.4 . “” ХХК-аас уг шийдвэрт гомдол гаргасныг Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 03/6143 дугаар албан бичгээр “...шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана...” гэж зааснаар гомдлыг хүлээн авах боломжгүй гэх хариу өгсөн.

1.5 “” ХХК-аас 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан “Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 496 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд нийцүүлж дахин үнэлгээ хийлгэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах, "*******" ХХК-ийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хороонд даалгасан” шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.  

 

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн захирал ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан 3х3 сагсан бөмбөгийн тайлбай тохижилт, шинэчлэлтийн ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах БХБЯ20240101002 дугаартай тендер шалгаруулалт оролцсон. Гэтэл Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 270 дугаартай шийдвэрээр манай компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан. Ингэхдээ барилгын тусгай зөвшөөрөл байхгүй гэх хууль бус үндэслэлээр татгалзсан.  Бид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/4696 дугаартай албан бичгээр Худалдан авах ажиллагааны газрын  шийдвэрийг үндэслэлгүй гэж үзээд дахин үнэлгээ хийлгэхээр болсон. Гэтэл Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 422 тоот мэдэгдлээр манай компанийн тендерийг шаардлага хангахгүй буюу ТШЗ-ийн 19.1.4.б-д 2022, 2023 он болон энэ оны ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрээгүй тохиолдолд уг тендерээс татгалзана гэж зааснаар Төрийн банкны Ховд, Жаргалант тооцооны төвийн их засварын ажлын мэдэгдэл ирүүлээгүй гэж үндэслэлээр татгалзсан шийдвэр гаргаж, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн байсан.

Бид дахин Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 03/5678 дугаар албан бичгээр   захиалагчийн мэдэгдэл, шийдвэрийг үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

Улмаар Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийж тендер шалгаруулалтыг цаашид үргэлжлүүлэн явуулах байтал дахин үнэлгээ хийгээгүй ба Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 496 дугаартай шийдвэрээр дахин манай компанийн тендерээс татгалзсан ба ингэхдээ өмнө нь татгалзсан буюу Сангийн яамнаас уг татгалзлыг хууль бус болохыг тогтоосон үндэслэлээр татгалзсан байсан.

Ингээд уг шийдвэрийг эс зөвшөөрч дахин Сангийн яаманд гомдол гаргасан хэдий ч 2024 оны 7 сарын 23-ны өдрийн 03/6143 дугаар албан бичгээр өмнө нь шийдвэрлэсэн асуудлаар дахин хянахгүй гэж үзэж гомдлыг хүлээж аваагүй.

Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 496 дугаартай мэдэгдэл, шийдвэр нь тендер шалгаруулалтын үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай байх зарчмыг зөрчиж, манай компанид тендерт илт тод, тэгш бус, шударгаар өрсөлдөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн учраас шүүхэд хандахаас өөр гарцгүй болсон.

Хариуцагчаас манай компанийн тендерийг татгалзсан үндэслэлээ 2022, 2023 он болон энэ оны ажлын гүйцэтгэл 90 хувь хүрсэн талаарх мэдэгдлийг маягт 5-д дурдаагүй гэж тайлбарладаг ба уг маягт 5 нь хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээллийг бичих ба манай компани хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээ байхгүй тул энэ маягтыг бөглөх шаардлагагүй, бид ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх холбогдох баримтуудаа бүрдүүлээд өгчихсөн, Төрийн банкны Ховд, Жаргалант тооцооны төвийн их засварын ажлын гэрээг 2023 онд байгуулж, 2023 ондоо хүлээлгээд өгчихсөн, мөн энэхүү ажил нь сантехникийн засварын ажил байсан ба энэхүү 3х3 сагсан бөмбөгийн талбайн тохижилтын ажил гүйцэтгэхэд ямар ч хамаагүй байхад энэ үндэслэлээр татгалзсан нь хууль бус гэж үзэж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж заасан. Хариуцагч нь Төрийн банкны Ховд, Жаргалант тооцооны төвийн их засварын ажилтай холбоотой мэдээллийг холбогдох байгууллагаас тодруулж гэрээгээ гүйцэтгэсэн эсэхийг мэдэх боломжтой байсан. Гэтэл энэ талаар ямар ч тодруулга аваагүй.

Иймд Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 496 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд нийцүүлж дахин үнэлгээ хийлгэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах, "*******" ХХК-ийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хороонд даалгаж өгнө үү гэв.

 

2.2. Хариуцагч тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 3х3 сагсан бөмбөгийн талбайн тохижилт, шинэчлэл /Ховд/ БХБЯ/20240101002 дугаартай ажил гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/74 тоот тушаалаар байгуулсан. Тус үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж тендерийн баримт бичгийг боловсруулан, тендерийн урилгыг цахим системд нийтэлсэн бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл тендер хүлээн авсан. Ингээд уг тендер шалгаруулалтад “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК гэсэн нийт 4 компани тендер ирүүлсэн байсан. Үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 13 цаг 30 минутад хуралдаж, гишүүдийн олонхийн саналаар “*******” ХХК-ийг шалгаруулсан боловч Сангийн яамны 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/4696 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож дахин үнэлэхээр шийдвэрлэсэн.

Ингээд үнэлгээний хороо 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өдрийн 09:00 цагт хуралдаж нэр бүхий 4 компаниас ирүүлсэн тендерээс татгалзаж, тендер шалгараагүй тухай албан бичгийг хүргүүлж ажилласан.

Дараа нь “” ХХК нь Сангийн яаманд дахин гомдол гаргасан ба ингэхдээ Төрийн банктай 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Ховд Жаргалант тооцооны төвийн засварын ажил гүйцэтгэх гэрээ болон 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн комисст комиссын актыг хавсаргасан байсан.

Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03/5678 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр “” ХХК нь Төрийн банктай 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Ховд Жаргалант тооцооны төвийн засварын ажил гүйцэтгэх гэрээ болон 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн комисст комиссын акт тус тус ирүүлсэн байхад Жаргалант тооцооны төвийн их засварын ажлын мэдээлэл ирүүлээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, дахин үнэл гэсэн байсан.

Тендерийн үнэлгээний хороо нь ХХК нь анх цахимаар тендер ирүүлэхдээ энэ талаарх мэдээлэл ирүүлээгүй учраас 2022, 2023 оны болон энэ ажлын гүйцэтгэлийг 90 хувьд хүрсэн талаарх мэдээллийг ирүүлээгүй гэх үндэслэлээр тендерээс татгалзсан. Бид нар tender.gov.mn цахим системийн тендер шалгаруулалт, оролцогчийн жагсаалт хэсгээс оролцогчийн дэлгэрэнгүй мэдээллийг шүүж үздэг ба “Ар Онгод” ХХК-ийн хэрэгжүүлэхээр болон хэрэгжүүлэх эрх авсан гэрээний мэдээллийг хайж үзэхэд Төрийн банкны Ховд Жаргалант тооцооны төвийн засварын ажил гүйцэтгэх тендерт шалгарсан байсан.

Уг тендерийн ажлын даалгавар буюу ТШЗ-ийн 19.1.4-д “Хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх шаардлага хэсэгт уг мэдээлэл ирүүлэхийг шаардахаар заасан. Ингэхдээ б-д 2022, 2023 он болон энэ оны ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрээгүй тохиолдолд тендерээс татгалзахаар заасан. ХХК нь Төрийн банкны Ховд Жаргалант тооцооны төвийн засварын ажил гүйцэтгэх тендерийн ажлыг бүрэн гүйцэтгэсэн талаарх гэрээ, ажил хүлээн авсан комиссын актын тендертээ ирүүлээгүй тул бид энэ талаар мэдэх боломжгүй байсан.

Нэхэмжлэгчээс энэ талаар тодруулга авах боломжтой байсан гэж тайлбарлаж байна. Тендерийн материал дутуу ирүүлсэн тохиолдолд тендерээс татгалзахаар заасан учраас энэ талаар тодруулга авах шаардлага байхгүй.

Иймд үнэлгээний хороо 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дахин үнэлгээ хийж дээрх ажлын мэдээллийг материалд ирүүлээгүй учраас тус тендерт шалгараагүй талаар шийдвэрлэж, энэ талаар мэдэгдэхээр болсон.

Одоогоор гомдол хянасан тухай хуулийн хугацаа дууссан тохиолдолд тухайн тендерийн баримт бичигт ямар нэгэн ажлын даалгавар, тоо хэмжээнд өөрчлөлт орохгүйгээр дахин зарлахаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

2.3. Хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Барилга хот байгуулалтын яамнаас эрх шилжиж ирсэн "3х3 сагсан бөмбөгийн талбайн тохижилт, шинэчлэл (Ховд) БХБЯ/20240101002 дугаартай тендер шалгаруулалтад "" ХХК-аас Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гарсны дагуу дараах тайлбар хүргүүлж байна. Тус тендерийн Үнэлгээний хороог Аймгийн засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/74 тоот тушаалаар Үнэлгээний хорооны даргаар ******* (Орон нутгийн өмчийн газрын дарга), Үнэлгээний хорооны гишүүнээр (Төрийн байгууллагын төлөөлөл), Үнэлгээний хорооны гишүүнээр (Төрийн бус байгууллагын төлөөлөл), Үнэлгээний хорооны гишүүнээр (Иргэний төлөөлөл), Үнэлгээний хорооны нарийн бичгээр ******* (Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн) нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тухайн тендерийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 09:00 цаг хүртэл сонирхогч этгээдүүд оролцох боломжтой цахим систем буюу tender.gov.mn сайтаар зарлагдсан. Тендер үнэлэх хурал 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж тус өдөр Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хянан баталгаажуулж оролцогч "*******" ХХК-д тендерт шалгарсан тухай 272 тоот мэдэгдэл, "*******", "", "*******" ХХК-иудад тендерт шалгараагүй тухай 269, 270, 271 тоот мэдэгдлүүдийг цахим системд нийтэлсэн. Тухайн тендерт Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 05 дугаар сарын 24 өдрийн 03/4245 тоот тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичиг ирснийг 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Үнэлгээний хороонд хүргүүлж холбогдох баримт материалыг цахимаар хүргүүлэх чиглэл өгсөн. Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/4696 тоот гомдол хянасан тухай албан бичгийг Үнэлгээний хороонд хүргүүлсний дагуу Үнэлгээний хороо нь 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж тус өдөр Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хянан баталгаажуулж “Ар онгот ХХК-ий гаргасан гомдлын дагуу ирүүлсэн материалыг дахин хянаж үзэн тус тендерт шалгараагүй тухай 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 422 тоот, *******" ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 421 тоот мэдэгдлүүдийг цахим системд нийтэлсэн.

"" ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд дахин гомдол гаргаж тус яамны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 03/5678 дугаар гомдол хянасан тухай албан бичгийн Үнэлгээний хороонд холбогдох баримт материалыг цахимаар хүргүүлэх чиглэл өгсөн. Тендер дахин үнэлэх хурал 2024 оны 07 дугаар сарын 16- ны өдөр хуралдаж тус өдөр Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг хянан баталгаажуулж оролцогч "" ХХК-д тендерт шалгараагүй тухай 496 тоот мэдэгдэл цахим системд нийтэлсэн. "" ХХК нь Авлигатай тэмцэх газарт мөн гомдол гаргасны дагуу холбогдох баримт материалыг цахимаар хүргүүлэх чиглэл өгсөн

 

2.4. Хариуцагч Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“*******” ХХК-нийн тендерийн материалд уг тендерийн баримт бичгийн маягт 5-ын дагуу ижил төстэй хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх мэдээлэл байхгүй гэж ирүүлсэн. tender.gov.mn цахим системээс хайгаад үзэхээр 2023 оны 09 дүгээр сард зарлагдаж шалгарсан тендер болох Төрийн банкны Ховд Жаргалант тооцооны төвийн ажлын тендерт шалгасан талаарх мэдээлэл гарч ирсэн. Бидний зүгээс тавиад байгаа шаардлага болох 2023 оны ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрсэн эсэхийг бид ямар нэгэн байдлаар нотлох боломжгүй. Харин нотлохын тулд тендерийн гэрээ болон актыг тендертээ ирүүлэх ёстой.

Гэтэл энэ үйл баримт нотлогдохгүй байсан учраас үнэлгээний хорооноос ийм  шийдвэр гаргасан байгаа гэв.

 

2.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “*******” ХХК-нийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Анх тус захиалагчаас “*******” ХХК-нийн барилга байгууламжийн засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажилд тусгай зөвшөөрөл байхгүй гэж  дүгнэж, тендерийн материалыг хүлээж авахаас татгалзсаж байсан. “*******” ХХК-нийн тусгай зөвшөөрлийн хувьд сунгалт хийх шатандаа явж байсан. Тухайлбал, 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрлийг сунгах тушаал гарсан. Маргаан бүхий тендерийн хувьд  2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нээгдсэн. Иймд тусгай зөвшөөрөл байхгүй гэх үндэслэлээр материалыг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй байсан.

Улмаар тендерийн үнэлгээний хороо 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дахин үнэлгээ хийж Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 496 дугаар шийдвэрээр дахин татгалзсан  нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, “*******” ХХК-нийн тендерийн шалгаруулалтад ирүүлсэн материалыг хянаж үзээд 2023 онд гэрээ байгуулсан Төрийн банкны Ховд Жаргалант тооцооны төвийн их засварын ажлын гэрээ, актыг тендерийн материалд  ирээгүй гэх үндэслэлээр тендерт шалгаруулаагүй. Манай компани нь тендерийн материалд байгаа компанийн танилцуулга гэх баримтдаа Төрийн банкны Ховд, Жаргалант тооцооны төвийн их засварын ажил гүйцэтгэж бүрэн хүлээлгэн өгсөн талаар дурдсан байсан. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар энэ ажлын талаар тодруулга авах боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана.”, 25.2-т “Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно” гэж тус тус заасан. Гэтэл захиалагч тал нэхэмжлэгчийн ирүүлсэн компанийн танилцуулгыг уншиж танилцаад энэ талаар тодруулга хийх боломжтой байсан.

   Сангийн яамнаас ирүүлсэн гомдол хянасан тухай албан бичгийн хувьд маргаан бүхий асуудлын хүрээнд тодруулах шаардлагатай зүйлсийг тодруулж тайлбар хийсэн гэж үзэж байна. “*******” ХХК-нийн хувьд бусад компаниудаас ялгарах хэд хэдэн давуу талтай байхад хариуцагч тал энэ талаар мэдсэн хэдий ч анхаарч үзээгүй.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12-т зааснаар бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

  1. Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 492 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/74 дүгээр тушаалаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх 3х3 сагсан бөмбөгийн талбайн тохижилт шинэчлэл /Ховд/ ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулж, үнэлгээний хорооны 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар нэр бүхий 4 компаниас ирүүлсэн бүх тендерээс татгалзан, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэж, энэ тухай мэдэгдлийг Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 422 дугаар албан бичгээр “” ХХК-нд хүргүүлсэн, “” ХХК-иас уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг тус яамны 2024 оны 7 сарын 02-ны өдрийн 03/5678 дугаар албан бичгээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг мэдэгдсэн, тендерийн үнэлгээний хороо 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дахин хуралдаж “” ХХК-нийн ирүүлсэн тендерийг дахин үнэлж, шалгараагүй тухай мэдэгдэл хүргүүлж тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн, энэ тухай мэдэгдлийг Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 496 дугаар албан бичгээр “” ХХК-нд мэдэгдсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 50.2.2-т “тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-д “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна”, 51.7-д “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл тендерийн үнэлгээний хороо нь оролцогчдоос ирүүлсэн тендерийг хянах, үнэлэх, улмаар энэхүү чиг үүргийг хэрэгжүүлсний дагуу захиалагчид хуулийн 28 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах эрх олгох /28.1.1/, хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгараагүй тухай /28.1.2/, шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах /28.1.3/ талаарх шийдвэрийг олонхийн саналаар шийдвэрлэж, зөвлөмж хүргүүлэхээр заасан.

Харин Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.8-д “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагын аймаг, нийслэл, дүүрэг дэх нэгж дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 49.8.5-д “энэ хуулийн 49.4.13-т заасан чиг үүрэг”, 49 дүгээр зүйлийн 49.4.13-д “шалгарсан оролцогчтой худалдан авах гэрээ байгуулах тухай мэдэгдлийг гэрээ байгуулах эрх бүхий этгээдэд хүргүүлэх” /эсрэг тохиолдолд оролцогчийн ирүүлсэн тендер шалгараагүй тухай болон тендерээс татгалзсан тухай мэдэгдэл оролцогчид хүргүүлэх/ гэж зааснаар үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг захиалагч болон тендерт оролцогч нарт мэдэгдэх чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуульд заасан.

Энэхүү маргааны тохиолдолд Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 496 дугаар мэдэгдэл нь үнэлгээний хорооны гаргасан эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг дамжуулан “мэдэгдсэн” агуулгатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “захиргааны акт”-ын шинжийг агуулаагүй байна.

Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж, 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж заасан ба Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 496 дугаар мэдэгдэл нь нэхэмжлэгчид үүрэг болгосон, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан шинжгүй, үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг мэдэгдсэн агуулгатай байх тул захиргааны актын шинжийг агуулаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаар Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 496 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд нийцүүлж дахин үнэлгээ хийлгэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах, "*******" ХХК-ийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар, тендерийн үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчээс “...Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд нийцүүлж дахин үнэлгээ хийлгэхийг тендерийн үнэлгээний хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “... Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 03/5678 дугаар шийдвэрээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Тендерийн үнэлгээний хороо үүний дагуу дахин үнэлгээ хийгээгүй...” гэж,

Хариуцагчаас “...Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 03/5678 дугаар албан бичгийн дагуу үнэлгээний хороо 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж “” ХХК-нийн ирүүлсэн тендерийг дахин үнэлж тус компанийн ирүүлсэн тендер нь ТШЗ-ний 19.1.4.б-д заасан 2022, 2023 он болон энэ оны ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрээгүй тохиолдолд уг тендерээс татгалзах буюу Төрийн банкны Ховд, Жаргалант тооцооны төвийн их засварын ажил гүйцэтгэх гэрээний талаарх мэдээллийг ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан...” гэж тус тус тайлбарлан маргасан.

Хэрэгт тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар хуралдааны тэмдэглэл авагдсан ба уг хуралдааны тэмдэглэлд “...Үнэлгээний хорооны дарга *******аас: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих 3х3 сагсан бөмбөгийн талбайн тохижилт, шинэчлэл /Ховд/ ажил батлагдсан. Монгол улсын Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 03/5678 тоотод заасны дагуу “” ХХК-нийн ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийцгээе... Шийдвэрлэсэн нь: Хуралд оролцсон үнэлгээний хорооны гишүүдийн 80 хувийн саналаар “*******” ХХК-нд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 28.1.3-д заасан шаардлага хангаагүй тухай мэдэгдэл, хуулийн үндэслэлийг албан тоотоор хүргүүлж тус тендерийг дахин зарлахаар шийдвэрлэв...” гэж дурдсан зэргээс үзвэл Сангийн яамны 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 03/5678 дүгээр албан бичгийн дагуу тендерийн үнэлгээний хороо “” ХХК-нийн ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “...Сангийн яамны шийдвэрийн дагуу үнэлгээний хороо дахин үнэлгээ хийгээгүй...” гэх тайлбар үндэслэлгүй байна.

Тодруулбал Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан ба энэ тохиолдолд тендерийн үнэлгээний хороо

“” ХХК-нийн ирүүлсэн тендерт дахин үнэлгээ хийсэн, тендерийн үнэлгээний хороо хууль заасан эс үйлдэхүй гаргаагүй нь тогтоогдсон тул тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар хуралдаанаар нэхэмжлэгч “” ХХК-нийн ирүүлсэн тендерээс татгалзаж, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа энэ тохиолдолд “” ХХК-нийг гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах нь үндэслэлгүй байна.

            Иймд “” ХХК-нийг гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалт, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн 106.3, 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.7 дахь хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 496 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
  2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2, 50.2.2, 50.2.3 дахь заалт, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, хуульд нийцүүлж дахин үнэлгээ хийхийг үнэлгээний хороонд даалгах, “*******” ХХК-нийг ажил гүйцэтгэгчээр шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газар, үнэлгээний хороонд даалгахыг хүссэн нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               М.МЯНГАНБАЯР