Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2024/00449

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2024/00449

Ховд аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, 1-р хороо, ******* талбай5, Голомт банк төв байрт байрлах, “Голомт банк” ХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын 10 дугаар () багийн тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: "Үндсэн зээлийн төлбөрт 2,898,295.10 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 395,727.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 51,559.60 төгрөг, нийт 3,345,581.96 (гурван сая гурван зуун дөчин таван мянга таван зуун наян нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой нь 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Голомт банктай тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 14,200,000 төгрөгийн зээлийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дугаарт Цалингийн зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 5,500,000 төгрөг нэмж зээлэн авч нийт 19,186,248.85 зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан.

******* овогтой нь тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 283 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:

Үндсэн зээлийн төлбөрт                    2,898,295.10 төгрөг

Үндсэн хүүний төлбөрт                       395,727.27 төгрөг

Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт           51,559.60 төгрөг

Нийт                                                      3,345,581.96 төгрөг

Зээлдэгч ******* овогтой Голомт банктай байгуулсан тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 3,345,581.96 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банк ХК-нийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,345,581.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “Голомт банк” ХК нь хариуцагч Л.******* холбогдуулан "Үндсэн зээлийн төлбөрт 2,898,295.10 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 395,727.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 51,559.60 төгрөг, нийт 3,345,581.96 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч  нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,345,581.96 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,480 төгрөгийн тал хувь болох 34,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 34,240 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,240 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

4.Хариуцагч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Голомт банк” ХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.******* холбогдох, "Үндсэн зээлийн төлбөрт 2,898,295.10 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 395,727.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 51,559.60 төгрөг, нийт 3,345,581.96 (гурван сая гурван зуун дөчин таван мянга таван зуун наян нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,480 (жаран найман мянга дөрвөн зуун наян) төгрөгийн тал хувь болох 34,240 (гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин) төгрөгийг улсын орлогоос, хариуцагч эс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 34,240 (гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЮУН