| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00408/И |
| Дугаар | 155/ШШ2016/00408 |
| Огноо | 2016-03-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2016/00408
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 24 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух Их мэргэд овогт Шын Х /РЭ********/, Цахар овогт М*гийн А /МН***/ нарт холбогдох,
Зээлийн төлбөр 11.772.957 /арван нэгэн сая долоон зуун далан хоёр есөн зуун тавин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М* овогтой А нь Тэвхэн ХХК-ийн Тэвхэн-2 ХҮТөвийн байранд талбай түрээслэн бэлэн хувцасны худалдаа эрхэлж байхдаа 2014 оны 05-р сарын 08-ны өдөр Хаан банкны Хөвсгөл салбараас 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн өрхийн зээлийг сарын 2,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай аваад 2015 оны 01 сараас хойш хугацаа хэтрээд 402 хоног хонож байна. Зээлийн үлдэгдэл 8,020,903 төг 45 мөн, хүү 3,384,014 төг, торгуулын хүү 368,040 төгрөг бүгд 11,772,957 төг 45 мөн /арван нэгэн сая долоон зуун далан хоёр мянга есөн зуун тавин долоон төгрөг дөчин таван мөнгө/ өрийн үлдэгдэлтэй байна. Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 114,772,957 төгрөгийг зээлдэгч М.А, хамтран үүрэг гүйцэтгэгч Ш.Х нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.А, Ш.Х нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Зээлдэгч М* овогтой А миний бие 2014 ны 05-р сарын 08-ны өдөр Хаан банкны Хөвсгөл салбараас 12,000,000 төгрөгийн бизнесийн зээл авсан. Дээрх зээлийг авч эхлүүлсэн бизнес маань цаг үе эдийн засгийн хямралаас болж зогсонги байдалд ороод байна. Зээл авснаас хойш эргэн төлөлтийг цаг хугацаанд нь хийж байсан. Хугацаа хэтэрсэн цагаас хойш 2015 оны 9 сарын 29-нд 150,000 төгрөг, 2015 оны 10 сарын 12-нд 500,000 төгрөг, 2015 оны 12 сарын 24-нд 700,000 төгрөгийг тус тус хийсэн болно. Цаашид зээлийн үлдэгдлийг өөрийн үл хөдлөх хөрөнгийг борлуулж 2016 оны 12 сарын 25-наас өмнө төлж барагдуулах хүсэлтэй байна. Үл хөдлөх хөрөнгө маань зарагдсан тохиолдолд аль болох богино хугацаанд төлж банкийг хохиролгүй болгоно гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбар нь хариуцагч М.А, Ш.Х нараас зээлийн төлбөр 11.772.957 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөр 11.772.957 төгрөгийг хариуцагч М.А, Ш.Х нар нь төлөхийг зөвшөөрсөн байна. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203.318 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А, Ш.Х нараас 101.659 төгрөгийг, улсын орлогоос 101.519 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл 75.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөр 11.772.957 /арван нэгэн сая долоон зуун далан хоёр есөн зуун тавин долоо/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.А, Ш.Х нар зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203.318 /хоёр зуун гурван мянга гурван зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.А, Ш.Х нараас 101.659 /нэг зуун нэг мянга зургаан зуун тавин ес/ төгрөгийг, улсын орлогоос, 101.659 /нэг зуун нэг мянга зургаан зуун тавин ес/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН