Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 642

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, “А*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан гаргасан “...Зам, тээврийн яамны сайдын /хуучин нэрээр/ зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас гарсан 17 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийн биелэлтийг хангуулан “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” ажлын хүрээнд тендерийн сонгон шалгаруулалтаар Зам, тээврийн яам болон “Ч*******” ХХК-ийн хооронд байгуулсан Багц CW1-3 “Хашаатын даваа – Толбо сумын чиглэлийн 60 км”, Багц CW1-4 “Цагааннуур – Улаанбайшинт чиглэлийн 25.8 км” авто замын ажил гүйцэтгүүлэх гэрээг цуцлахыг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, Ц.Ц******* нар шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “...Тус шүүхэд “А*******” ХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн яамны сайдад холбогдох захиргааны хэрэг хянагдаж байгаа бөгөөд Ц.Ц*******, Б.Х******* бид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ.

Итгэмжлэгдсэн төлөөлөгчид бид нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах ... эрх эдэлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж буйгаа илэрхийлсэн байна

Иймд нэхэмжлэгч “А*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, Ц.Ц******* нар нь Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан гаргасан “...Зам, тээврийн яамны сайдын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас гарсан 17 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийн биелэлтийг хангуулан “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” ажлын хүрээнд тендерийн сонгон шалгаруулалтаар Зам, тээврийн яам болон “Ч*******” ХХК-ийн хооронд байгуулсан Багц CW1-3 “Хашаатын даваа – Толбо сумын чиглэлийн 60 км”, Багц CW1-4 “Цагааннуур – Улаанбайшинт чиглэлийн 25.8 км” авто замын ажил гүйцэтгүүлэх гэрээг цуцлахыг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А*******” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, Ц.Ц******* нарын “...Зам, тээврийн яамны сайдын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас гарсан 17 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг шийдвэрийн биелэлтийг хангуулан “Баруун бүсийн босоо тэнхлэгийн автозамыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” ажлын хүрээнд тендерийн сонгон шалгаруулалтаар Зам, тээврийн яам болон “Ч*******” ХХК-ийн хооронд байгуулсан Багц CW1-3 “Хашаатын даваа – Толбо сумын чиглэлийн 60 км”, Багц CW1-4 “Цагааннуур – Улаанбайшинт чиглэлийн 25.8 км” авто замын ажил гүйцэтгүүлэх гэрээг цуцлахыг даалгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Зам, тээврийн хөгжлийн сайдад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                    Д.ЧАНЦАЛНЯМ