Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/00412

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Бэсүд овогт Дын Жгийн

Хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Аг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2016/00229/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Д.Ж нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Ж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааБи нөхөр болох Д.Атай 2003 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, дөрвөн хүүхэдтэй болсон. Гурван хүү, нэг охинтой. 2009 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хамгийн бага хүүгээ төрүүлсэнБи нөхөр Д.Агийн хамт Оросын холбооны улс руу наймаа хийж явдаг байсан. Гэтэл наймаа хийдэг эргэлтийн бүх мөнгө төгрөгөө аваад 2011 оны дугаар сард Д.А сураггүй болсон. Сураг сонсоход дотно харилцаатай байсан хүүхэнтэйгээ амьдрахаар Улаанбаатар хот явсан гэдгийг мэдсэн. Өнөөг хүртэл хугацаанд Д.А надтай болон хүүхдүүдтэйгээ нэг ч удаа утсаар ярьж, уулзаагүй. Түүний ээж болон эгч нь Мөрөнд амьдардаг боловч Д.Агийн тухай ерөөсөө юм хэлдэггүй байсан. Ээж нь Улаанбаатар хот руу шилжиж явсан. Том охин маань Улаанбаатар хот саяхан ороход Д.Атай ээж нь уулзуулсан байсан. Аавынхаа хаана амьдардаг талаар мэдээгүй гэсэн. Би нөхрөө хүрээд ирэх болов уу гэж хүлээж байсан боловч ирээгүй. Бид нарыг хаяж яваад дөрвөн жил болж байгаа учраас гэрлэлтээ цуцлуулж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хүүхдүүдийнхээ сурч боловсрох эрхийг хангах нь зүйтэй гэж бодож байна. Д.А бид хоёр наймаа хийж байхдаа банкнаас зээл авсан. Түүнийг одоо болтол би төлж байгаа. Агийн ээжийг ******************* гэдэг ба түүний утас 8***********, дүү ******************й холбогдох утас *************, эхийн хамт Улаанбаатар хотод амьдардаг, төрсөн эгч Мөрөн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** багийн 13-11 тоотод оршин суудаг, түүнтэй холбогдох утас *****************гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Д.Ж нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Аг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шаардах эрхтэй.

Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.А нь Д.Жтай 2003 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2003 оны 5 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь ПА-№********* дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хамт амьдрах хугацаанд 2003 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр охин А.*****************, 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүү А.************, 2007 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүү А.***************, 2009 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүү А.************** нар төрсөн болох нь Г-№*********, №0************, №**************, №**************** дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Өндөр овогт Д-ийн А Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 38-18 тоот хаяганд бүртгэлтэй боловч тус хаяганд оршин суудаггүй, байнга оршин суугаа хаягийн өөрчлөлт хийсэн талаар бүртгэл хийгдээгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Иргэн Д-ийн А нь /РЭ***********1/ ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт 1-38-18 тоотод бүртгэлтэй боловч тухайн хаягандаа амьдардаггүй гэх 14/18 тоот тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн РД:РЭ***********1, овог Өндөр, эцгийн нэр Д-, нэр А...амьдарч эхэлсэн он Хөвсгөл, Мөрөн, 1-р баг, 38 гудамж, 18 тоот...байнга оршин суугаа хаягийн өөрчлөлтөд бүртгэлгүй гэх бичилттэй Д.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газар, хаягийг олж тогтоох нь зүйтэй байна.

Жич: Д.Агийн талаарх мэдээлэл. Гэрийн хаяг: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 38 дугаар гудамжны 18 тоотод оршин сууж байсан, одоо Улаанбаатар хотод амьдарч байгаа, аль дүүрэгт болох нь тодорхойгүй, эрэгтэй, ургийн овог Өндөр, яс үндэс халх, РЭ***********1 дугаар регистртэй, 

Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар РЭ***********1 дугаар регистртэй, Өндөр овогт Д-жийн Аг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Өндөр овогт Д-жийн Аг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг олж тогтоох ажиллагааг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА