| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00232/И |
| Дугаар | 155/ШШ2016/00413 |
| Огноо | 2016-04-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2016/00413
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 15 дугаар байрны 27 тоотод оршин суух *************** дугаарын гар утастай, Ач хариад овогт Д-ын Г- /РЮ-*********/-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Ханх сумын 3 дугаар багт оршин суух, ********** дугаартай гар утастай Шошийлог овогт Д-гийн А- /РО-************/-д холбогдох
Мотоцикльний үнэ 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Г- нь Д.А-д 2014 оны 4 дүгээр сарын 10-нд хөх өнгийн мотоциклийг ХААН банкны лизингээр гэж харилцан тохиролцож худалдсан билээ. Харин Д.А- одоо болтол төлбөрийг барагдуулаагүй тул Д.А-ээс мотоцикльний үнэ 1.450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.А- нь Г-ийн нэхэмжилсэн 1.450.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Г- нь хариуцагч Д.А-ээс Мотоцикльний үнэ 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавь мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Д.А- нь ....1.450.000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-ээс 19.075 төгрөгийг гаргуулж, улсын орлогоос 19.075 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.450.000 /нэг сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хариуцагч Д.А- төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38.150 /гучин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.А-ээс 19.075 /арван есөн мянга далан тав/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 19.075 /арван есөн мянга далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Г-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ