Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2016/00414

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Өндөр овогт Б-гийн Ж- /РП***********/-ийн

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч 155/2016/00213 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ж- шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ж- нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1971-1974 оны 6-р сарыг хүртэл хоньчноор ажиллаж байгаад 1974 оны 5-р сард цэрэгт явж 1977 онд цэргээс ирээд 1977 оны 9-р сарын 01-ний өдрөөс 1993 оны 12-р сарын 31 хүртэл хоньчин, адуучнаар ажиллаж байсан. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, 1979, 1980 онд Жамбалдорж нэрээр бичигдсэн зэрэг тодорхойгүй тул миний Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1971 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хоньчноор, 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Ж- нь тус шүүхэд миний Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1971 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор, 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Ж- нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1971 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор, 1977 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар тус тус ажиллаж байсан болох нь Б- овогтой Ж-д 1973 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нээж олгосон, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Ж-гийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, Б- овогтой Ж-гийн 1989 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Баярын бичиг-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1984 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Баярын бичиг-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1987 оны 01 дүгээр сарын Хүндэт жуух бичиг-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Баярын бичиг-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1986 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Баярын бичиг-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хүндэт дэвтрийн гэрчилгээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч *************** нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Б.Ж- нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Өндөр овогт Б-гийн Ж-гийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Бадрал нэгдэлд 1971 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хоньчноор, 1977 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд адуучнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Б.Ж-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН