| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00318/И |
| Дугаар | 155/ШШ2016/00416 |
| Огноо | 2016-04-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2016/00416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хонин онход овогт Б-ын А /РЛ*******7/-ийн
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 155/2016/00318/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1969 онд 4 дүгээр ангиа төгсөж улмаар эвлэлийн илгээлтээр хөдөө гарч 1972 оны 4-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд малчнаар ажилласан. Цэрэгт яваагүй. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон болон гарсан тушаал архивт байхгүй байх тул 1972 оны 4-р сарын 01-ний өдрөөс 1989 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд малчнаар ажилалж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Б.А нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1972 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч Б.А нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1972 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь Б- овогтой Ад 1987 онд болон Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлээс нээж олгосон 24 дугаартай хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Аийн 1979 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Баярын бичиг, 1980 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичиг, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Хүндэт жуух бичиг, 1982 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Баярын бичиг, 1983 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Диплом, 1984 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Диплом, 1985 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Диплом, 1989 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн Дурсамж, Б.Аийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, гэрч ******************* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Ад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хонин онход овогт Б-ын Аийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1972 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Б.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН