Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/01052

 

 

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2024/01052

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

      

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ************ оршин суух, **************

хариуцагч: Хөвсгөл аймгийн *****оршин суух, *********************

Нэхэмжлэлийн шаардлага: 2,751,000 (хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01078/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***************нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Мөрөн сумын 8-р багийн нутаг дэвсгэр дээр Герман барааны дэлгүүр ажиллуулдаг юм. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн *************** нь нийт 2,751,000 (хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга) төгрөгийн бэлэн хувцас зээлээр аваад удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрч байна.

Иймд ***************гээс 2,751,000 (хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга) төгрөгийг гаргуулж миний хохиролыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *************** тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *************** миний бие нэхэмжлэгч ************** 2,751,000 (хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга) төгрөгийг төлж барагдуулах нь үнэн болно. ********* 2,751,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ***************нь ***************д холбогдуулан 2,751,000 (хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************** нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,751,000 (хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга) төгрөгийг нэхэмжлэгч ************* төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ************ 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,966 (тавин найман мянга есэн зуун жаран зургаа) төгрөгийн тал хувь болох 29,483 (хорин есэн мянга дөрвөн зуун наян гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,483 (хорин есэн мянга дөрвөн зуун наян гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***************гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,483 (хорин есэн мянга дөрвөн зуун наян гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч ************* олгохоор тогтов.

Хариуцагч *************** нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ************* нэхэмжлэлтэй, хариуцагч ***************д холбогдох, 2,751,000 (хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч *************** нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,751,000 (хоёр сая долоон зуун тавин нэгэн мянга) төгрөгийг нэхэмжлэгч Х.Жаргалмаад төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ************ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,966 (тавин найман мянга есэн зуун жаран зургаа) төгрөгийн тал хувь болох 29,483 (хорин есэн мянга дөрвөн зуун наян гурав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,483 (хорин есэн мянга дөрвөн зуун наян гурав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ***************гээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,483 (хорин есэн мянга дөрвөн зуун наян гурав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч *************  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *************** нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                  С.ОЮУНЖАРГАЛ