Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/01078

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 155/ШШ2024/01078

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын *************************

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01065/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *************** нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч *************** шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Завхан аймгийн Улиастай хотод 1969 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. 1986 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд 8 дугаар ангиа төгссөн. Улаанбаатар хотын Нийтийн ахуйн үйлчилгээний Техник мэргэжлийн сургуулийн гуталчны ангид 1986 онд элсэн суралцаж 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төгссөн. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар томилогдож 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гуталчин байхгүй гэсэн шалтгаанаар 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл гуталчнаар ажилласан. Түүнээс хойш гэр бүлтэй болоод өөрөө хүсэлт гаргаж Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажилласан.

Миний Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй. Мөн миний хөдөлмөрийн дэвтэр, сурагчийн хувийн хэрэг, мэргэжлийн үнэмлэх, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалуудад *************** гэх нэрээр бичилттэй байдаг. Цахим иргэний үнэмлэх олгох үед Туяа гэх нэрээр гарсан юм. Ийм шалтгааны улмаас шүүхэд хандах болсон.

Иймд миний Хөвсгөл аймгийн Тариалан сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гуталчнаар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл гуталчнаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Миний хөдөлмөрийн дэвтрийг 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын Нийтийн ахуй үйлчилгээний Техник мэргэжлийн сургуулиас С.*************** гэх нэрээр нээсэн. Би энэ шүүхийн 2013 оны 379 дугаартай шийдвэрээр хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосон.

Миний хамгийн том эгч Дэлгэрмаа намайг сургуульд ороход *************** гэж бүртгүүлсэн байдаг. Үүнээс болоод миний сурагчийн хувийн хэрэг, 8 дугаар анги төгссөн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, 1988 оноос 1992 онуудад ажиллаж байсан үеийн тушаал шийдвэрт *************** гэдэг нэрээр бичигдсэн байдаг. Ганцхан иргэний үнэмлэх дээр Туяа гэдэг нэртэй байдаг.

Би эцэг, эхээс 6-уулаа. Би дээрээ 3 эгч, 1 ахтай, доороо 1 дүүтэй. Эгч нарын нэрийг Дэлгэрмаа, Соёлмаа, Туул, ахын нэрийг *******, дүүгийн нэрийг ******** гэдэг. Миний нөхрийн нэрийг ************ гэдэг. Надтай хамт ажиллаж байсан хүмүүс намайг Орхоо гэж дууддаг. Намайг *************** гэдэг нэрээр минь мэднэ....гэв

 

Нэхэмжлэгчээс ***************** дугаартай 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ****************-ийн сургуулийн захиргаанаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн Аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №13 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн №43 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн Аж ахуйн даргын 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн №72 дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №1257 дугаартай архивын лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №379 дугаартай шүүхий шийдвэр, гэрч асуулгах тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11/954 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 11/955 дугаартай албан бичиг, БНМАУ Хөвсгөл аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №129 дугаартай Ажилчдад мэргэжлийн зэрэг олгох тухай тушаалын архивын хуулбар, тус тушаалын хавсралтын хуулбар, тушаалын хуулбар гэх толгой бичвэр бүхий баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн байна. (хх-ийн 4-10, 44-47, 60 дугаар тал),

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр ************** нарыг гэрчээр мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 48-51 дүгээр тал),

Мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 30/1168 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл (хх-ийн 23-27 дугаар тал),

Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын *********дугаар албан бичгээр ирүүлсэн ********** дугаар хүн ам орон сууцны 1989 оны улсын тооллогын бүртгэлийн архивын лавлагаа (хх-ийн 29-30 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн Эг-Үүрийн Сангийн аж ахуйд ажиллаж байсан ***************гийн 1990-1992 онуудын цалингийн лавлагаа, цалин хөлсний 70 дугаар дансны хуулбаруудыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 32-37 дугаар тал),

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч *************** дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй. Мөн миний хөдөлмөрийн дэвтэр, сурагчийн хувийн хэрэг, мэргэжлийн үнэмлэх, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалуудад *************** гэх нэрээр бичилттэй байдаг. Цахим иргэний үнэмлэх олгох үед Туяа гэх нэрээр гарсан юм. Ийм шалтгааны улмаас шүүхэд хандах болсон.

Иймд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гуталчнаар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл гуталчнаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тодруулсан байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч *************** өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч *************** нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гуталчнаар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл гуталчнаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 379 дугаартай Улаанбаатар хот дахь Нийтийн аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нээж олгосон 277508 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Бэсүд овогт Сандуйжавын Туяа мөн болохыг тогтоосон Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 379 дугаартай шийдвэр (10 дугаар тал),

Нэхэмжлэгчийн *************-ийн сургуулийн захиргаанаас ********* дугаартай 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон 01. 1986 оны 09 сарын 01. НААҮ-ийнТМС-ийн захиалга сургалтын ангид элсүүлж суралцуулав. Сургуулийн захирлын 1986.09.25-ны 65-р тушаал, 02. 1988 оны 06 сарын 30. Сургууль төгсөгчид НААҮ-ий яамны хувиараар Хөвсгөл аймгийн НААҮ-ий газарт томилов. НААҮ-ий ТМС-ийн захирлын 1988.06.29-ий 72-р тушаал, 03. 1988 оны 07 сарын 01. Тарилан сумын ахуй үйлчилгээний төвийн гуталчнаар томилж ажилуулав. Хөвсгөл аймгийн НАА АҮ-г удирдах газрын даргын 1988 оны 07-р сарын 07-ны 43-р тушаал, 04. 1990 оны 01 сарын 01. Зохион байгуулалт хийгдсэн учир Эрдэнэ-булган сумын ахуй үйлчилгээний төвд гуталчнаар шилжүүлэв. Тариалан НАААҮ-ний төвийн даргын 1990.07.20-ны өдрийн 04 тоот тушаалаар, 05. 1990 оны 01 сарын 02. НАААҮ-ий төв болсон учир гутлын тасагт гуталчнаар томилон ажилуулав. Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сумын НАААҮ-ний төвийн даргын 1990.01.21-ний өдрийн 01 тоот тушаалаар, 06. 1990 оны 9 сарын 19. Өөр газар ажиллах болсон тул гуталчны үүрэгт ажлаас чөлөөлөв. Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сумын НАААҮ-ний төвийн даргын 1990 оны 08-р сарын 08-ны өдрийн 05-р тоот тушаалаах, 07. 1990 оны 9 сарын 20. МАА-н 2 фермд саальчнаар томилон ажиллуулав. Хөвсгөл аймаг Эг-Үүрийн САА-н даргын 1990 оны 09-р сарын 19-ний өдрийн 72-р тоот тушаалаар, 08. 1992 оны 3 сарын 01. САА өмч хувьчлалын хуулийн дагуу компани болсон тул 2-р фермийн саальчнаас чөлөөлж компанид шилжүүлэв. Хөвсгөл аймаг Эг-Үүрийн САА даргын 1992 оны 03 сарын 01-ний өдрийн 13-р тоот тушаалаар, 09. 1992 оны 3 сарын 01. Компани мал аж ахуйн фермийн саальчнаар томилон ажиллуулав. Хөвсгөл аймаг Наранмандал компаны захиралын 1992 оны 3-р сарын 14-ний өдрийн 03-р тоот тушаалаар, 10. 1992 оны 8 сарын 01. Өөр газар шилжсэн тул компаны саальчны үүрэгт ажлаас чөлөөлөв. Наранмандал компаний захирлын 1992 оны 8-р сарын 18-ны өдрийн 19-р тоот тушаалаар гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хх-ийн 4-5 дугаар тал),

Хөвсгөл аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ...Тушаах нь: ************** Цагаан-Уул сумын АҮ-ний төвд оёдолчноор, ************** Тариалангийн АҮ-ний төвд гуталчнаар ажиллуулсугай... гэх бичилттэй 43 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 7 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ...Тушаах нь: 4.Малчин болохыг хүссэн тул ** ***************г 9-р сарын 20-ноос МАА-н 2-р фермд саальчнаар ажилуулсугай... гэх бичилттэй 72 дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаалын архивын хуулбар (хх-ийн 8 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ...Тушаах нь: Нэг: БНМАУ-ын өмч хувьчлалын 1991 оны хуулийн дагуу тус САА 3 компани болон зохион байгуулагдаж байгаа тул САА-д ажиллаж байгаа албан хаагч, ажилчид, малчдыг I/III-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэх бичилттэй 13 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хавсралтын 27 дэс дугаарт ******* *************** гэх бичилттэй архивын хуулбар (хх-ийн 6 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 3/214 дугаар албан бичгээр ирүүлсэн ***************гийн 1991 оны 1-3 сар, 1992 оны 12 дугаар саруудын цалин хөлсний лавлагаа, мөн онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд (хх-ийн 32-37 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ****** дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (А) маягтын хуулбар, Сандуйжавын Туяа Ажилладаг гэх хэсэгт НААҮ удирдах газар, ажилд орсон он гэх хэсэгт 1988, эрхэлдэг ажил гэх хэсэгт гуталчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум, район гэх хэсэгт Тариалан, Бүртгэгчийн нэр гэх хэсэгт Бүрэнсүрэн, он, сар, өдөр гэх хэсэгт 1988.09.19... гэх бичвэртэй ХААТР-1(А) маягтын хуулбар (хх-ийн 23-27 дугаар тал),

гэрч *** ...***************тай би 1988 оны 7 дугаар сараас 1989 оны сүүл хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Нийтийн аж ахуйн гутлын тасагт дамжлагаар рамчнаар ажилладаг байгаад хамт Эрдэнэбулган сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн гутлын тасагт 1990 оны 1 дүгээр сараас 1990 оны 9 дүгээр сар хүртэл хамт ажилласан. 1990 оны 9 дүгээр сард ***************гийн гэр бүлийн хүн хөдөөний хүн байсан учир хөдөөний баг руу шилжиж ахуйн үйлчилгээний ажлаасаа чөлөөлөгдсөн.... гэх мэдүүлэг,

гэрч ***** ...Би 1982 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Нийтийн ахуйн үйлчилгээнд гуталчинаар ажилладаг үед 1988 оны 7 дугаар сарын 10-д хавьцаа С.*************** тус нийтийн ахуйн үйлчилгээны төвд гуталчнаар орж ирж байсан. Тэрээр 1990 он хүртэл ажилласан. Тухайн үед Тариалан нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн дарга нь ***** гэж хүн байсан. Тухайн үед Тарилангийн ахуйн үйлчингээний гутлын тасагт 30 гаруй хүн ажилладаг байсан. Бид хоёр ээлжээр ажилладаг байсан. *************** нь манай суманд шилжиж ирэх үедээ ээж, ах, эгч, дүү нартайгаа хамт Завхан аймгаас шилжин ирж байсан.... гэх мэдүүлэг (хх-ийн 48-51 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Иймд ***************гийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гуталчнаар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл гуталчнаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ***************гийн ажиллаж байх хугацааны тушаал, цалин хөлсний баримтуудад түүний нэрийг гэрийн дууддаг нэр болох С.*************** гэж бичигдсэн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Миний хамгийн том эгч Дэлгэрмаа намайг сургуульд ороход *************** гэж бүртгүүлсэн байдаг. Үүнээс болоод миний сурагчийн хувийн хэрэг, 8 дугаар анги төгссөн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх, хөдөлмөрийн дэвтэр, 1988 оноос 1992 онуудад ажиллаж байсан үеийн тушаал шийдвэрт Сандуйжавын *************** гэдэг нэрээр бичигдсэн байдаг. Ганцхан иргэний үнэмлэх дээр *** гэдэг нэртэй байдаг. ...Надтай хамт ажиллаж байсан хүмүүс намайг Орхоо гэж дууддаг. Намайг *************** гэдэг нэрээр минь мэднэ... гэх тайлбар,

Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 02/929 дугаартай албан бичгээр ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №03-01/5350 дугаартай Хадгаламжийн нэгж 1903, Хуудасны дугаар 40, Овог гэх хэсэгт Сандуйжав, Нэр гэх хэсэгт ***************, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт Эгч/ах/дүү, Нас гэх хэсэгт 19, Хүйс гэх хэсэгт эмэгтэй, Овог гэх хэсэгт Сандуйжав, Нэр гэх хэсэгт Соёлмаа, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт Эгч/ах/дүү, Нас гэх хэсэгт 25, Хүйс гэх хэсэгт эмэгтэй, Овог гэх хэсэгт Сандуйжав, Нэр гэх хэсэгт Буянбат, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт Охин/хүү, Нас гэх хэсэгт 14, Хүйс гэх хэсэгт эрэгтэй, Овог гэх хэсэгт Сандуйжав, Нэр гэх хэсэгт Ядамсүрэн, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт Тэргүүлэгч өөрөө, Нас гэх хэсэгт 22, Хүйс гэх хэсэгт эрэгтэй, Овог гэх хэсэгт Дүйнхэржав, Нэр гэх хэсэгт Цэвэлмаа, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт Эх/эцэг, Нас гэх хэсэгт 48, Хүйс гэх хэсэгт эмэгтэй, Овог гэх хэсэгт ....., Нэр гэх хэсэгт Шинэбаяр, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт ач/зээ, Нас гэх хэсэгт 6, Хүйс гэх хэсэгт эрэгтэй гэх бичилттэй 1989 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаа (хх-ийн 29-30 дугаар тал),

гэрч ******* ...Би ***************г овог нэрээ солиулсан гэж сонсож байсан. Яагаад овог нэрээ солиулсан юм бэ гэж асуусан чинь төрсний гэрчилгээ, бичиг баримтын нэр хоёр зөрөөд солиулсан гэж өөрөө ярьж байсан. Надтай хамт ажиллаж байх үедээ *************** гэж нэртэй байсан юм. Энэ Туяа гэдэг нэрээ хэзээ солиулсныг бол мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг,

гэрч ********* ...Туяа нь манайд ажиллаж байхдаа буюу Хөвсгөл аймгийн Тариалан нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд ажиллаж байх үедээ *************** гэдэг нэртэй байсан. Бид нар Орхоо гэж дууддаг байсан. Одоо харин Туяа нэртэй болсон байна лээ. Энэ байдлаа өөрөө тайлбарлахдаа анх түүнийг төрөхөд төрсний гэрчилгээг нь Туяа гээд авсан. Гэтэл бусад баримт бичгүүд дээр нь *************** гээд бичсэн тул *************** гэдэг нэрээ солиод Туяа болгосон гэж хэлсэн... гэх мэдүүлэг (хх-ийн 48-51 дүгээр тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* дугаартай албан бичгээр ирүүлсэн Танай 4/1256 тоот албан бичигт дурьдсан иргэн *************** /********/ нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй бөгөөд ХААТР маягтуудын хуулбарыг хүргүүлэв. гэх бичилттэй албан бичиг (хх-ийн 23 дугаар тал) зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иймээс Хөвсгөл аймгийн нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ****** дугаартай Ажилд томилох тухай тушаал (хх-ийн 7 дугаар тал), Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ***** дугаартай Ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал (хх-ийн 8 дугаар тал), Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйн даргын 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хавсралт, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын даргын ******* дугаар албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгчийн 1991 оны 1-3 сар, 1992 оны 12 дугаар саруудын цалин хөлсний 70 дугаар дансны (хх-ийн 32-37 дугаар тал) баримтууд зэрэгт *** ***************, С.*************** гэж бичигдсэн баримтуудыг нэхэмжлэгчийн ажилласан жилд хамааралтай нотлох баримт гэж үзэн үнэлсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгч ***************д холбогдох зарим ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн даргын 1976 оноос хойших баримт, Эрдэнэбулган сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн баримт манай архивд тус тус шилжиж ирээгүй тул *************** (***************)-д холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна . гэх бичилттэй ******* дугаар албан бичиг (хх-ийн 28, 52, 55 дугаар тал),

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг даргын Тамгын газрын даргын ******** өдрийн Манай сумын архивт хадгалагдаж байгаа баримтуудад Тариалан сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн 1988-1990 онуудын цалингийн баримт, 70 дугаар данс байхгүй тул Сандуйжавын Туяатай холбоотой лавлагаа, хуулбар гаргаж өгөх боломжгүй юм гэх бичилттэй ******* дугаар албан бичиг (хх-ийн 31 дүгээр тал) нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч *************** нь 1992 оны 3 сараас 2000 оныг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан болох нь ******** дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа хавтаст хэрэгт авагдсан болохыг дурдаж байна. (хх-ийн 22 дугаар тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч **********гийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гуталчнаар, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд 1990 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл гуталчнаар, Хөвсгөл аймгийн Эг-Үүрийн сангийн аж ахуйд 1990 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ***************гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ОЮУНЖАРГАЛ