| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 148/2017/0194/Э |
| Дугаар | 199 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 199
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Боржигон овогт Мөнх-Эрдэнийн Бямбад холбогдох 1731000000096 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3-р баг, 2-р хэсэг 9 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан саруул үйлдсэн хэргээ хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Мөнх-Эрдэнийн Бямба Регистрийн дугаар:МЖ91020214
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Бямба нь 2017 оны 11 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчимд зохицуулагч цагдаа З.Энхмандах, ахлах ахлагч Ж.Батчулуун нарыг 01-00 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах хугацаанд дээрх тээврийн хэрэгслийн баруун хойд хаалга руу өшиглөж З.Энхмандахын нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, нүүрийг нь маажин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, хууль сахиулах албаны тоног төхөөрөмжинд халдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч М.Бямбын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:.. 2017 оны 12 дугаар сарын 21-нд орой 18 цагийн орчим манай найз залгаад архи аваад ир шартаж үхлээ гэж ярьсан. Тэгэхээр нь би эхнэртэйгээ хамт тэднийд архи аваад очсон. Авсан архиа өгчихөөд эргээд явах гэсэн чинь намайг үгээр шордоод хамт архи ууцгаасан, Энхсайхан манай найз хүүхэн бид 3 дэлфин баар руу Болдоотой уулзахаар явсан. Очоод хэн нь үнэн худлаа яриад байгааг мэдэх гэж очоод жоохон хэрүүл маргаан болсон. Авсан пивонуудаа ууж дуусгаад би гадаа тамхи татаж байснаа нэг мэдсэн чинь цагдаагийн машин өшиглөсөн байсан. Намайг согтуугаар цагдаагийн машин өшиглөсөн тул очиж эрүүлжүүлнэ гэж хэлээд аваад явсан. Ийм л зүйл болсон гэв.
2.Хохирогч З.Энхмандахын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ....2017 оны 11 сарын 23-ны өдөр цагдаа зохицуулагч ахлах ахлагч Ж.Батчулууны хамтаар 0100 СЭА улсын дугаартай албаны авто машинтай шугам замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж оройны 22 цагийн үед явж байхад Делфины арын асфалтан зам дээр машинтай явж байхад караокеноос согтуу хүн гарч ирж харагдсан ба хар зам гараад явган хүн явах шиг харагдахаар нь хурдаа хасаад машинаа зогсоосон юм. Гэтэл шууд чигээрээ гүйж ирээд машины баруун хойд хаалга руу хөлөөрөө өшиглөсөн. Ингээд машинаасаа буугаад Ж.Батчулуун ах бид хоёр “яаж байнаа” гэж хэлэхэд “яадаг юм албаар өшиглөлөө” гэж хэлэхээр нь “яахаараа албаар өшиглөдөг юм” гэж хэлэхэд “би цагдаад дургүй, миний төрсөн дүү цагдаа зодоод шоронд явсан, би одоо дүүгийнхээ араас явмаар байна” гэж хэлсэн. Гэтэл араас нь нэг эмэгтэй гарч ирээд “би найз залуугаа аваад явъя уучлаарай” гэж хэлж байсан. Тэгээд одоо авч явна машинд суу гэхэд эсэргүүцээд цохих гэхэд нь бултсан, шанаа руу хальт цохисон. Машинд суулгах гэхэд баруун гараараа цохих гэхээр нь гарыг нь барьж автал зүүн гараараа нүүр маажсан. Ингэж маажуулснаас болоод баруун нүдний доод хэсэгт уртаашаа шарх үүсч цус гарсан одоогоор эдгэрч байгаа боловч сорив үлдэхээр байна.....гэх мэдүүлэг, / хх-ийн 17-18 дугаар хуудас/,
3.Гэрч Б.Бадамхандын 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...М.Бямба гэдэг хүнтэй 2008 онд танилцаж 2017 оны 07 сараас уулзаж эхэлсэн одоогоор үерхэж хамтран амьдарч байгаа. 2017 оны 11 сарын 23-ны өдөр Бямба руу найз нь Мөнхсайхан гэдэг залуу залгаад өчигдөр архи уусан дотор муу байна ганц шил юм аваад хүрээд ир гэж ярьсан. Тэгээд Бямба очихоор болоод би дагаж явсан. Дэлгүүрээс Вива нэртэй 0.75 граммын архи аваад Мөнхсайхан гэх залуугын байгаа газарт нэг айлд очсон. Тэгээд авсан архиа өгөөд гарч явах гэтэл хамт уул даа гээд хамт уусан би бол архинаас уугаагүй. Архи нь дуусаад бид хоёр явах гэхэд ахиад л архи аваад өгөөч гээд гуйгаад байхаар нь ахиад 1 шил архи нэг том пиво авч өгөөд явах гэтэл мөн л явуулахгүй хамт суучих гээд хамт суусан. Мөнхсайхантай 2 залуу хамт байсан. Тэгээд архи пивийг дууссаны дараа явах гэтэл Мөнхсайхан нэг хүнтэй утсаар яриад Бямбад хандаж чамайг шоронд байхад чинь ороолгодог байсан гэж надад хэллээ чи оруулгуулдаг байсан юм уу гэж асуухад Бямба тийм зүйл байхгүй худлаа ярьсан байна гэхэд Мөнхсайхан би худлаа яриагүй тэр хүний хэлсэн зүйлийг чамд хэллээ гээд Бямбын талаар ярьсан хүнтэй Мөнхсайхан ярьж хаана байгааг нь асуухад Дельфин караокед сууж байна гэсэн. Ингээд караокед очоод тухайн залуутай уулзаад ярилцаад байсан. Караокеноос орж гараад л байсан. Ширээн дээр байсан нэг нэг шил пиво авч ууцгаасан. Ингээд дуулаад сууж байтал Бямба, Мөнхсайхан 2 хоорондоо маргаад байсан. Ингээд Бямба түрүүлээд ганцаараа карокеноос гараад явсан би араас гарахад замын хажууд зогсож байсан цагдаагийн машины хаалга руу нь өшиглөх шиг болсон. Машиныг өшиглөх үед дотроос нь 2 цагдаа гарч ирээд туранхай шар цагдаа нь “яагаад машин өшиглөөд байгаа юм бэ? авч явна” гэхэд Бямба явахгүй гэж байсан. Би араас нь очоод уучлалт гуйгаад Бямбыг бариад зогсож байхад цагдаа Бямбыг барьж аваад машинд суулгах гээд ноцолдоод байсан. Гэтэл Бямба цагдаагийн нүүрийг маачихсан байсан. Маажсан нь тод харагдаж байсан. Хамрынх нь хажууханд нэг урт маажсан байсан.....гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
4.Гэрч Ж.Батчулууны 2017 оны 11 дүгээр сарын 29--ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .... 2017 оны 11 сарын 23-ны өдөр цагдаа зохицуулагч ахлагч З.Энхмандахын хамтаар 0100 СЭА улсын дугаартай албаны авто машинтай шугам замын эргүүлийн үүрэг гүйцэтгэж оройны 22 цагийн үед явж байхад Делфины арын асфалтан зам дээр машинтай явж байхад караокеноос согтуу хүн гарч ирж харагдсан ба хар зам гараад явган хүн явах шиг харагдсан ба З.Энхмандах машин барьж явсан хурдаа хасаад зогсох үед тухайн согтуу залуу гүйж ирээд машины баруун хойд хаалга руу цохисон пүд гээд дуугарсан. Яг цохиж байгааг нь хараагүй. З.Энхмандах хэлэхдээ “хаалга руу өшиглөчихлөө” гэсэн. Тэгээд бид хоёр буугаад З.Энхмандах “яаж байнаа” гэж хэлэхэд тухайн залуу “яадаг юм албаар өшиглөлөө, миний төрсөн дүү цагдаа зодоод шоронд явсан, би одоо дүүгийнхээ араас явмаар байна” гэж хэлэхэд З.Энхмандах “чамайг одоо цагдаа руу авч явна” гэж хэлээд машиндаа суулгах гэтэл шууд Энхмандахтай зууралдаж аваад машинд суухгүй гээд цохих гэхэд нь Энхмандах гарыг нь барьж аваад болиулсан. Энэ үед нь нэг эмэгтэй гарч ирээд “би найз залуугаа явуулахгүй” гээд зууралдаад байхаар нь би тухайн эмэгтэйг холдуулах гэж байсан. Энэ үед Бямба гэх залуу Энхмандахын нүүрийг маажсан. Баруун нүднийх нь доод хэсэгт нэг урт маажаад цус гарсан байсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
5.Гэрч М.Мөнхсайханы 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 11 сарын 23-ны өдөр би Бямба руу залгаад “чи хүрээд ирэх үү гэрт юм уугаад сууж байна” гэхэд эхнэрийнхээ хамтаар нэг шил Вива нэртэй архи аваад хүрээд ирсэн. Тухайн үед Ганаа гэх найзынхаа хамтаар гэртээ байсан. Ингээд архи дуусаад Бямба дахиад нэг шил архи, нэг пиво авчирсан. Ингээд Ганаа согтоод гэртээ унтаад үлдсэн. Бид 4 Дельфин караоке руу Болдоо гэх залуутай уулзахаар явсан. Очоод хүний тоогоор нэг нэг пиво аваад ширээнд сууж дуу захиалж дуулсан. Болдоо гэх залуу Бямбатай гарч уулзаад байсан. Болдоо хэсэг байж байгаад түрүүлээд эхнэртэйгээ яваад өгсөн. Бямбын эхнэр надтай тамхи татаад орж ирэхэд надтай хардаад элдэв зан араншин гаргаад байсан. Үүнээс үүдэн би Бямбад “чи битгий уур амьсгал эвдээд бай ингэж байхаар зүгээр явж үз” гэж хэлсэн. Бямба уурлаад хувцсаа аваад түрүүлээд гараад явсан. Эхнэр нь араас нь гарч харагдсан. Ингээд хэсэг сууж байгаад араас нь гарахад Бямба замын цаана цагдаагийн алаг машины дэргэд зогссон замын цагдаатай зууралдсан маргалдаад байгаа харагдсан. Дөхөөд очиход цагдаагийн нүүрийг маажсан, цагдаа нь машинд суу гээд суулгаж аваад явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
6.Гэрч Э.Эрболдын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Мөнхсайхан ах Бямбатай жоохон маргаад Бямба хувцсаа аваад түрүүлээд гараад явсан араас нь эхнэр нь гарсан. Мөнхсайхан бид хоёр хэсэг сууж байгаад харихаар гараад иртэл Бямба ах цагдаагийн алаг машины дэргэд зогссон цагдаатай маргалдаад зууралдаад байсан. Эхнэр нь хажууд нь байсан. Мөнхсайхан чи хол бай өөрсдөө учраа олно биз гай болно хол бай гээд хараад зогсож байхад Бямбын зууралдсан цагдаагийн нүүрнээс цус гарсан шалбарсан юм шиг харагдсан. Бямбатай зууралдсан цагдаа хүчээр машиндаа суулгаж аваад явсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № 374 тоот:
1. З.Энхмандахын биед зовхинд зөөлөн эдийн няцралттай гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт, /хх-ийн 31 дүгээр хуудас/,
8.Шүүгдэгч М.Бямбын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тэр чигээрээ хар зам гараад явж байгаад цагдаагийн алаг машиныг өшиглөсөн байсан. Тухайн үед ухаан санаа орж гараад жаахан ууртай явсан. Машиныг нэг мэдсэн өшиглөсчихсөн байсан. Гэтэл дотроос нь 2 цагдаа гарч ирээд “яагаад машин руу өшиглөөд байна “ гэж хэлэхээр нь би өөдөөс нь “яадаг юм албаар өшиглөсөн юм “гэж хэлсэн. Гэтэл намайг авч явна гээд машиндаа суулгах гэхээр нь хаалганаас нь бариад тавихгүй суухгүй гэж хэлээд байж байхад надтай зууралдаад суулгах гээд ноцолдоод байсан. Ноцолдох үедээ би нүүрийг нь маажчихсан. Санаатайгаар маажсан зүйл огт байхгүй. Гэтэл цагдаа “намайг маажчихлаа маажихын оронд цохьчихгүй яасан юм” гэж хэлж байсан. Ингээд би нүүр рүү нь харахад хамрынх нь хажуу хэсэгт улайгаад цус шүүрсэн доошоо чиглэлтэй нэг урт маажсан байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,
9.Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 07-10 дугаар хуудас/
10.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 14-15 дугаар хуудас/
11.Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 32 дугаар хуудас/
12.Шүүгдэгч М.Бямбын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 45, 49-71 дүгээр хуудас/
13.Хохирогчийн хэргийг хялбаршуулснаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 106 дугаар хуудас/
14.Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулснаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 105 дугаар хуудас/
15.Хэргийг хялбаршуулснаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 110 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүх хэрэгт авсан нотлох баримтуудыг шинжлэн
судлаад дараах дүгнэлт хийв.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Боржигон овогт Мөнх-Эрдэнийн Бямбыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчимд зохицуулагч цагдаа З.Энхмандах, ахлах ахлагч Ж.Батчулуун нарыг 01-00 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үед унаж явсан тээврийн хэрэгслийн баруун хойд хаалга руу өшиглөж, З.Энхмандахын нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, нүүрийг нь маажин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, албаны тоног төхөөрөмжинд халдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журмын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хуульд нийцсэн гэж шүүх дүгнэв.
Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмаар прокурорын хүсэлтйг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцэх явцад мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6 дахь хэсгүүдэд заасан шаардлагууд хангадсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл М.Бямба нь согуугаар 2017 оны 11 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчимд зохицуулагч цагдаа З.Энхмандах, цагдаа ахлах ахлагч Ж.Батчулуун нарыг 01-00 СЭА улсын дугаартай албаны тээврийн хэрэгслээр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад нь тээврийн хэрэгслийн баруун хойд хаалга руу өшиглөж, З.Энхмандахын нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, нүүрийг нь маажих зэргээр цагдаагийн ажилтны албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхдээ албаны тээврийн хэрэгсэлд халдан, З.Энхмандахын биед гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн оролцсон прокурор 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул шүүгдэгчийг тухайн хуулийн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гжэ үзлээ.
Шүүгдэгч М.Бямба нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, мөн хуулийн 1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ба шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6 дахь хэсэг, мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйлийн 2, 3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
:
1.Боржигон овгийн Мөнх-Эрдэнийн Бямбыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Боржигон овгийн Мөнх-Эрдэнийн Бямбад хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жил, 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
3.Ялтны ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.т зааснаар ялтан тэнссэн хугацаанд хязгаарлалт зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан ялыг биеэр эдлүүлэхийг дурьдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 7-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчөөгүй бол цаашид албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл Прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг хугацааг дуусахаас өмнө ялаас чөлөөлж болохыг дурьдсугай.
6.Ялтан М.Бямба нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
7.М.Бямбад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ