| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00507/и |
| Дугаар | 155/ШШ2016/00782 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2016/00782
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 4 дүгээр багт байрлах, Х банкны Х салбарын М тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн М сумын 11 дүгээр багийн 33-06 тоотод оршин суух, Р*** дугаар регистртэй, Ж.М ,
Хариуцагч: Х аймгийн М сумын 11 дүгээр багийн 33-06 тоотод оршин суух, Р***дугаар регистртэй, Ё.Ө нарт холбогдох
Зээлийн үлдэгдэл 2.165.383,92 төгрөг, зээлийн хүү 274.257,7 төгрөг, торгуулийн хүү 20.610,55 төгрөг, нийт 2.460.252,17 /хоёр сая дөрвөн зуун жаран мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 155/2016/00507/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Х салбарын М тооцооны төвийн эрхлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж овогтой М нь 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Х банкны М тооцооны төвөөс 5.000.000 төгрөгийн шуурхай бичил зээлийг 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан байна. 2015 оны 11 сараас хойш зээлийн төлбөрийг огт хийлгүй, хугацаа хэтрээд 191 хонож байна. Уг зээлийн үлдэгдэл 2.165.383 төгрөг 92 мөнгө, хүү 274.257 төгрөг 7 мөнгө, торгуулийн хүү 20.610 төгрөг 55 мөнгө өрийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр эхнэр Ц ургийн овогт Ё.Ө Р***гарын үсэг зурсан болно. Иймээс зээлийн гэрээний 6.1.1, 6.1.3, 6.1.5, 6.1.6, 6.1.8, 6.1.9, 6.1.10, 6.4, 8.1-д заасныг зөрчин өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа 2.460.252,17 төгрөгийг зээлдэгч Ж овогтой М , Ё.Ө нараар төлүүлж, банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.М , Ё.Ө нар шүүхэд гаргасан тайлбартаа: Ж овогтой М нь 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Х банкны М тооцооны төвөөс 5.000.000 төгрөгийн шуурхай бичил зээлийг 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлийн үлдэгдэл 2.165.383 төгрөг 92 мөнгө, хүү 274.257 төгрөг 7 мөнгө, торгуулийн хүү 20.610 төгрөг 55 мөнгө, нийт 2.460.252,17 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Х салбарын М тооцооны төв нь хариуцагч Ж.М , Ё.Ө нарт холбогдуулан цалингийн зээлийн үлдэгдэл 2.165.383 төгрөг 92 мөнгө, хүү 274.257 төгрөг 7 мөнгө, торгуулийн хүү 20.610 төгрөг 55 мөнгө, нийт 2.460.252,17 /хоёр сая дөрвөн зуун жаран мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.М , Ё.Ө нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54.314 төгрөгийн тал хувь болох 27.157 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.М , Ё.Ө нараас улсын тэмдэгтийн хураамж 27.157 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х банкны Х салбарын М тооцооны төвөөс зээлийн үлдэгдэл 2.165.383 төгрөг 92 мөнгө, хүү 274.257 төгрөг 7 мөнгө, торгуулийн хүү 20.610 төгрөг 55 мөнгө, нийт 2.460.252,17 /хоёр сая дөрвөн зуун жаран мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ж.М , Ё.Ө нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Г банкны 4*** тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.314 төгрөгөөс 27.157 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.М , Ё.Ө нараас улсын тэмдэгтийн хураамж 27.157 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА