Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00783

 

 

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00783

Х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: 1960 онд төрсөн, эрэгтэй, Х аймгийн Ш сумын 1 дүгээр багт оршин суух Ц.Ч /Р***/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Ч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ц-ын Ч Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-нээс малчнаар орж 1978 оны 6 дугаар сард цэрэгт явж 1979 оны 8 дугаар сард өвчний учир цэргээс халагдаж ирээд тус нэгдэлд 1989 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал нэгдэл тартал хоньчин, малчнаар ажиллаж ирсэн юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаад хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн зарим тамга, тэмдэг нь дарагдаагүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд Ц.Ч миний бие 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 31-нийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Ц.Ч нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ш сумын Засаг даргын тамгын газрын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/09 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр,

Гэрч С.Н : ....Ц.Ч нь 1977-1992 онд нэгдэл тартал Жаргалын зам нэгдэлд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан. Дунд нь 1978 оны хавар цэрэгт яваад 1 жил хиртэй болоод 1979 онд ирж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Р.А : ....Ц.Ч нь намайг 1981 онд Ш суманд ирэхэд Жаргалын зам нэгдэлд хоньчноор ажилладаг байсан. 1991 онд нэгдэл тартал ажиллаж байсан..... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Хүсэлт гарагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ....ээж маань өвчний учир нас барж буян номын ажил дуусаагүй тул миний аргагүй байдлыг харгалзан.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Ч /Р***/-ыг Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчиноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Ч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ