| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00594/И |
| Дугаар | 155/ШШ2016/00784 |
| Огноо | 2016-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2016/00784
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Х аймгийн Ш суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, малчин, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт, Х аймгийн Ш сумын 1 дүгээр багийн нутаг С гэх газар оршин суух Л.Ц /Р***/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч Л.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ш сумын сургуулийн 8 дугаар ангийг 1984 онд төгсөөд илгээлтээр Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар анх ороод 1989 оныг дуустал саальчин, хоньчноор тасралтгүй ажиллаж байсан юм. Одоо тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан юм.
Иймд намайг Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Л.Ц нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ш сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 3/59 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Ж.Д : ....Л.Ц нь анх 1985 оны хавраас Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1 дүгээр бригадад төлчин, саальчинаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч О.Г : ....Л.Ц нь 1985 оны хавраас Жаргалын зам нэгдэлд саальчнаар 1990 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Л.Ц /Р***/-ыг Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлийн 1 дүгээр бригадад 1984 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Л.Ц ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ