| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00757/И |
| Дугаар | 155/ШШ2016/00786 |
| Огноо | 2016-07-06 |
| Маргааны төрөл | Эд хөрөнг үнэ төлбөргүй ашиглах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2016/00786
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Х аймгийн Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Х холбогдох
Актын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 13-нй өдөр баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг Х аймгийн хот тохижуулах үйлчилгээний төвийн 2010, 2011, 2012, 2013 оны санхүүгийн баримт, татвар, санхүү, нийгмийн даатгалын тайланд хяналт хийхэд: баримтаар тус үйлчилгээний төв нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 Ажил олгогч нь даатгуулагчийн төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүрдээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ, 17 дугаар зүйлийн 17.1 ажил олгогч нь... 17.1.1 хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх 17.1.2. шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж даатгалын байгууллагад ирүүлэх, 32 дугаар зүйлийн 32.1.2 Иргэний 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс заалтыг тус тус зөрчиж 2010 онд 16 хүнд олгосон 14.126.746 төгрөгийн тээврийн хөлс, 43 хүнд олгосон 8.167.000 ачигчийн хөлс, 22 даатгуулагчид олгосон 22.341.950 төгрөгийн урамшуулал, 2011 онд 9 хүнд олгосон 16.389.600 төгрөгийн тээврийн хөлс, 24 хүнд олгосон 6.814.000 төгрөгийн ажлын хөлс, цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтанд олгосон 707.900, сахиул манаачид олгосон 372.400, эрчим хүчний байцаагчийн 4.404.000, 2012 онд 7 хүнд олгосон 16.596.300 төгрөгийн тээврийн хөлс, 18 хүнд олгосон 29.288.300 төгрөгийн ажлын хөлс /ачигч/, 300.400 төгрөгийн сахиул манаачийн хөлс, 2013 онд 3.472.000 төгрөгийн ачигчийн хөлс, 122.980.596 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зөрчил илэрч 2014 оны 5 дугаар сарын 07-нд тооцоо нийлж нөхөн тайлангаа гаргаж ирүүлэх хугацаатай үүрэг өгсөн.
Гэвч тус үйлчилгээний төвийн дарга, нягтлан бодогч нар албан шаардлага хэрэгжүүлээгүй хариу ирүүлээгүй, даатгуулагчдад олгосон хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос бүрэн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж нийгмийн даатгалын хуулийн дагуу тайлагнаагүй нь 2010, 2011, 2012, 2013 оны санхүүгийн баримт, тайлангаар нотлогдож байх тул 2015 оны 02 дугаар сарын 09-нд улсын байцаагчийн №11 дугаарын акт тогтоож хүргүүлсэн.
Иймд Х аймгийн Хот тохижуулах үйлчилгээний компанийн дутуу тайлагнасан 122.980.596 төгрөгийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос 25.825.925 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, түүнд ногдуулсан 12.912.963 төгрөгийн алданги, нийт 38.738.888 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алдангийг Нийгмийн даатгалын санд төлүүлж даатгуулагчийн нэрээр НД№8 тайлан гаргуулж даатгуулагчдыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хот тохижилт үйлчилгээний төвтэй холбоотой 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 тоот актаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн 38.738.888 төгрөгийн актыг захиргааны хэргийн шүүхээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Би Захиргааны хэргийн 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 23 дугаартай шийдвэрийг хүлээн зөвшөөрч зөрчлийг залруулах ажиллагаа явуулж байгаа тул иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Н нь хариуцагч Х аймгийн Хот тохижуулах үйлчилгээний төвөөс актын төлбөр 38.738.888 /гучин найман сая долоон зуун гучин найман мянга найман зуун наян найм/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Т нь ....иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага буюу Х аймгийн Н нь төсвийн байгууллага учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Х аймгийнН нэхэмжлэлтэй Х аймгийн Х холбогдох актын төлбөр 38.738.888 /гучин найман сая долоон зуун гучин найман мянга найман зуун наян найм/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 41.1.3-д.зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөг болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ