| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00464/И |
| Дугаар | 139/ШШ2024/00451 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 139/ШШ2024/00451
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 ,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 2012465.02 /хоёр сая арван хоёр мянга дөрвөн зуун жаран таван төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д 2025 оны 01 сарын 20-ны өдөр 503117 /таван зуун гурван мянга нэг зуун арван долоон/ төгрөгөөр, 2025 оны 02 сарын 20-ны өдөр 503117 /таван зуун гурван мянга нэг зуун арван долоон/ төгрөгөөр, 2025 оны 03 сарын 20-ны өдөр 503117 /таван зуун гурван мянга нэг зуун арван долоон/төгрөгөөр, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 503117 /таван зуун гурван мянга нэг зуун арван долоон/төгрөгөөр тус тус төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47200 /дөчин долоон мянга хоёр зуун/ төгрөгөөс 23600 /хорин гурван мянга зургаан зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 23600 /хорин гурван мянга зургаан зуун/ төгрөгийг, хариуцагч Л.*******гээс 23600 /хорин гурван мянга зургаан зуун/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ