| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0670/З |
| Дугаар | 128/ШШ2024/0656 |
| Огноо | 2024-08-30 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0656
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: К ХХК /РД:/,
Хариуцагч: Эрдэнэс тавантолгой ХК,
Хариуцагч: Эрдэнэс тавантолгой ХК-ийн тендерийн Үнэлгээний хороо
Маргааны төрөл: Эрдэнэс тавантолгой ХК-иас зарласан Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тоот нээлттэй тендер шалгаруулалтын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай тэмдэглэл буюу шийдвэрийн К ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, мөн өдрийн зөвлөмж, Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, Эрдэнэс тавантолгой ХК-иас 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох дугаартай нээлттэй тендер шалгаруулалт дахин зарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, К ХХК-ийн тендерийг дахин үнэлж, хамгийн сайн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах, Үнэлгээний хорооны тус шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгохыг захиалагч Эрдэнэс тавантолгой ХК-д даалгах шаардлага бүхий тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, Б.Н, Б.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, С.М, Х.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Эрдэнэс тавантолгой ХК-ийн Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тоот нээлттэй тендер шалгаруулалтын К ХХК-ийн тендерээс татгалзсан Эрдэнэс тавантолгой ХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, Эрдэнэс тавантолгой ХК-ийн Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тоот нээлттэй тендер шалгаруулалтын К ХХК-ийн тендерээс татгалзсан Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, К ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу дахин хянан үзэж үнэлэхийг Эрдэнэт тавантолгой ХК-ийн Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тоот нээлттэй тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгуулах гэж тодорхойлсон.
1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Эрдэнэс тавантолгой ХК-иас зарласан Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил гүйцэтгэгчийг сонгох тоот нээлттэй тендер шалгаруулалтын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай тэмдэглэл буюу шийдвэрийн К ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, мөн өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах, Эрдэнэс тавантолгой ХК-ийн Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил гүйцэтгэгчийг сонгох тоот нээлттэй тендер шалгаруулалтын К ХХК-ийн тендерээс татгалзсан Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, К ХХК-ийн тендерийг дахин үнэлж, хамгийн сайн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах, Үнэлгээний хорооны тус шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгохыг захиалагч Эрдэнэс тавантолгой ХК-д даалгуулах гэж тодруулсан.
1.3.2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-иас 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил гүйцэтгэгчийг сонгох тоот нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлснийг хүлээн авч,
1.4.Эрдэнэс тавантолгой ХК-иас зарласан Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил гүйцэтгэгчийг сонгох тоот нээлттэй тендер шалгаруулалтын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай тэмдэглэл буюу шийдвэрийн К ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, мөн өдрийн зөвлөмжийг хүчингүй болгуулах, Эрдэнэс тавантолгой ХК-ийн Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил гүйцэтгэгчийг сонгох тоот нээлттэй тендер шалгаруулалтын К ХХК-ийн тендерээс татгалзсан Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, К ХХК-ийн тендерийг дахин үнэлж, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах, Үнэлгээний хорооны тус шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид даалгах, Эрдэнэс тавантолгой ХК-иас 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил гүйцэтгэгчийг сонгох дугаартай нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Эрдэнэс Тавантолгой ХК-иас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зарласан дугаартай Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зарласан бөгөөд К ХХК, Т ХХК, түншлэлээр И ХХК болон Ч ХХК тус тус оролцсон.
2.2.Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Үнэлгээний хороо /цаашид Үнэлгээний хороо гэх/-ний 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дүгээр хурлаар Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт ирүүлсэн 3 оролцогчийн тендерийн материалыг хянан үзээд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалтыг зохион байгуулах зөвлөмжийг захиалагч Эрдэнэс Тавантолгой ХК-д хүргүүлжээ.
2.3.Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай албан бичгээр К ХХК-иас 6-13м3 утгуурт ачигчаар санал болгож ирүүлсэн улсын дугаартай утгуурт ачигчийн үзүүлэлтийг тендерт ирүүлсэн катологи дээрээс шалгахад 4.3-5.1м3 байна, улсын дугаартай утгуурт ачигчийн үзүүлэлтийг // вэб сайт дээр буй мэдээллийг үндэслэн шалгахад шанаганы хэмжээ 4.3-5.1м3 байна, 6-13м3 утгуурт ачигчийн шанаганы хэмжээг зөрүүтэй ирүүлсэн байгаа нь шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр тус компанийн тендерээс татгалзсан болохыг мэдэгджээ.
2.4.Энэхүү захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай албан бичгээр Эрдэнэс тавантолгой ХК-д тендер шалгаруулалтын баримт бичгийн шалгуурыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй талаар мэдэгдэж, хувийг К ХХК-д хүргүүлсэн байна.
2.5.К ХХК 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Эрдэнэс Тавантолгой ХК-иас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зарласан Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтад манай компани оролцож, тендерийн баримт бичигт заасан хугацаанд төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn хаягаар өөрийн тендерийг илгээсэн. Тус тендерийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09:30 цагт нээхэд 3 компани тендер ирүүлснээс манай Кэй Эй Рентал сервис" ХХК 55,996,350,000 төгрөг, нөгөө оролцогч "Т" ХХК 60,189,750,000 төгрөгийн, И" ХХК нь 55,208,284,867.10 төгрөгийн үнийн саналыг тус тус өгсөн болно.
Эрдэнэс Тавантолгой ХК-иас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тоот тендерээс татгалзсан тухай албан мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд манай компани 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр www.tender.gov.mn хаягаар орж танилцахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заалтыг үндэслэн бүх оролцогчийн тендер шаардлагад нийцээгүй гэж бүх тендерээс татгалзсан байсан.
Тендерээс татгалзсан шийдвэр буюу мэдэгдлийг эс зөвшөөрч 2024 оны 07 сарын 08-ны өдрийн тоот албан бичгээр Сангийн яамд гомдол гаргахад 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн тоот албан бичгээр захиалагч, түүний үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн байна. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Манай компанийн тендерээс татгалзсан мэдэгдэлд К ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг үндэслэн хянан үзэхэд дараах шаардлагыг хангаагүй байна. Үүнд: 6-10м утгуурт ачигчаар санал болгож ирүүлсэн.
, улсын дугаартай утгуурт ачигчийн үзүүлэлтийг тендерт ирүүлсэн катологи дээрээс шалгахад шанаганы хэмжээг 4.3-5.1м байна,
, улсын дугаартай утгуурт ачигчийн // веб сайт дээр буй мэдээллийг үндэслэн шалгахад шанаганы хэмжээ 4.3-5.1 м байна,
6-10м утгуурт ачигчийн шанаганы хэмжээг зөрүүтэй ирүүлсэн нь шаардлага хангахгүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтыг үндэслэн танай ирүүлсэн тендерээс үүгээр татгалзаж байна гэжээ
Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн Тендерээс татгалзсан тухай мэдэгдлээр манай компанийн ирүүлсэн тендерийн материалыг шаардлага хангаагүй гэж үзсэнийг бид дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: 1.HYU XDT , улсын дугаартай техникүүд нь тендерийн баримт бичигт заасан техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангаж байгаа тухайд: Захиалагчийн зүгээс ТШЗ-ны 19.1.2-т Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана А. Үндсэн техникүүд Утгуурт ачигч 6-10м шанаганы багтаамжтай 4 ширхэг техник 2-с доошгүй нь өөрийн эзэмшлийнх байх гэж зааж нотлох дараах баримт бичгийг шаардсан. Үүнд:
Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын мэдээллийг ажлын даалгаврын хүснэгт №4 маягтын дагуу бөглөж ирүүлнэ. Үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий каталоги танилцуулга ирүүлнэ.
Ирүүлээгүй тохиолдолд албан ёсны үйлдвэрлэгчийн веб сайт дээр буй мэдээллийг үндэслэн утгуурын багтаамж нь шаардлагад нийцэж буй эсэхийг нягтлан шалгана.
Манай компанийн илгээсэн Тендерийн материалын 8-р хэсгийн 30 дугаар талд гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын мэдээллийг ажлын даалгаврын хүснэгт №4 маягтыг дагуу бөглөж илгээсэн. Энэхүү шаардлагын хүрээнд манай компани өөрийн эзэмшлийн дараах 5 техникийг санал болгосон. Үүнд:
Комацу маркын *******УН улсын дугаартай 10м3 шанаганы багтаамжтай дугуйт ачигч,
Комацу маркын улсын дугаартай 6м3 шанаганы багтаамжтай дугуйт ачигч,
Комацу маркын улсын дугаартай 6м3 шанаганы багтаамжтай дугуйт ачигч,
HYU XDT маркын улсын дугаартай 7м3 шанаганы багтаамжтай дугуйт ачигч,
HYU XDT маркын улсын дугаартай 7м3 шанаганы багтаамжтай дугуйт ачигчийг тус тус санал болгосон.
Тендер үнэлгээний хорооноос шаардлагад нийцээгүй хэмээн дүгнэсэн XDT загварын , улсын дугаартай техникүүдийн шанаганы багтаамжийн хэмжээг тендерийн баримт бичгийн шаардлагад нийцэж байгааг нотлох үүднээс Hyundai construction equipment Co.Ltd компанийн албан ёсны Монгол дахь диллер компани болох Х ХХК-иас XDT загварын дугуйт ачигчийн техникийн үзүүлэлт бүхий каталоги танилцуулгыг баталгаат орчуулгын хамт авч, Тендерийн материалын 8 дугаар хэсгийн 61-62 дугаар тал, 9 дүгээр хэсгийн 1-2 дугаар талд тус тус хүргүүлсэн болно. Тус танилцуулга каталогид XDT загварын дугуйт ачигчийн шанаганы хэмжээг 7м хэмжээтэй хэмээн тодорхой тусгасан байдаг.
Мөн албан ёсны https://www.hd-/files/2024//d0132727- 0a33-4fb0-96e2-eed72ada548a.pdf вэб хуудас болон Авто тээврийн үндэсний төвийн https://www.autobox.mn/vhistory.php цахим хуудсанд тус тус XDT загварын дугуйт ачигчийн шанаганы хэмжээг 7м3 гэж тодорхойлсон байна. Гэтэл тендерийн үнэлгээний хорооноос улсын дугаартай утгуурт ачигчийн үзүүлэлтийг тендерт ирүүлсэн катологи дээрээс шалгахад шанаганы хэмжээг 4.3-5.1м3, улсын дугаартай утгуурт ачигчийг үзүүлэлтийг // веб сайт дээр буй мэдээллийг үндэслэн шалгахад шанаганы хэмжээ 4.3-5.1 м байгаа нь ТШЗ 19.1.2-т заасан 6-10м3 утгуурт ачигчийн шанаганы хэмжээний шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичигт заасан үйлдвэрлэгчийн албан ёсны веб сайтын мэдээллийн дагуу шалгаж дүгнэлт хийлгүй, албан бус баталгаат биш ямар эх үүсвэртэй нь тодорхойгүй вэб сайт болох гэх веб сайтын мэдээллийг үндэслэсэн нь ТШЗ-ны 19.1-н 2.2 дахь заалт болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийг тус тус илтэд зөрчсөн байна. Тодруулбал, манай компани 6-10м утгуурт ачигтай байх тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу санал болгосон XDT загварын , улсын дугаартай 2 ширхэг дугуйт ачигчийн шанаганы багтаамж нь үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий катологи танилцуулга, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сангийн нээлттэй мэдээлэл, гаалийн барааны мэдүүлэг зэргээр тус техникүүд 7м шанаганы багтаамжтай болох нь хангалттай нотлогдож ТШЗ-ны 19.1.2-т заасан шаардлагыг бүрэн хангасан болно.
2.Захиалагчийн зүгээс тендерийн ажлыг үр ашигтай хийж гүйцэтгэх боломжит техникүүдийн үзүүлэлтийн тодорхойлж, ачилт хийх паспортыг батлахдаа XDT загварын дугуйт ачигчаар ачилтыг гүйцэтгэж болохыг хүлээн зөвшөөрсөн тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4.1.17-д тендер шалгаруулалтын баримт бичиг гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг гэж заасны дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-иас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зарласан Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер шалгаруулалтын баримт бичгийг шаардлагыг тодорхойлсон байдаг. Захиалагчийн зүгээс Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил гүйцэтгүүлэх ажлыг үр ашигтай хийж гүйцэтгэх техникүүдийн загвар, маркын үзүүлэлтийн шаардлагыг ажлын даалгаврын 32 дугаар талын Зураг №2.2 тодорхойлж өгсөн юм. Ингэхдээ нүүрсний овоолгод ачилт хийх техникийн паспортыг баталж HYUNDAI-780 маркийн техникийн үзүүлэлт бүхий дугуйт ачигчаар ажил гүйцэтгэх боломжтой гэж тендерийн баримт бичигт загвар болгон шаардсан байна. Манай компанийн тендерт санал болгосон , улсын дугаартай 2 ширхэг дугуйт ачигч нь Бүгд найрамдах Солонгос улсын Hyundai construction equipment Co.Ltd-д үйлдвэрлэгдсэн XDT загварын техникүүд тул захиалагчийн тендерийн баримт бичгийн ажлын даалгаврын техникийн үзүүлэлт шаардлагад нийцсэн болно. Тендерийн үнэлгээний хороо нь материалыг сайтар шалгахад ойлгомжгүй зүйл байна гэж үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана. гэсний дагуу манай компаниас болон Автотээврийн үндэсний төв, техникийн албан ёсны диллер компанид тус тус хандан техникийн үзүүлэлт, шанаганы багтаамжийн тодруулгыг авах бүрэн боломжтой байсан.
3.Үнэлгээний хороо, захиалагчийн шийдвэрүүд хууль бус болох тухайд: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер үнэлгээний хороо нь тендерийн тендерийн баримт бичигт заасан шаардлагын дагуу манай компанийн тендерийг үнэлэлгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр хэт нэг талыг барьж тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж заасан төрийн худалдан авах ажиллагааны үндсэн зарчим, мөн хуулийн 27 зүйлд заасан тендерийг үнэлэх журам, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-т зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэж тус тус заасан захиргааны үйл ажиллагааны зарчмууд, К ХХК-ийн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, шударгаар өрсөлдөх эрх зөрчигдөөд байна. Тендерийн үнэлгээний хорооны хууль, журмыг зөрчсөн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-т зааснаар хууль бус захиргааны акт байна. Үнэлгээний хорооны хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан захиалагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тоот албан бичгээр мэдэгдсэн К ХХК-ийн тендерээс татгалзсан болон тендерийг дахин зарласан шийдвэр нь мөн хууль бус захиргааны актад хамаарч байна. Манай компани нь Тавантолгой ордын Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2024 оны 06 дугаар сар хүртэл гэрээний хугацаанд төлөвлөгөөт ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэй биелүүлсэн ажлын туршлагатай бөгөөд техник тоног төхөөрөмж, хүн, хүчний болон ажлын туршлагыг гэх мэт тендерийн баримт бичигт заасан бүхий л шаардлагыг бүрэн хангасан, тендерийн төсөвт өртгөөс 4,554,900,000 төгрөгөөр хямд үнийн санал өгсөн нь хамгийн сайн үнэлэгдэх тендер юм. Тиймээс дээрх хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасны дагуу дахин үнэлгээ хийх, гэрээ байгуулах эрх олгох нь үндэслэлтэй юм.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох тоот нээлттэй тендер шалгаруулалтын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 сарын 02-ны өдрийн дугаартай тэмдэглэл буюу шийдвэрийн К ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, мөн өдрийн зөвлөмж, К******* ХХК-ийн тендерээс татгалзсан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн тоот мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, Эрдэнэс Тавантолгой ХК-иас 2024 оны 08 сарын 21-ний өдөр Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох дугаартай нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, К ХХК-ийн тендерийг дахин үнэлж, хамгийн сайн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгаж, Үнэлгээний хорооны тус шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгохыг захиалагч Эрдэнэс Тавантолгой ХК-д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2024 оны дүгээр сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил-ын худалдан авах ажиллагааг зохион байгуулах Үнэлгээний хороо байгуулагдсан. Тендерийн урилгыг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нийтэлж, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09:30 цагт нээхэд уг тендерт нийт 3 оролцогч буюу И ХХК болон Ч ХХК-уудын түншлэл, К ХХК, Т ХХК-ууд материал ирүүлсэн. Компанийн тендерийн Үнэлгээний хороо нь тендерт оролцогч нарын ирүүлсэн тендерийг хянан үзэж, үнэлгээг хийсэн бөгөөд шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасны дагуу бүх тендерээс татгалзаж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу дахин тендер зохион байгуулах зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн болно. Захиалагчаас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр албан бичгээр К ХХК-д шалгараагүй талаарх мэдэгдлийг хүргүүлсэн. Тодруулбал, ТӨХ-ийн ТШЗ-ны 19.1. 1.Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана, Машин механизм нэр: Утгуурт ачигч, үзүүлэлт: 10,1м-с багагүй үзүүлэлттэй, тоо: 2, Машин механизм нэр: Утгуурт ачигч, үзүүлэлт: 6-10м, тоо: 4" гэж заасан. Нэхэмжлэгч компанийн 6-10м утгуурт ачигчид санал болгосон *******, ******* улсын дугаар бүхий утгуурт ачигч нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаанд ******* - XTD-9S, ******* - -3 загвартай байсан
Тус техникүүдийн үзүүлэлтийг тендерт хавсаргаж ирүүлсэн үйлдвэрлэгчийн XDT-9S загварын танилцуулгаас харахад шанаганы хэмжээ нь 4.3-5.1м байна. Харин -3 модель бүхий утгуурт ачигчийн үзүүлэлтийг нотлох үйлдвэрлэгчийн танилцуулгыг тендертээ хавсаргаж ирүүлээгүй байсан бөгөөд холбогдох албан ёсны сайтуудаас шалгаж үзэхэд уг моделийн танилцуулга байгаагүй тул цахим сайт дээрх хайлтын хүрээнд уул уурхайн тоног төхөөрөмжийн ОЕМ буюу үйлдвэрлэгчээс гарсан техникийн үндсэн мэдээллийн танилцуулгыг хэрэглэгчид өгдөг https:/// веб сайт дээрх мэдээллээс /- ЗА/ шалгаж үзэхэд шанаганы хэмжээ нь 4.3-5.1м3 байсан болно.
К******* ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч К ХХК-иас Эрдэнэс Тавантолгой ХК, тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан дээр 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил гүйцэтгэгчийг сонгох нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгуулахаар шаардлагыг ихэсгэсэн. Гэвч энэхүү шийдвэр нь хууль бус гэж үзэж, хүчингүй болгуулахаар шаардаж буй хууль зүйн үндэслэл тодорхойгүй Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нээсэн тендерт 3 оролцогч материал ирүүлснийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хянан үзэж, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн үндэслэлээр бүх тендерээс татгалзаж, хуулийн 28.4-т зааснаар дахин тендер сонгон шалгаруулалт зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу урилгыг tender.gov.mn-д нийтэлсэн. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т заасны дагуу дахин тендер сонгон шалгаруулалтыг зарласныг хууль бус гэж үзэх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, үзлэгийн баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Эрдэнэс Тавантолгой ХК-иас 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зарласан дугаартай Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ[1]-ны 19.1-д 10.1м3-ээс багагүй үзүүлэлтэй утгуурт ачигч 2 байх /1-ээс доошгүй нь өөрийн эзэмшлийн байх/, 6-10м3 үзүүлэлттэй утгуурт ачигч 4 байх /2-оос доошгүй нь өөрийн эзэмшлийн байх/,
3.ТШЗ-ны 19.2-т Ажил гүйцэтгэхэд ашиглахаар заасан үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг нотлох баримт дараах баримт бичиг ирүүлнэ., 2.1-д Тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын мэдээллийг ажлын даалгаврын хүснэгт №4 маягтын дагуу бөглөж ирүүлнэ., 2.2-т Үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий каталоги танилцуулга ирүүлнэ. Ирүүлээгүй тохиолдолд албан ёсны үйлдвэрлэгчийн веб сайт дээр буй мэдээллийг үндэслэн утгуурын багтаамж нь шаардлагад нийцэж буй эсэхийг нягтлан шалгана., 2.4-т Ажил гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж буюу ажлын даалгаврын 2.4-ийн А.Үндсэн техникүүдийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан санал болгоно. Машин механизмын улсын дугаарыг буруу оруулснаас хамаарч мэдээлэл татагдахгүйтэй холбоотой аливаа хариуцлагыг захиалагч хүлээхгүй бөгөөд ирүүлж буй мэдээллийн үнэн зөв байдлыг тендерт оролцогч бүрэн хариуцна. Санал болгосон машин механизмын мэдээллийн тендер нээсэн өдөр цахимаар дамжуулан шалгана..., 2.7-д Дээрх машин механизмын эзэмшигч, даацын талаарх мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан Автотээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас лавлана. Даацыг Автотээврийн үндэсний төвийн систем дэх даац гэсэн үзүүлэлтээр тооцох бөгөөд бүх жин, өөрийн жин гэсэн үзүүлэлт хамаарахгүй. Санал болгож буй машин механизмын мэдээлэл үнэн зөв, бодит байдлаас зөрүүтэй бүртгэгдсэн аливаа асуудал нь захиалагч хариуцлага хүлээхгүй бөгөөд төрийн анхдагч өгөгдөл хадгалж буй мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн үнэлгээг хийх болохыг анхаарна уу. Утгуурын багтаамж, даац, тонн гэдэг нь ажлын даалгаварт тодорхойлсноор ойлгоно гэж тус тус заажээ.
4.Ажлын даалгаврын 2.4-т Үндсэн техник, тоног төхөөрөмжид тавигдах шаардлагад Нүүрс ачилтын ажил гүйцэтгэх техникүүд нь дараах хүчин чадалтай байна: 10.1м3-ээс багагүй утгуурын багтаамжтай утгуурт ачигч 2-оос багагүй (1-ээс доошгүй нь өөрийн эзэмшлийнх байна), 6-10м3 болон түүнээс багагүй утгуурын багтаамжтай утгуурт ачигч 4-өөс багагүй (2-оос доошгүй нь өөрийн эзэмшлийнх байна), Утгуурын багтаамжийг техник үйлдвэрлэгчээс заасан техникийн дээд, доод хязгаарын үзүүлэлтээр тооцно. М3 гэдэг нь Олон улсын систем (SI) дэх 1000 литр нь 1 метр куб (cubic metre) байна гэж тодорхойлон заасан байна.
5.ТШЗ-ны 19.1-д зааснаар ажил гүйцэтгэхэд шаардагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хувьд 6-10м3 шанаганы багтаамжтай утгуурт ачигч 4 ширхэг, 10.1м3-с багагүй шанаганы багтаамжтай утгуурт ачигч 2 ширхэг нийт 6 утгуурт ачигч шаардсан бөгөөд К ХХК-иас тоног төхөөрөмж хэсгийн Хүснэгт №4-өөр 8 утгуурт ачигчийг санал болгожээ.
5.1.Тодруулахад, 6-10м3 шанаганы багтаамжтай утгуурт ачигч/нийт 5 техник хэрэгсэл/-д:
-*******УН улсын дугаартай -3 загварын 10м3 шанаганы багтаамжтай утгуурт ачигч,
-, ******* улсын дугаартай KOM загварын 6м3 шанаганы багтаамжтай 2 ширхэг утгуурт ачигч,
- улсын дугаартай HL78XTD-9S загварын 7м3 шанаганы багтаамжтай утгуурт ачигч,
- улсын дугаартай НL780-3 загварын 7м3 шанаганы багтаамжтай утгуурт ачигч,
10.1м3-с багагүй утгуурт ачигч /нийт 3 техник хэрэгсэл/-д:
-49-27УБ, улсын дугаартай загварын 12.7м3 шанаганы багтаамжтай 2 утгуурт ачигч,
-26-94УН улсын дугаартай загварын 18.9м3 шанаганы багтаамжтай утгуурт ачигчийг тус тус санал болгосон байна.
6.Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 02-ны 4 дүгээр хурлаар нэхэмжлэгч компанийн тендерийн баримт бичгийн хянан үзээд утгуурт ачигчийн шанаганы багтаамжийг шалгаж үзэхэд 10.1м3-с багагүй 2 утгуурт ачигч дээр 49-27УБ, 26-94УН, *******УН, улсын дугаартай 4 утгуурт ачигчийг санал болгож ирүүлсэн, 6-10м3 шанаганы багтаамжтай утгуур ачигчид санал болгож ирүүлсэн *******, улсын дугаартай утгуурт ачигч нь шаардлага хангасан, улсын дугаартай утгуурт ачигчийг каталоги дээрээс шалгахад 4.3-5.1м3 шанаганы багтаамжтай, улсын дугаартай утгуурт ачигчийн үзүүлэлтийг цахим хуудас дээрх мэдээллийг үндэслэн шалгахад 4.3-5.1м3 байгаа тул жижиг буюу 6-10м3 шанаганы багтаамжтай утгуур ачигч 4 ширхгийг шаардсанаас санал болгосон 2 утгуурт ачигчийн шанаганы багтаамж нь шаардсан м3 хүрэхгүй байгаа нь шаардлагад нийцэхгүй. Түүнчлэн 10.1м3-с багагүй шанаганы багтаамжтай утгуурт ачигч 2 ширхгийг илүү санал болгосон нь давуу тал болохгүй гэж дүгнэжээ.
7.Нэхэмжлэгчийн 6-10м3 шанаганы багтаамжтай утгуур ачигчид санал болгож тендерийн материалд ирүүлсэн ******* улсын дугаартай -3 загварын утгуурт ачигчийн шанаганы багтаамж нь хэрэгт авагдсан үйлдвэрлэгчийн каталоги танилцуулга[2], түүний орчуулгаар[3] 10-12.3м3 болох нь тогтоогдож байх тул хариуцагч Үнэлгээний хорооноос уг утгуурт ачигчийг жижиг буюу 6-10м3 шанаганы багтаамжтай утгуур ачигчийн техникийн үзүүлэлтэд хянан үзээгүй нь үндэслэлтэй байна.
7.1.Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо нэхэмжлэгчээс 6-10м3 шанаганы багтаамжтай утгуур ачигчид санал болгосон 5 утгуурт ачигчаас 4 /*******, , , улсын дугаартай/-г хянан үзсэн нь зөв байна.
7.2.Нэхэмжлэгчээс Үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг Маягт№3-аар[4] Дугуйт ачигч Hyundai XDT-7A, утгуурын багтаамж 7м3 гэж мэдүүлж, маргаан бүхий , улсын дугаартай утгуурт ачигчийн техникийн үзүүлэлтийг нотлох баримтаар Х ХХК-ийн тамгаар баталгаажуулсан HD Hyundai heavy industries Co.,Ltd-ийн -9s загварын утгуурт ачигчийн англи хэл дээрх каталоги[5] танилцуулга болон каталоги дахь техникийн үзүүлэлтийг монгол хэл дээр орчуулсан орчуулгыг[6] тус тус тендерт хавсарган ирүүлжээ.
7.3.Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан Автотээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас татан авсан мэдээлэлд улсын дугаартай утгуурт ачигчийн моделийг [7] гэж, улсын дугаартай утгуурт ачигчийн моделийг -3[8] гэж тус тус бүртгэсэн бөгөөд шанаганы багтаамжийг заагаагүй байна.
7.4.Дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл маргаан бүхий , улсын дугаартай утгуурт ачигчийн загвар нь тендерийн баримт бичигт зөрүүтэй байгаа нь тогтоогдсон болно.
7.5.Тодруулбал, , улсын дугаартай утгуурт ачигчийг нэхэмжлэгчийн мэдүүлсэн тоног төхөөрөмжийн Хүснэгт №4-т XDT, Үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийн Маягт№3-т XDT-7А гэж, үйлдвэрлэгчийн англи хэл дээрх каталоги таницуулга, түүний монгол хэл дээрх орчуулгад -9s гэж, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан Автотээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас татан авсан мэдээлэлд улсын дугаартай утгуурт ачигчийг -3 гэж, улсын дугаартай утгуурт ачигчийн загварыг гэж тус тус зөрүүтэй байдлаар тодорхойлсон байна.
7.6.Иймд хариуцагч Үнэлгээний хороо маргаан бүхий 2 утгуурт ачигчийг Автотээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас татан авсан мэдээлэлд үндэслэн улсын дугаартай загварын утгуурт ачигчийн хувьд техникийн үзүүлэлтийг тендерт ирүүлсэн каталоги танилцуулга дээрээс шалгаж, улсын дугаартай -3 загварын утгуурт ачигчийн хувьд техникийн үзүүлэлтийг үйлвэрлэгчийн албан ёсны вэб сайт дээр буй мэдээлэлд үндэслэн хянан үзсэнийг буруутгах үндэслэлгүй.
8.Шүүх Үнэлгээний хорооны шийдвэрийг , улсын дугаартай утгуурт ачигч тус бүрээр дүгнэж, шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.
9.Нэг. улсын дугаартай утгуурт ачигчийг шаардлага хангахгүй гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэрийн тухайд:
9.1.Нэхэмжлэгчийн ирүүлсэн -9s загварын утгуурт ачигчийн англи хэл дээрх каталоги танилцуулга[9], түүний монгол хэл дээрх техникийн үзүүлэлтийн орчуулга[10] хоорондоо зөрүүтэй болох нь тухайн баримтууд болон нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлтээр гаргаж өгсөн -9s загварын танилцуулгын монгол хэл дээрх орчуулгаар[11] тус тус тогтоогдож байна.
9.2.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч К ХХК-иас ирүүлсэн англи хэл дээрх каталоги танилцуулгад -9s загварын утгуурт ачигчийн техникийн үзүүлэлтэд шанаганы багтаамжийг 4.3-5.1м3, загварын утгуурт ачигчийн техникийн үзүүлэлтэд шанаганы багтаамжийг 4.3-5.1м3 гэж тус тус тодорхойлсон байхад монгол хэл дээрх орчуулгад -9s утгуурт ачигчийн шанаганы багтаамжийг 4.3-7м3 гэж орчуулсан байх тул хариуцагч Үнэлгээний хороо англи хэл дээрх үйлдвэрлэгчийн албан ёсны каталоги танилцуулгад тодорхойлсон техникийн үзүүлэлтийг үндэслэсэн шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэхгүй.
9.3.Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2023 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар тендерт оролцогч нь тендерт холбогдох баримт бичиг болон ирүүлсэн мэдэгдлийн үнэн зөвийг хариуцах бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан тендерийн хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах хариуцлагатай байх зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг үнэлэх үүргийн хүрээнд Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн баримтаас зөрүүтэй орчуулсан орчуулгыг бус үйлдвэрлэгчийн англи хэл дээрх каталоги танилцуулга дахь техникийн үзүүлэлтийг үндэслэн тендерийн баримт бичгийн шаардлага хангахгүй гэж үзсэн үндэслэлтэй байна.
9.4.Нэхэмжлэгч К ХХК-иас англи хэл дээрх каталоги танилцуулгын зүүн дээд буланд Bucket selection guide буюу шанага сонгох зөвлөмжид материалын нягтаас хамааран 4.5-7м3 шанаганы багтаамжтай болохыг илэрхийлсэн байхад Үнэлгээ хороо хянан үзээгүй, overview буюу ерөнхий үзүүлэлт хэсгийн шанаганы багтаамж 4.3-5.1м3 гэснийг үндэслэн татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус гэж тайлбарлан маргадаг.
9.5.Хэрэгт авагдсан HD Hyundai heavy industries Co.,Ltd-ийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай албан бичиг, түүний монгол хэл дээрх орчуулгад ... XDT-7A болон XTD-9S хоёулаа нь 7м3 багтаамжтай шанага ашиглах боломжтой гэдгийг бид баталж байна. Манай албан ёсны вэб сайтын Үзүүлэлтүүд хэсэгт дурдсан 5.4м3 нь шанаганы дундаж багтаамж бөгөөд цуврал дугуйт ачигчийн талаарх ерөнхий ойлголтыг хэрэглэгчдэд өгөх зорилготой юм. Ажиллаж буй материалын нягтралаас хамааран эдгээр загваруудын шанаганы багтаамж 7м3 хүртэл хэлбэлзэж болно. Та энэ мэдээллийг каталогуудын шанага сонгох гарын авлагаас олж болно. Эдгээр каталогийг манай албан ёсны вэб сайтад ашиглах боломжгүй гэдгийг анхаарна уу. Бид цуврал дугуйт ачигчийг үйлдвэрлэдэг хэвээр байгаа бөгөөд 7А ба 9S загварууд нь үйлдвэрээ зогсоосон хуучин загвар юм... гэснээс үзвэл үйлдвэрлэгчийн албан ёсны танилцуулгад XTD-9S загварын үндсэн техникийн үзүүлэлт буюу шанаганы багтаамжийг 4.3-5.1м3 гэж тодорхойлсон бөгөөд тус загварын утгуурт ачигч нь 7м3 шанага ашигладаг гэдгийг тодорхойлоогүй, харин материалын нягтралаас хамааран шанаганы багтаамж 7м3 хүртэл хэлбэлзэх боломжтой гэдгийг тодорхойлсон байна.
9.6.Иймд К ХХК-ийн тендерийн баримт бичигт хавсарган ирүүлсэн -9s загварын утгуурт ачигчийн англи хэл дээрх каталоги танилцуулга дахь техникийн ерөнхий үзүүлэлт буюу шанаганы багтаамж 4.3-5.1м3 гэж тодорхойлсныг үндэслэн шийдвэр гаргасан нь Үнэлгээний хороог буруутгах үндэслэл болохгүй.
9.7.Нөгөөтэйгүүр хариуцагч үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2023 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 26 дугаар зүйлийн 26.4.2-т зааснаар тендерт оролцогчийн хангавал зохих техникийн чадавхийн талаарх шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон тендер шалгаруулалтын баримт бичигт үндэслэн нэхэмжлэгч компанийн санал болгосон бараа, ажил, үйлчилгээг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх үүрэгтэй, тиймээс нэхэмжлэгч компанийн улсын дугаартай ХТD-9s загварын утгуурт ачигчийн техникийн үзүүлэлтийг англи хэл дээрх каталоги танилцуулга дахь ерөнхий үзүүлэлт хэсгийн шанаганы багтаамжаар /4.3-5.1м3/ тооцон хянан үзэж, тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ-ны 19.1-д заасан шалгуурыг хангахгүй гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.
10.Хоёр. улсын дугаартай утгуурт ачигчийг шаардлага хангахгүй гэж дүгнэсэн Үнэлгээний хорооны шийдвэрийн тухайд:
10.1.Хариуцагч Үнэлгээний хорооноос улсын дугаартай -3 загвар бүхий утгуурт ачигчийн үзүүлэлтийг нотлох үйлдвэрлэгчийн каталоги танилцуулгыг тендерт хавсарган ирүүлээгүй тул холбогдох албан ёсны сайтуудаас шалгаж үзэхэд шанаганы багтаамж 4.3-5.1м3 буюу шаардлага хангагүй байсан гэж тайлбарлан маргадаг.
10.2.Х ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3/314 дугаартай албан бичиг[12], гаалийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн санал болгосон улсын дугаартай утгуурт ачигч нь XDT-7A загвартай, шанаганы багтаамж нь 7м3 болох нь тогтоогдож байна.
10.3.Гэвч Бүгд Найрамдах Солонгос улсын HD Hyundai heavy industries Co.,Ltd-ийн 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай албан бичиг, түүний орчуулгад ...Эдгээр каталогийг манай албан ёсны вэб сайтад ашиглах боломжгүй гэдгийг анхаарна уу... гэснээс үзвэл үйлдвэрлэгчийн албан ёсны цахим хуудас нь www.hd-hyundaice.com боловч энэхүү цахим хуудаст улсын дугаартай XDT-7A загварын ачигчийн техникийн үзүүлэлтийн мэдээлэл байхгүй, энэ талаарх мэдээлэл гарч ирэх боломжгүй гэж үзэхээр байна.
10.4.Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүргийн дагуу албан ёсны үйлдвэрлэгчийн цахим хуудаст хандалт хийсэн гэх Үнэлгээний хорооны гишүүн Б.Санчирыг гэрчээр асууж, шүүх хуралдааны явцад цахим хуудсуудад үзлэг хийсэн.
10.5.Үнэлгээний хорооны гишүүн Б.Санчир шүүх хуралдаанд гаргасан гэрчийн мэдүүлэгтээ улсын дугаартай утгуурт ачигчийн каталоги тендерт оролцогчоос гаргаж өгөөгүй тул google цахим хайлтын системээр дамжуулан na.hd-hyundaice.com сайтад хандан гэсэн утгаар хайлт хийхэд -9А XTD болон -9А гэсэн хоёр загвар гарч ирсэн бөгөөд танилцуулгын татан авч үзэхэд аль альнийх нь техникийн үзүүлэлтүүдэд шанаганы багтаамж 4.6-5.4м3 гэсэн байсан, тиймээс тухайн утгуурт ачигчийн үйлдвэрлэгчийн гаргасан техникийн үндсэн мэдээллийг вэб сайтад хандалт хийж -3A гэж хайлт хийж шалгаж үзэхэд шанаганы багтаамж 4.3-5.1м3 байсан гэх агуулга бүхий мэдүүлэг өгдөг.
10.6.Дээрхээс үзвэл na.hd-hyundaice.com хаягтай цахим хуудас нь HD Hyundai heavy industries Co.,Ltd-ийн албан ёсны цахим хуудас биш гэдгийг нотолсон баримт байхгүй, хариуцагч Үнэлгээний хороо нийтэд илэрхий, тодорхойлох боломжтой албан ёсны үйлдвэрлэгчийн цахим хуудаст үндэслэн техникийн үзүүлэлтийг шалгаж үзэх бүрэн эрхтэй, энэ эрхийн дагуу дээрх цахим хуудаст гэсэн утгаар хайлт хийснийг буруутгах боломжгүй.
10.7.Харин Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн санал болгосон улсын дугаартай утгуурт ачигчийн техникийн үзүүлэлтийг гэсэн цахим хуудаснаас шалгаж, -3А гэсэн загварын техникийн үзүүлэлтийн мэдээллийг үндэслэн шаардлага хангаагүй гэж үзсэн нь буруу байна.
10.8.Учир нь ТШЗ-ны 19.2-т заасны дагуу Үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий каталоги танилцуулга ирүүлээгүй тохиолдолд албан ёсны үйлдвэрлэгчийн вэб сайт дээр буй мэдээллийг үндэслэн утгуурын багтаамжийг шаардлагад нийцсэн эсэхийг нягтлан шалгах байтал гэх албан ёсны үйлдвэрлэгчийн цахим хуудас биш болох нь хэнд ч ойлгомжтой буюу нийтэд илэрхий баримт байхад уг цахим хуудас дахь -3a загварын шанаганы багтаамж 4.3-5.1м3 гэсэн техникийн үзүүлэлтийг үндэслэн улсын дугаартай утгуурт ачигчийг шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
10.9.Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа цахим хуудас нь HD Hyundai heavy industries Co.,Ltd-ийн албан ёсны цахим хуудас биш болохыг хүлээн зөвшөөрдөг.
10.10.Иймд Үнэлгээний хорооны улсын дугаартай утгуурт ачигчийн үзүүлэлтийг үйлдвэрлэгчийн албан ёсны бус цахим хуудас дахь техникийн үзүүлэлтэд үндэслэн 6-10м3 болон түүнээс багагүй утгуурын багтаамжтай утгуурт ачигчтай байх тендерийн шаардлагыг хангахгүй гэж дүгнэсэн нь ТШЗ-ны 19.2-т Үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий каталоги танилцуулга ирүүлнэ. Ирүүлээгүй тохиолдолд албан ёсны үйлдвэрлэгчийн веб сайт дээр буй мэдээллийг үндэслэн утгуурын багтаамж нь шаардлагад нийцэж буй эсэхийг нягтлан шалгана гэж заасныг зөрчсөн хууль бус шийдвэр байна.
11.Гурав.Үнэлгээний хорооны К ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийн тухайд:
11.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2023 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянан үзнэ., 26 дугаар зүйлийн 26.4-т Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: гээд 26.4.1-д энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх, 26.4.2-т санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх гэж тус тус заасан.
11.2.Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол худалдан авах ажиллагааг зохион байгуулах, мэдээлэл солилцох, мэдээллийн ил тод байдлыг хангах ажиллагааг цахим системээр гүйцэтгэнэ, 15 дугаар зүйлийн 15.2-т Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй. 17 дугаар зүйлийн 17.2-т Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно: гээд 17.2.4-т гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байрны мэдээлэл, 17.3-т Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана., 17.4-т Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна, 25 дугаар зүйлийн 25.1-д Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана. гэж тус тус хуульчилсан.
11.3.Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзэхэд захиалагч тендерт оролцогчоос техникийн чадавх, туршлагаа нотлох ямар баримт бичиг ирүүлэхийг тендерийн баримт бичигт заах бөгөөд хэрэв гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байрны мэдээлэл ирүүлэхийг захиалагч тендерийн баримт бичигт заасан бол Үнэлгээний хороо тендер шалгаруулалтад оролцогчоос тухайн шаардлагыг хангаж буй талаарх Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан ирүүлсэн тендерийн материал, цахим системээр дамжуулан шалгах боломжтой, хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээлэл, үнэлгээний хорооны тендерт оролцогчоос бичгээр авсан тайлбар, тодруулга зэрэгт үндэслэн шаардлага хангаж буй эсэхийг хянан үзэж шийдвэр гаргахаар байна.
11.4.Тодруулбал, Үнэлгээний хорооны хянан үзэх тендерийн баримт бичгийн хүрээ нь тендерт оролцогчоос цахим системээр дамжуулан ирүүлсэн тендерийн материал, мөн системээр дамжуулан шалгах боломжтой, хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээлэл, оролцогч болон түүний тендерийн талаар авсан тайлбар, тодруулгаар хязгаарлагдана.
11.5.Дээр дурдсан мэдээллийн санд байгаа олон нийттэйд нээлттэй мэдээлэл гэдэгт татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр, төлбөртэй эсэх тодорхойлолт, хуульд заасан эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл (энгийн болон тусгай)-ийн мэдээлэл, авто тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, дээд боловсролын дипломын мэдээлэл, санхүүгийн тайлан зэрэг бодит цагийн горимоор дамжуулдаг, өдөр тутам өөрчлөгддөггүй мэдээлэл зэргийг ойлгохоор Сангийн сайдын 2023 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журмын 2.5-д тодорхойлон заасан.
11.6.Тиймээс хариуцагч Үнэлгээний хорооноос Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээр дамжуулан Автотээврийн үндэсний төвийн мэдээллийн сангаас авсан , 80-16УБ улсын дугаартай утгуурт ачигчийн талаарх мэдээлэл, нэхэмжлэгч К ХХК-иас цахим системээр дамжуулан ирүүлсэн тендерийн баримт бичгийн хүрээнд тендерийн баримт бичгийг хянан үзсэн нь хууль тогтоомжид нийцсэн байна.
11.7.Нэхэмжлэгчээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2023 оны/-ийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар захиалагч оролцогчоос бичгээр тодруулга авах боломжтой байсан, энэ үүргээ хэрэгжүүлээгүй гэж тайлбарладаг.
11.8.Хуулийн энэхүү заалтыг хэрэглэх нөхцөл нь захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах шаардлагатай нөхцөл байдлыг ойлгох бөгөөд энэ нь захиалагчид үүрэг хүлээлгэсэн бус эрх олгосон заалт байна.
11.9.Өөрөөр хэлбэл, захиалагч тендерийн баримт бичигт тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудал байгаад, түүнийг тодруулах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн тохиолдолд тендерт оролцогчоос бичгээр тодруулга авах эрхтэй, түүнээс зайлшгүй тодруулга авахыг захиалагчид үүрэг болгосон гэж үзэхгүй.
11.10.Иймд хэрэгт авагдсан , улсын дугаартай утгуурт ачигчийн Автотээврийн үндэсний төвийн autobox.com цахим хуудас дахь бүртгэлийн лавлагаа, гаалийн барааны мэдүүлэг, Х ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг, албан ёсны үйлдвэрлэгч HD Hyundai heavy industries Co.,Ltd-ийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугуйт ачигчийн шанаганы багтаамжийг баталгаажуулсан албан бичиг, тодорхойлолт зэрэг баримтууд нь дугаартай Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил-ын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулах тендерийн баримт бичигт байхгүй, нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд нэмэлтээр гаргаж өгсөн баримтууд байх тул шүүх Үнэлгээний хорооны хянан үзээгүй баримтад үндэслэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах боломжгүй.
11.11.Түүнчлэн Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 19.2-ны 2.2-т Үйлдвэрлэгчээс гаргасан техникийн үзүүлэлт бүхий каталоги танилцуулга ирүүлнэ. Ирүүлээгүй тохиолдолд албан ёсны үйлдвэрлэгчийн веб сайт дээр буй мэдээллийг үндэслэн утгуурын багтаамж нь шаардлагад нийцэж буй эсэхийг нягтлан шалгана гэж ажил гүйцэтгэхэд ашиглагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслийн үзүүлэлтийг нягтлан шалгах хүрээ, аргыг тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн тендерийн баримт бичигт хавсарган өгсөн К ХХК-иас Эрдэс тавантолгой ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан дугаартай Тавантолгой ордын Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил гүйцэтгэх гэрээ[13], гэрээний хавсралт №9[14]-д байгаа Ажил гүйцэтгэхэд санал болгож буй техник тоног төхөөрөмжүүд-ийн мэдээлэл/, улсын дугаартай утгуурт ачигчийн шанаганы багтаамжийг 7м3 гэж тодорхойлсон/ зэргийг зайлшгүй харгалзан үзэх үүргийг Үнэлгээний хороо хүлээхгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн уг гэрээ, түүний хавсралтыг тендерийн баримт бичигт хавсаргаж өгсөн тул тендерийн шаардлага хангаж байгаа гэдгийг мэдэх боломжтой байсан гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
11.12.Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо ТШЗ-ны 19.2-т заасны дагуу утгуурт ачигчийн каталоги танилцуулга, албан ёсны үйлдвэрлэгчийн цахим хуудас дахь мэдээлэлд үндэслэн хянан үзэх үүрэгтэй байхад тендерийн баримт бичигт хавсаргасан бусад баримтыг хянан үзээгүй гэж хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
12.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчийн 6-10м3 үзүүлэлттэй утгуурт ачигчид 5 утгуурт ачигч/*******УН, , *******, , / санал болгосноос *******УН улсын дугаартай -3 загварын утгуурт ачигч нь 10-12.3м3 шанаганы багтаамжтай буюу жижиг багтаамжтай/6-10м3/ утгуурт ачигчид тавигдах шаардлагад хамаарахгүй, улсын дугаартай загвартай утгуурт ачигч нь нэхэмжлэгчийн ирүүлсэн англи хэл дээрх каталоги танилцуулга дахь ерөнхий үзүүлэлтээр 4.3-5.1м3 шанаганы багтаамжтай буюу шаардлага хангахгүй болох нь тус тус хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч К ХХК-ийн тендерийн баримт бичиг нь ТШЗ-ны 19.1-д заасан 6-10м3 утгуурт ачигч 4 байх шаардлагаас хангаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
13.Нөгөөтэйгүүр Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн К ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийн улсын дугаартай утгуурт ачигч нь 6-10м3 шанаганы багтаамжтай байх шаардлагыг хангаагүй гэх нэг үндэслэл хууль бус болох нь тогтоогдож байх боловч энэ нь хариуцагчийн нэхэмжлэгч компанийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
14.Иймд Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил гүйцэтгэгчийг сонгох тоот нээлттэй тендер шалгаруулалтын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай К ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2023 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах гэж заасантай нийцсэн гэж шүүх дүгнэлээ.
15.Дээр дурдсанаар Үнэлгээний хорооны К ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр хуульд нийцсэн байх тул уг шийдвэрийг үндэслэн гарсан Үнэлгээний хорооны захиалагчид хүргүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалт зохион байгуулах тухай зөвлөмж, хариуцагч Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай мэдэгдэл, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох дугаартай нээлттэй тендер шалгаруулалт дахин зарласан шийдвэрүүдийг эрх зүйн алдаатай захиргааны акт гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй байна.
16.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2023 оны/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 17 дугаар зүйлийн 17.2.4, 17.4, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4.1, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасныг тус тус баримтлан К ХХК-иас Эрдэнэс тавантолгой ХК, түүний Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан Эрдэнэс тавантолгой ХК-ийн Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилтын ажил-ын гүйцэтгэгчийг сонго тоот нээлттэй тендер шалгаруулалтын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай тэмдэглэл буюу шийдвэрийн К ХХК-ийн тендерээс татгалзсан хэсэг, мөн өдрийн зөвлөмж, Эрдэнэс тавантолгой ХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дугаартай мэдэгдэл буюу захиалагчийн шийдвэр, Эрдэнэс тавантолгой ХК-иас 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Цанхийн зүүн уурхайн нүүрс ачилт-ын ажлын гүйцэтгэгчийг сонгох дугаартай нээлттэй тендер шалгаруулалт дахин зарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, К ХХК-ийн тендерийг дахин үнэлж, хамгийн сайн тендерээр шалгаруулахыг Үнэлгээний хороонд даалгах, Үнэлгээний хорооны тус шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулах эрх олгохыг захиалагч Эрдэнэс тавантолгой ХК-д даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ