Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/04690

 

 

 

 

 

 

 

2024 11 13

182/ШШ2024/04690

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, .. тоот хаягт оршин суугч, /регистрийн дугаар *******/, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Н.******* Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1963 оны 7 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Би 18 насандаа цэргийн албанд татагдаж, 21 настайдаа цэргийн албанаас халагдаж ирээд 1984 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Материал техникийн хангамжийн улсын хорооны харъяа Аж үйлдвэрийн материал хангамжийн Ерөнхий газрын даргын 280 дугаар тушаалаар тус газарт харуулаар ажилд орсон. Ажилд ороход "Ажилд томилох тухай" тушаалд ******* овогтой ******* гэхийг Педаагийн ******* гэж миний овгийг буруу бичсэн байна. Мөн 1987 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Материал техникийн хангамжийн Улсын хорооны аръяа Аж үйлдвэрийн материалын хангамжийн Ерөнхий газрын даргын Б-1139 тоот "Ажилд томилох тухай" тушаалд ******* овогтой гэхийг Нида овогтой гэж буруу бичсэн. 1987 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн Материал Техникийн Хангамжийн улсын хорооны харъяа Аж үйлдвэрийн материалын хангамжийн Ерөнхий Газрын даргын Б/258 тоот Ажилд авах ба томилох тухай" тушаалд *******а овогтой гэж ******* гэхийг *******а гэж буруу бичсэн. Цахилгаан сантехник угсралтын Хүрд компанид жолоочоор ажилд орсон бөгөөд мөн тус компанийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 127 дугаар "Ажиллуулах, ажлаас чөлөөлөх, түр хавсран ажиллуулах, цалингүй чөлөө олгох, шилжүүлэх, шагнах, арга хэмжээ авах тухай" тушаалд миний ******* гэх овгийг *******агийн ******* гэж бичсэн байна.Тиймээс Материал техникийн хангамжийн улсын хорооны харъяа Аж үйлдвэрийн материал хангамжийн Ерөнхий газрын даргын1984 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 280 дугаар тушаал,1987 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/139 тоот тушаал, 1987 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн Б/258 тоот тушаал, Цахилгаан сантехник угсралтын Хүрд компанийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 127 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгоно гэв.

 

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэх, Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт Ажилд томилох 280, Б/139, Б/258, 127 тоот тушаал, тодорхойлолт зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

3.Шүүх уг хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцээд хүсэлт гаргагчийн Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин байгаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргах шаардах эрхтэй байна.

 

5.Хүсэлт гаргагч Н.******* нь Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргаж, шүүх хуралдааны үед Материал техникийн хангамжийн улсын хорооны харъяа Аж үйлдвэрийн материал хангамжийн ерөнхий газрын даргын 1984 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 280 тоот тушаал, 1987 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/139 тоот тушаал, 1987 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн Б/258 тоот тушаал, Цахилгаан сантехник угсралтын Хүрд компанийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 127 тоот тушаалыг хүчингүй болгож, Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлав.

 

6.Батлан хамгаалах яам Батлан хамгаалах төв архивын 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 08/1406 тоот *******гийн ******* БХЯ-ны сайдын 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Сүхбаатарын районоос 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 187 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн н/216 дугаар тушаалаар 1984 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 439943 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх лавлагаа олгожээ. /хавтаст хэргийн 22 тал/

 

7. Хүсэлт гаргагч ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-гийн Иргэний үнэмлэх-нд овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь зөв бичигдсэн байна.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт Эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэхийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж заасан.

 

8.Материал техникийн хангамжийн улсын хорооны харъяа Аж үйлдвэрийн материал хангамжийн Ерөнхий газрын даргын 1984 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 280 тоот тушаал, 1987 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/139 тоот тушаал, 1987 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн Б/258 тоот тушаал, Цахилгаан сантехник угсралтын Хүрд компанийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 127 тоот тушаал эрх олгосон баримт бичигт хамаарахгүй байх тул хүсэлт гаргагч Н.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

9.Нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Материал техникийн хангамжийн улсын хорооны харъяа Аж үйлдвэрийн материал хангамжийн Ерөнхий газрын даргын 1984 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 280 тоот тушаал, 1987 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/139 тоот тушаал, 1987 оны 9 дүгээр сарын 28-ний өдрийн Б/258 тоот тушаал, Цахилгаан сантехник угсралтын Хүрд компанийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 127 тоот тушаалын эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай Н.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдгийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ