| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00611/И |
| Дугаар | 155/ШШ2016/00791 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2016/00791
\
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Х аймгийн Г суманд 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, малчин, ам бүл 5, хүүхдүүдийн хамт тус сумын 1 дүгээр багийн нутаг М гэх газар оршин суух С.Ц /Р***/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч С.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 5 дугаар ангиасаа сургуулиас гараад хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1981 оноос эхлэн Идэрийн-Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул шүүхэд хандсан юм.
Иймд намайг Х аймгийн Г сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч С.Ц нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Г сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 3/181 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Д.П ....С.Ц нь 1981-1989 он хүртэл Х аймгийн Г сумын Идэрийн-Ундрал нэгдлийн нэгдүгээр бригадад төлчин, саальчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Т.М : ....С.Ц нь анх 1981 онд 7 дугаар ангиа төгсөөд Х аймгийн Г сумын Идэрийн-Ундрал нэгдэлд саальчнаар ажиллаж эхэлж байсан. 1989 оныг дуустал Идэрийн-Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад төлчин, саальчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Ц /Р***/-ыг Х аймгийн Г сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Ц ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ