| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/05749/И |
| Дугаар | 182/ШШ2024/04757 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2024/04757
| 20222023 | 182/ШШ2023/01303 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******-*******н ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,103,464.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ө.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,103,464.16 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.******* нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Т-БЗГ/2022-44111 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 1,499,900 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Ө.******* нь гар утсыг Пи Си Молл ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Зээлдэгч Ө.******* нь Т-БЗГ/2022-44111 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,140,364.16 төгрөг төлөх байснаас нийт 1,036,900 төгрөг төлж, 1,103,464.16 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, 574 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгч Ө.*******ээс Т-БЗГ/2022-44111 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу өнөөдрийн байдлаар үндсэн зээл 692,555.13 төгрөг, зээлийн хүү 351,477.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,431.99 төгрөг, нийт 1,103,464.16 төгрөг гаргуулна гэжээ.
2.Хариуцагч Ө.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 1,103,464.16 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 275,866 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 275,866 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 275,866 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 275,866.16 төгрөг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ө.*******гийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Ө.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,103,464.16 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Т-БЗГ/2022-44111 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 1,499,900 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 2,55 хувийн хүүтэй зээл олгосон тухайд болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 275,866 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 275,866 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 275,866 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 275,866.16 төгрөг нийт 1,103,464.16 төгрөг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,103,464.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 275,866 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 275,866 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 275,866 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 275,866.16 төгрөг нийт 1,103,464.16 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,035 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 15,517.5 төгрөг, хариуцагч Ө.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 15,517.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ