Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00792

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, эмэгтэй, Х аймгийн Ж сумын 2 дугаар багт оршин суух Н.Д /Р***/-гийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1981 онд 8 дугаар анги төгссөн илгээлтээр гарч тус сумын Улаантуг нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 01 дүгээр сараас 1991 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл саальчнаар ажиллаж байсан юм. Тэр үед хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, орсон, гарсан тушаал байхгүй тул ЗДТГ-ын 70 дугаар дансны лавлагааг үндэслэн Улаантуг нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл саальчнаар ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Н.Д нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл саальчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ж сумын Засаг даргын тамгын цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Гэрч Г.Э : ....Н.Д нь 1982 оноос эхлээд Х аймгийн Ж сумын Улаантуг нэгдэлд фермийн саальчнаар 1991 онд нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Б : ....Н.Д нь 1982 оноос Ж сумын Улаантуг нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар 1991 оны 8 дугаар сард нэгдэл татан буугдсан. Тэр хүртэл ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хүралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Д /Р***/-г Х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 31-нийг хүртэл саальчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг * давж заалдах журмаар * д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ