| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/06552/И |
| Дугаар | 182/ШШ2024/04759 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2024/04759
| 20222023 | 182/ШШ2023/01303 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .. хаягт байрлах ******* ******* банк ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд О.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 11,317,863.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,317,863.13 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2018/000385/0290 тоот Цалингийн зээлийн гэрээ, 2018/000385/0290 тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгчийн Чингэлтэй дүүргийн хаягаар 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч М.*******гээс үндсэн зээл 5,307,191.89 төгрөг, зээлийн хүү 5,333,149.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 659,522.14 төгрөг, бусад зардал 18,000 нийт 11,317,863.13 төгрөгийг гаргуулна гэжээ.
2.Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* банк ХК-ийн нэхэмжилсэн 11,317,863.13 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,317,863.13 төгрөгөөр нийт 11,317,863.13 төгрөг төлж барагдуулахаар эвлэрэх саналтай байна. Иймд эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд төлж барагдуулахыг ******* ******* банк ХК нь зөвшөөрсөн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* банк ХК нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,317,863.13 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2018/000385/0290 дугаар Цалингийн зээлийн гэрээ байгуулагдаж, 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,317,863.13 төгрөгөөр нийт 11,317,863.13 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,317,863.13 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,317,863.13 төгрөгөөр нийт 11,317,863.13 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 196,035.81 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 98,017.9 төгрөг, хариуцагч М.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 98,017.9 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ