| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00508/И |
| Дугаар | 155/ШШ2016/00793 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2016/00793
| 2016 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2016/00793 | Х аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х аймгийн М сумын 3-02-12 тоотод оршин суух, Х аймаг дахь С ХХК-ний салбарын эрхлэгч ажилтай, Н.Э /Р***/
Хариуцагч: Х аймгийн М сумын 2 дугаар багийн 12-04 тоотод оршин суух, Д.Л /Р***/-д холбогдох,
Гар утасны төлбөр 387.500 /гурван зуун наян долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Л нь Х аймгийн Х банк 2-р тооцооны төвд ажиллаж байхдаа манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч Х аймгийн Х банкны 2-р тооцооны төв, С ХХК-н хооронд 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээнд хамрагдаж 300.000 төгрөгний үнэтэй Самсунг Галакси Y гар утас 2 ширхэгийг авч төлбөрийг 6 сарын турш цалингаасаа суутгуулж төлөхөөр тохиролцон зээлээр авсан.
Д.Л нь хүлээсэн үүргээ биелүүлэн Самсунг Галакси Y гар утасны төлбөр 380.000 төгрөгийг төлөөгүй байна. Д.Л д төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч одоо болтол төлөөгүй байна.
Иймд Д.Л гаас гар утасны төлбөр 380.000 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөг, нийт 387.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага нь хуучин Х банктай гэрээ байгуулан гар утас худалдаж төлбөрийг нь 6 сарын хугацаанд 6 хуваан төлөх байтал тухайн үед Х банкинд ажиллаж байсан ажилтан Д.Л нь төлбөрийг төлөхгүй өдий хүрсэн тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Л нь С ийн салбарт утасны үнэ 387.500 төгрөгийг төлөх нь үнэн болно гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.Л д холбогдох гар утасны төлбөр 387.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд хариуцагч Д.Л ....387.500 төгрөгийг төлөх нь үнэн.... гэх тайлбараа ирүүлсэн ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид Д.Л гаас 12.275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй бана.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч С ь ХХКомпаниас гар утасны төлбөр 387.500 /гурван зуун наян долоон мянга таван зуу/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасаныг хариуцагч Д.Л нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С ь ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.275 /арван хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л 12.275 /арван хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ