| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/06632/И |
| Дугаар | 182/ШШ2024/04760 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 182/ШШ2024/04760
| 20222023 | 182/ШШ2023/01303 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. хаягт байрлах ******* банк ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Р.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,092,167.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Я.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,092,167.60 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Я.******* нь 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 3Г201742983868 тоот гэрээ, БГХ201742983868 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,198,686.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 114,447.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,997.36 төгрөг нийт 1,315,131.30 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа олох, гүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд зээлдэгчээс зээлийн гэрээний үүрэгт нийт 1,092,167.60 төгрөг гаргуулна гэжээ.
2.Хариуцагч Я.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* банк ХК-ийн нэхэмжилсэн нийт 1,092,167.60 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 07 сарын дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Я.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,092,167.60 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 3Г201742983868 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, 1,500,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй цалин барьцаалж зээл олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.******* нь нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 1,092,167.60 төгрөгийг 2025 оны 07 сарын дотор төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Я.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,092,167.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,770 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 15,385 төгрөг, хариуцагч Я.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 15,385 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ