Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2024/04761

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 15 182/ШШ2024/04761

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. тоот хаягт байрлах ******* ******* ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Х.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,508,479.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,508,479.36 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр СГ22/366 дугаар Зээлийн гэрээгээр 1,699,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь Сайн Интернэшнл ХХК-иас А-53 загварын гар утас зээлээр худалдан авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч 412 хоног хугацаа хэтэрч төлөөгүй байна. Зээлдэгч үндсэн төлбөрт бодогдсон дүн 613,730.43 төгрөг, хүүнд бодогдсон дун 781,589.57 төгрөг байна. Өнөөдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 1,086,169.57 төгрөг, төлөх хүү 361,831.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60,477.90 төгрөг, нийт 1,508,479.36 төгрөгийг зээлдэгч Э.*******с гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 1,508,479.36 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 754,239.68 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 754,239.68 төгрөг төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,508,479.36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Зээлдүүлэгч ******* ******* ******* капитал ББСБ ХХК, Э.******* нарын хооронд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр СГ22/366 Зээлийн гэрээ байгуулагдаж, 1,699,900 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ******* капитал ББСБ ХХК нь нэрээ өөрчилж ******* ******* ******* ******* ББСБ ХХК болсныг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 1,508,479.36 төгрөг төлөхийг зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 754,239.68 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 754,239.68 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,508,479.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 754,239.68 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 754,239.68 төгрөг нийт 1,508,479.36 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,086 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 19,543 төгрөг, хариуцагч Э.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 19,543 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ