| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00757/И |
| Дугаар | 155/ШШ2016/00794 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2016/00794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ө аймгийн Х суманд 1958 онд төрсөн, 58 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдлын технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Б дүүргийн 11 дүгээр хорооны Х*** тоотод оршин суух, У*** дугаар регистртэй Ц.С ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч Ц.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.С шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Х аймгийн Ц сумын ерөнхий боловсролын сургуульд 1975 онд 8 дугаар анги төгсөж, эцэг, эхийн хамт Т сум руу 1975 оны 06 дугаар сард шилжиж тус сумын нийтийн халуун усанд эрхлэгчээр 1978 оны 08 дугаар сар хүртэл ажиллаж байгаад эчнээгээр 10 дугаар анги төгссөн. Одоо хувь тэнцүүлэн өндөр насны тэтгэвэр авдаг бөгөөд ажиллаж байсан байдлаа тогтоолгож бүрэн тэтгэвэр авах гэсэн юм.
Иймд намайг Х аймгийн Т сумын Давшилт нэгдлийн харъяа нийтийн халуун усанд 1975 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд халуун усны эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Ц.С нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Т сумын Давшилт нэгдлийн харъяа нийтийн халуун усанд 1975 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд халуун усны эрхлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтэр, Ц.С ын ,1* тушаал байхгүй болох нь Х аймгийн Т сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Тус аймгийн Т сумын Давшилт нэгдлийн даргын Б буюу боловсон хүчинтэй холбогдох тушаал манай архивт байхгүй тул Ц.С д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна 10/421 тоот тодорхойлолт, нотлогдож
цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Ч.О : ....Б.Г нь анх 1985 оноос Ц сумын Энх-Амьдрал нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч С.Л : ....Б.Г нь миний мэдэхээр 1982 онд цэргээс халагдаж ирээд Ц сумын Энх-Амьдрал нэгдлийн Авто хөдөө аж ахуйн гражид ачигч, слесарь, тракторын жолооч гэх мэт ажилуудыг 1990 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй болох нь Х аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 23-ний өдрийн 65 дугаартай тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Г /РС-60112311/-ыг Х аймгийн Ц сумын Энх-Амьдрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хоньчноор, тус нэгдлийн туслах үйлдвэрт 1983 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл засварчнаар, 1985 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Г ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ