| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/0478/и |
| Дугаар | 155/ШШ2016/00796 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2016/00796
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 8 дугаар багт байрлах, Г банкны Х салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн М сумын 13 дугаар багийн 6-01 тоотод байрлах Х хязгаарлагдмал хариуцлагатай компани,
Хариуцагч: Улаанбаатар хотын *** тоотод оршин суух А.О /Р***/,
Хариуцагч: Х аймгийн М сумын 7 дугаар багийн 20 дугаар гудамжны 08 тоотод оршин суух А.Э /Р***/ нарт холбогдох,
Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 26.562.549 /хорин зургаан сая таван зуун жаран хоёр мянга таван зуун дөчин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2016/0478/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Х , хариуцагч А.О , А.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г банкны Х салбарын захирал П.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК /4***/-ийг төлөөлж Л.О , эхнэр хамтран зээлдэгч А.О , А.Э нар нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Г банкны Х салбараас зээл авах хүсэлт гаргаж бдугаар ЗГ4905100437 зээлийн гэрээ байгуулан 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлдэгч нар нь банктай байгуулсан зээлийн гэрээг зөрчин төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөүгй тул банк өөрийн санаачлагаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж зээлийг төлүүлэхээр дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээлийн төлбөр 21.358.169.56 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 5.028.480.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 175.899.06 төгрөг, нийт төлбөр 26.562.549 /хорин зургаан сая таван зуун жаран хоёр мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч Х ХХК, А.О , А.Э нараас 26.562.549 /хорин зургаан сая таван зуун жаран хоёр мянга таван зуун дөчин ес/ төгрөгийг гаргуулж өгнө үү.
............................................................... гэжээ.
Хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компаний захирал Л.О шүүхэд гаргасан тайлбартаа: Би Г банкнаас 25 сая төгрөг зээлсэн бөгөөд зээлийг 2015 оны 07-р сар хүртэл хугацаанд нь төлж байсан. Тэгээд борлуулалт байхгүй болоод зээлийн төлөлт маань зогссон. Манай компани нь ноос ноолуур бэлэн хувцас үйлдвэрлэж бизнес эрхэлж байсан. Одоо үйлдвэрлэлээ эрхлэхгүй байгаа боловч удахгүй эрхлэх болно. Банк зээлээ төлөхгүй удааширч байна өөрийн санаачлагаар гэрээг цуцлах гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, мөн түүнчлэн миний барьцаанд тавьсан хашаа байшинг хэт багаар үнэлж зээл олгосон тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
Хариуцагч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банкны Х салбар нь хариуцагч Х хязгаарлагдмал хариуцлагатай компани, А.О , А.Э нарт холбогдох, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 26.562.549 /хорин зургаан сая таван зуун жаран хоёр мянга таван зуун дөчин ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Х аймгийн Х -Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П р нэхэмжлэлийн шаардлага 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг төлөх тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П р 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар хариуцагч байгууллагаас 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 684.446 төгрөгийн тал хувь болох 342.223 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Х аймгийн Н хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х аймгийн Х -Ус чандмань орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт холбогдох 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх зааснаар хариуцагч байгууллагаас 105.299.241 /нэг зуун таван сая хоёр зуун ерэн есөн мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 684.446 төгрөгийн тал хувь болох 342.223 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ