Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2016/00797

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Х аймгийн И сумын Сэлэнгэ баг төвд оршин суух Р.Ч /Р***/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х аймгийн А сумын 5 дугаар багт оршин суух Б.Т /Р***/-д холбогдох

Зээлийн төлбөр, хүү нийт 6.680.000 /зургаан сая зургаан зуун наян мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Ч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2013 оны 7 дугаар 07-нд Түвшинцэнгэлийн өөрийнх нь хүсэлтээр 3.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн боловч үүнээс хойш 1.180.000 төгрөг төлсөн юм. Төлөх талаар 8 удаа уулзахад төлнө гэсээр өдий 3 жил болж байна.
Иймд Б.Т ээс зээлийн үлдэгдэл төлбөр, хүү нийт 6.680.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч одоо Түвшинцэнгэлээс үндсэн зээл 3.000.000 төгрөг, хүү болон алданги нийлээд 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

ؿ , болон зохигчдын :

Нэхэмжлэгч Р.Ч нь хариуцагч Б.Т ээс үндсэн зээл, зээлийн хүүгийн хамт 6.680.000 /зургаан сая зургаан наян мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 3.000.000 төгрөг, хүү, алданги 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэгч Р.Ч нь 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Б.Т тэй зээлийн гэрээ байгуулж 3.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, мөн дахин 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 2 сарын хугацаатай 6 хувийн хүү, 0.5 хувийн алданги тооцсон тус тус зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн баримтууд болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна.

Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуульд нийцсэн зээлийн гэрээ байна гэж үзлээ. Учир нь: Хуульд зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөнгө зээлдэгч шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба зээлдүүлэгч, зээлдэгчийн өмчлөлд бэлэн мөнгө шилжүүлэн өгсөн, хугацаагаа харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 282, 283 дугаар зүйлийн Зээлийн гэрээний хэлбэр, шаардлагыг хангаж гэрээ байгуулсан байх тул хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзлээ.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлдүүлэгч Р.Ч нь зээлдэгч Б.Т д зээлийн гэрээний зүйл болох 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч зээлдэгч нь үндсэн зээл 3.000.000 төгрөг, хүү, алданги нийт 2.000.000 төгрөгийн зээлийн төлбөрийг төлөлгүй, зээлийн гэрээний 2.4, 2.7-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлдэгч буюу Б.Т ээс зээлийн гэрээний дагуу үлдсэн зээл 3.000.000 төгрөг, үндсэн зээлийн хүү, алданги 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг гаргуулна гэж байх тул хариуцагчаас үндсэн зээл, хүү, алдангид нийт 5.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Ч ад олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шїїх хариуцагч Б.Т д нэхэмжлэгч Р.Ч ын нэхэмжлэлийн 1 хувийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны єдєр гардуулан єгч Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зїйлийн 72.2-т шүүгчээс тогтоосон хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зєвшєєрсєн, эсхїл татгалзсан їндэслэл тїїнтэй холбоотой нотлох баримтаа, хариу тайлбарын хамт ирїїлэх їїрэгтэйг тайлбарлаж энэ тухайгаа гарын үсэг зуруулан баримтжуулсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг хїлээн авсан боловч Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зїйлийн 72.2-т заасан їїргээ биелїїлээгїй тїїнчлэн хуульд заасан хугацаанд шїїхэд ирж тайлбар єгєєгїй байх тул хариуцагч Б.Т ийн нэхэмжлэгч Р.Ч ын нэхэмжлэлийн шаардлагыг хїлээн зєвшєєрсєнд тооцлоо.

Мєн хариуцагчид шїїх хуралдааны товыг түүний 88845606 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хэргийг тїїний эзгїйд хянан шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72,3, 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар Б.Т ийн эзгїйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй байна.

Нэхэмжлэгч Р.Ч аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 121.638 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Т ээс 5.000.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж болох 94.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Ч ад олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар хариуцагч Б.Т ээс 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Ч ад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121.638 /нэг зуун хорин нэгэн мянга зургаан зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Т ээс 94.950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Ч ад олгосугай

 

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаард шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ЭРДЭНЭБАТ