Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 184/ШШ2024/06230

 

 

 

 

 

                                           

 

     2024            12             09                                           184/ШШ2024/06230

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,213,757 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч ******* нь манай компанитай 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ЗГ-23/06-06-02 дугаар бүхий Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулан сарын 5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай 4,482,000 төгрөгийн зээлийн Iphone 14 pro  загварын гар утас худалдан авах зориулалтаар авсан. Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй, утсаа авахгүй, зээл төлөх удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байгаа болно. Манай байгууллагын зүгээс харилцагчид хангалттай хугацаа өгсөн ба зээл төлөх ямар ч идэвхи санаачилга гаргахгүй, утсаа  ч авахгүй байгаа ба нийт 416 хоног хугацаа хэтэрч байна. Иймээс зээлийн гэрээний 4.2.1 дэх заалтыг үндэслэн нэг талын санаачилгаар гэрээг цуцалж зээлдэгч *******аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 3,361,500 төгрөг, зээлийн хүүнд 2,352,361 төгрөг, хүүний төлбөрт 2,352,361 төгрөг, алдангид 499,896 төгрөг нийт 6,213,757 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ: “******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,213,757 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 513,757 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ******* ББСБ” ХХК нь *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,213,757 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 513,757 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан.

Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсг*******эд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,213,757 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 513,757 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,900,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохирсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан хариуцагч *******аас 53,075 төгрөгийг, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,731 төгрөгөөс 53,075 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас буцаан “******* ******* ******* ББСБ” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч ******* шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

           

 

 

 

     ШҮҮГЧ                                       *******