| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2016/00559/И |
| Дугаар | 155/ШШ2016/00804 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2016/00804
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Б.Отгонбямба, Г.Даваахүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Х аймгийн М сумын 5 дугаар багийн 02-14 тоотод оршин суух Ж.Д /Р***/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух Ж.Л ,
Хариуцагч Ж.Л ын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х аймгийн М суманд оршин суух, Монголын өмгөөлөчдн холбооны өмгөөлөгч ажилтай Б.Б /Р***/,
Хариуцагч: Х аймгийн М сумын 1-р багийн 29-14 тоотод оршин суух О.А /Р***/,
Хариуцагч О.А ын өмгөөлөгч: 1145 дугаартай шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхтэй Боржигон овогт Бямбадоржийн Амаржаргал /Р***/
Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 2.217.000 /хоёр сая хоёр зуун арван долоон мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Д , хариуцагч Ж.Л ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, хариуцагч О.А ын өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 6 дугаар сарын 07-нд Улаанбаатар хотоос М гийн чиглэлд явж байгаад аваарт орж хөл хугарсан, үүний эмчилгээнд зарцуулсан эм тарианы зардал 597.000 төгрөг болон банкны зээлийн үлдэгдэл төлбөр 1.620.000 төгрөг, нийт 2.217.000 төгрөгийг О.А , Ж.Л нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Л ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ж.Л ын хувьд бол аваарын улмаас хохирсон хүмүүст тухайн үед хохирол төлбөрийг төлсөн байдаг. Уг авто аваарын улмаас хохирсон Даваанямын нэхэмжлэлийн хувьд ХААН банкны зээлийг төлбөрийг хариуцах үндэсгүй юм. Харин эмчилгээний зардал 597.000 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан төлбөрийг төлье гэв.
Хариуцагч О.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би зам тээврийн ослын улмаас Даваанямд гэм хор учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүийн хэргийг хянан шийдвэрлэж байх явцад би түүний эмчилгээнд зарцуулсан зардлыг төлж барагдуулсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
ؿ , болон зохигчдын
:
Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Ж.Л , О.А нараас Зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 2.217.000 /хоёр сая хоёр зуун арван долоон мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Д нь 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдөр зам тээврийн осолд орсоны улмаас эрүүл мэндэд нь хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 231 дугаартай шийтгэх тогтоол, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай магадлал зэргээр нотлогдож байх тул эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол байна гэж үзлээ.
Шүүх эрүүгийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзсэн тул нэхэмжлэгчийн эмчилгээний 597.000 төгрөгний зардал, ХААН банкны зээлийн хүүгийн үлдэгдэл 1.620.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас Үүнд: Хавтаст хэрэгт рентген гэрэл зураг болон бэлэн мөнгөний орлогын баримтаар 597.537 төгрөгний төлбөрийн баримт авагдсан хэдийч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ....эмчилгээний зардал 597.000 төгрөг гаргуулна.... гэж мэдүүлэг өгч байх тул түүнд эмчилгээний зардал 597.000 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас ХААН банкны зээлийн үлдэгдэл төлбөр 1.620.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Учир нь: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь ....банкны зээлийн үлдэгдэл 1.620.000 төгрөг гаргуулна.... гэж мэдүүлэг өгч байх боловч , ** зээлийн үлдэгдэл төлбөр 1.620.000 төгрөг гаргуулна гэдгээ х ба хэрэгт авагдсан ХААН банкны тодорхойлолтоор зээлийн төлбөрийг хариуцагч нараар төлүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, мөн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч О.А , Ж.Л нараас эмчилгээний төлбөр 597.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Д д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу зээлийн үлдэгдэл төлбөр гэх 1.620.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж ирүүлсэн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасгийн эмчилгээ хийсэн тухай баримтыг шүүх үнэлгээгүй болно. Учир нь: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд 500.000 төгрөгийг гаргуулах талаар дурьдаагүй, харин эмчилгээний зардал 597.000 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөр 1.620.000 төгрөг, нийт 2.217.000 төгрөгийн хохирол гаргуулна гэж байх тул шүүх уг нотлох баримтыг үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, хариуцагч нараас тус бүр 9.610 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Хариуцагч О.А од шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагч О.А ыг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч О.А , Ж.Л нараас тус бүр 298.770 /хоёр зуун ерэн найман мянга долоон зуун далан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Д д олгож, аас хэсэг 1.620.000 /нэг сая зургаан зуун хорин мянга/ .
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч О.А , Ж.Л нараас тус бүр 9.610 /есөн мянга зургаан зуун арван/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Б.ОТГОНБЯМБА
Г.ДАВААХҮҮ