Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 155/ШШ2016/00806

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би

Нэхэмжлэгч: Х аймгийн М сумын 6 дугаар багийн 7 дугаар гудамжны 15 тоотод оршин суух Б.Г /Р ***/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын 13 дугаар багийн 16 дугаар гудамжны 19б тоотод оршин суух Т.Э /РЮ88122611/-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2016/0573/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Г миний өмчлөлийн М сумын 13 гудамж 19а тоотын газарт Г.Э хууль бусаар байшин барьж эхэлсэн. Миний өмчлөлийн газар гэдгийг мэдсээр байж хууль бусаар байшин барьсан тул тухайн газрыг иргэн Б.Г ын өмчлөлийн газар мөн болохыг тогтоож албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Эрдэнэмөнхөд холбогдох газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч бид худалдах худалдан авах гэрээ хийж албан ёсоор газраа шилжүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.Г  нь хариуцагч Т.Э өд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Г ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Т.Э өд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгож, газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Б.Г ын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г ын Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийн тал хувь болох 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийн улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ