Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2016/00807

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Х аймгийн Ж суманд малчин ажилтай, тус сумын 1 дүгээр багийн Ө гэх газар оршин суух Д.А /Р**/-ы нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүхэд төлөөлөх эрхийн 1386 дугаартай үнэмлэхтэй, Б.Т /Р**/,

Хамтран хариуцагч: Д аймгийн Д сумын 12 дугаар багийн 16-22 тоотод оршин суух Б.М /Р**/,

Түүний өмгөөлөгч: *** 2003 тай ,

Хариуцагч: Х аймгийн М сумын 13 дугаар багийн 23-03 тоотод оршин суух Ч.Э /Р***/ нарт холбогдох

Үндсэн зээлийн төлбөр, хүү, алданги нийт 28.000.0000 /хорин найман сая/ төгрөг гаргуулах, хариуцагч нарын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 3 дугаар сарын 07-нд Э над руу утсаар ярьсан. Би тухайн үед малаа зарж мөнгөө банкинд хийсэн гэж хэлэхэд хувь хүнд зээлвэл ашигтай байдаг юм. 20.000.000 төгрөг өгчих гэхээр нь эхнэрээсээ асууж байж болъё гэж хэлэхэд эхнэр зөвшөөрч тэгэхээр нь банкнаас 20.000.000 төгрөг авъя гэхэд банк хугацаатай хийсэн тул гаргах боломжгүй харин зээлээр 18.000.000 төгрөг гаргаж болно гэхээр нь Э , М нар руу 18.000.000 төгрөг л гаргана гэж байна гэхэд тэгвэл 18.000.000 төгрөгөө банкнаас аваад өгчих гээд данс өгөхөөр нь тэр данс руу нь банкнаас 18.000.000 төгрөгийн зээл авч шилжүүлсэн. Тухайн үед бид нар ярихдаа 20.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлээд хүүнд нь 1.000.000 төгрөг өгье гэж ярьсан байсан ба 2015 оны 3 дугаар сарын 09-нд 1 сарын хугацаатай 18.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн. Тэгээд М нь манай эхнэрийн дансруу 2015 оны 4 дүгээр сарын 10-нд 750.000 төгрөг, 4 дүгээр сарын 11-нд 450.000 төгрөг, мөн 1.000.000 төгрөг тус тус шилжүүлж нийт 2.200.000 төгрөг би хүлээн авсан ба эхний удаа хүүг чинь өгч байя гэж хэлээд дахин 1 сар хугацаа сунгая гэсэн. Тэгээд 6-р сарын 10-нд уулзахад мөнгийг чинь өгнө гэж хэлж байсан боловч сүүлдээ Э , М нарын утас нь холбогдохгүй утсаа авахгүй болчихоор нь хүнээс асуухад тэр хоёр хоорондоо өөр дугаартай утсаар ярьж байгаа гэхээр нь тэр утасруу нь залгаж Э тэй ярихад М ы утас гэж 88-тай дугаар өгөхөөр нь ярихад 40 сая, 20 сая төгрөг орж ирэх гэж байна гэж худлаа хэлсээр өдий хүрсэн. Сүүлдээ М ы нөхөр Батмандах гэдэг залуу танд үнэнээ хэлье гээд таныг хуурч мөнгө авсан юм М цагдаа дээр мөнгө төгрөгний асуудалтай болчихсон учраас гар утасаа хүртэл сольсон таны мөнгийг ямарч л байсан өгнө 20 хоногийн хугацаа өгчих гэхээр нь би 20 хоног ярихгүй хүлээгээд өгөхгүй байхаар нь Э тэй уулзахад сайхан үг хэлж хуураад намайг нутаг буцаасан. Тэгээд Э тэй дахин уулзаж надад та нарт мөнгө өгсөн баримт алга банкны хуулганаас өөр баримт алга гэхэд надад Амартайвангаас мөнгө зээлж М д авч өгсөн гэсэн утгатай бичиг хийж өгсөн. Бүүр сүүлдээ худлаа яриад мөнгөө өгөхгүй байхаар нь цагдаад хандсан юм. Цагдаагаас Э бид хоёрыг дуудаж та хоёр зээлийн гэрээ байгуулаад ир гэхээр нь 2015 оны 10 дугаар 08-нд зээлийн гэрээ байгуулан байцаагчид гэрээгээ өгөхөд за та явж болно гэхээр нь би сумруугаа буцаж явсан. Тэгээд сумандаа гэртээ хариад байж байтал цагдаагаас болон нотариатаас ярьж байна гээд таны Э тэй байгуулсан гэрээг хүчингүй болгосон гэхээр нь яагаад гэхэд М тай хамт зээлийн гэрээ байгуулах ёстой байсан юм байна гэж хэлээд та орж ирэх үү эсвэл бид эндээс зээлийн гэрээ явуулах уу гэхээр нь би олон дахин орж чадахгүй зээлийн гэрээгээ явуулчих гэхэд өмнө Э тэй байгуулсан зээлийн гэрээтэй яг адилхан харин нэмж М гарын үсэг зурсан мөн өмнөх зээлийн гэрээг яагаад хүчингүй болгосон талаараа гэрээндээ тодорхой бичсэн байхаар нь би уг гэрээг зөвшөөрч гарын үсгээ зурж буцаан явуулсан ба 2015 оны 10 дугаар 12-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан нь ийм учиртай юм. Тэр үед Э М нар бас надруу утсаар залгаад дахин зээлийн гэрээ байгуулж байгаа талаар ярьж надаас гарын үсэгээ зураад явуулаач гэж гуйж байсан. Надад бол маш их хохиролтой байгаа банкинд байсан миний мөнгийг худлаа ярьж авахуулчихаад өгөхгүй өдий хүрсэн, надад замын зардлаас эхлээд наашаа цаашаа явахад маш их зардал гарч байна цагдаа миний гомдлыг шийдвэрлэж өгөөгүй тул аргаа бараад шүүхэд өгсөн шүү дээ. Э , М нар нь надад зээлсэн төлбөрөөс хүү нь гэж нийт 2.2 сая төгрөг л өгсөн.

Иймд би шүүхэд үндсэн зээлийн төлбөр 18.000.000 төгрөг, хүү, алданги нийлээд нийт 10.000.000 төгрөг, бүгд 28.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч хүү, алданги 10.000.000 төгрөг гаргуулахаас авсан 2.200.000 төгрөгөө алдангиас хасаж тооцоод одоо үлдэгдэл зээлийн төлбөр 18.000.000 төгрөг, хүү 5.800.000 төгрөг, алдангид 2.000.000 төгрөг, нийт 25.800.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ч.Э нь Д.А тай ямар ч мөнгө, төгрөгний холбогдол байхгүй. Охин Б.М өөрөө ахтайгаа утсаар ярьж холбогдоод мөнгө авсан нь үнэн. Энэ мөнгө, төгрөгийг Б.М хариуцна. Би энэ мөнгө төгрөгийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.А миний ээж Ч.Э ийн төрсөн эгчийн хүү нь юм. Би анх 2015 оны 3 дугаар сарын 09-нд Д.А ахтай утсаар ярьж тохироод надад мөнгө зээлэхээр болж миний Хаан банкны данс руу тус өдрөө 18.000.000 төгрөгийг шилжүүлснээр хүлээн авсан. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний ээж Ч.Э тэй тохирч 18.000.000 төгрөгийг зээлүүлсэн агуулгатай огт үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Энэхүү иргэний хэргийн жинхэнэ хариуцагч Б.М би юм. Хариуцагч Б.М би болон нэхэмжлэгч Д.А бид 2-ын хооронд анх зээлийн гэрээ 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр миний Хаан банкны данс руу 18.000.000 төгрөгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Тухайн үед Д.А бид 2-ын хооронд зээлийн гэрээг бичгээр байгуулсан зүйл огт байхгүй тул Иргэний хуулийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч үндсэн зээлээс гадна хүү нэмж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн зээлийн гэрээ 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан байтал дараа нь буюу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ээж Ч.Э тэй хүчээр зээлийн гэрээ байгуулж нотариатчаар батлуулсан, дараагаар нь би Х аймагт очиж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатчаар батлуулсан нь анх 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг баталгаажуулах гэсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэгч Д.А д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах болно.

Би Д.А ы хүүгийн хамт нэхэмжилсэн 28.000.000 төгрөгний 12.000.000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, анх 18.000.000 төгрөг зээлснээс 2.000.000 төгрөгийг нь төлж үлдэгдэл 16.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

Хариуцагч Ч.Э , хамтран хариуцагч Б.М  нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.М би болон нэхэмжлэгч Д.А бид 2-ын хооронд анх зээлийн гэрээ 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр миний ХААН банкны данс руу 18.000.000 төгрөгийг шижлүүлснээр Иргэний хуулийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч үндсэн зээлээс гадна хүү нэмж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн зээлийн гэрээ 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан байтал дараа нь буюу 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ээж Ч.Э тэй хүчээр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан, дараагаар нь би Х аймагт очиж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан нь анх 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг баталгаажуулах гэсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул дээрх 2 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.А сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ХААН банкны хадгаламжинд байсан 20.000.000 төгрөгөө Э түүний охин М нарын гуйлтаар ХААН банкнаас буцааж би 18.000.000 төгрөгийг зээл хэлбэрээр авч өгсөн. Гэтэл одоо Э , түүний охин М нар нь намайг болон эхнэрийг минь бодохгүй харин банкнаас авсан 18.000.000 төгрөгийг буцааж банкинд намайг хүү төлж байгааг ойлгохгүй, ах дүү төрөл садан хүмүүс байж байгуулсан зээлийн гэрээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасанд маш их гомдолтой байна. Би тэднийг зээлээч гэж гуйгаагүй бол яах гэж банкны хадгаламжинд байсан мөнгөө авч өгөх юм. 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Э тэй байгуулсан зээлийн гэрээг хүчингүй болгосон гэж цагдаа болон нотариатчаас надруу залгаж дахин зээлийн гэрээ байгуулж байна гэж ярьсан. Мөн Э болон М нар өөрсдөө надруу хандаж хэрэг төвөгт орох гээд байна 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчингүй болгосон дахин зээлийн гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй байна гэхээр нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Олон дахин зээлийн гэрээг цаг алдаж сүүлд байгуулж байгаагаас болж би хүү, алданги авах төлбөрийн хэмжээ маань буурч байна гэж үзэж байгаа.

Иймд хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь өөрсдөө гуйж зээлийн гэрээ байгуулсан тэрнээс би шахалт болон хүчээр зээлийн гэрээ байгуулаагүй тул хүчингүй болгох үндэслэлгүй гэв.

ؿ болон зохигчдын

:

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ч.Э , Б.М нараас үндсэн зээл, зээлийн хүү, алданги нийт 28.000.000 /хорин найман сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл, хүү, алданги нийт 25.800.000 төгрөг гаргуулах, хариуцагч Ч.Э , хамтран хариуцагч Б.М  нарын зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргаж байна.

Зээлийн гэрээний тухайд: Нэхэмжлэгч Д.А нь 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Ч.Э , Б.М нарын гуйлтаар 18.000.000 төгрөгийг ХААН банкны 5*** дугаарын дансруу шилжүүлж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу зээлдүүлэгч буюу Д.А нь зээлдэгч буюу хариуцагч Ч.Э , Б.М нарт зээлийн гэрээний зүйл болох 18.000.000 төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 09-нд шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлэг, ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар мэдүүлэгээр нотлогдож байх ба харин зээлдэгч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, алдангийг төлөлгүй, зээлийн гэрээний 2.2, 2.4, 2.6, 2.7-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргийг зөрчсөн ба 18.0 сая төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан дээр зохигчид маргахгүй байна.

Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг Иргэний хуульд нийцсэн зээлийн гэрээ байна гэж үзлээ. Учир нь: Хуульд зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөнгө зээлдэгч шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан ба нэхэмжлэгч Д.А нь зээлдэгчийн өмчлөлд бэлэн мөнгө шилжүүлэн өгсөн хүү, алданги, хугацаагаа харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 282, 283 дугаар зүйлийн Зээлийн гэрээний хэлбэр, шаардлагыг хангаж гэрээ байгуулсан байх тул хуулийн хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзлээ.

Харин хариуцагч Ч.Э , Б.М нар нь хүү, алданги төлөхгүй гэж маргаж шүүхэд хариу тайлбараа ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хамтран хариуцагч Б.М ....анх 18.000.000 төгрөг зээлснээс 2.000.000 төгрөгийг нь төлж үлдэгдэл 16.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.... гэж шүүхэд хариу тайлбар ирүүлсэн боловч нэхэмжлэгч Д.А нь ....1.000.000 төгрөг, 750.000 төгрөг, 450.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөг хүлээн авсан.... гэж шүүх хуралдаанд дээр тайлбарлаж байх тул үндсэн зээлээс 2.200.000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч Д.А 2015 оны 3 дугаар сарын 09-нд 18.000.000 төгрөгийг шилжүүлсэн боловч харин хүү, алданги тооцсон зээлийн гэрээг 5 сарын дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 12-ний өдөр байгуулснаас дүгнэвэл 2015 оны 10 дугаар сарын 12-наас хойш хүү, алданги тооцож авах эрх үүсэх ба хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж хуульд заасан тул 2015-04-16-нд 750.000 төгрөг, 2015-04-17-нд 450.000 төгрөг, 2015-05-07-нд 1.000.000 төгрөг-ийг тус тус төлсөн төлбөрийг хүү, алданги байна гэж үзэх үндэслэлгүй, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх хугацаанд өгсөн байх тул 2.200.000 төгрөгийг үндсэн зээл 18.000.000 төгрөгнөөс хасаж тооцож, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр одоо 15.800.000 төгрөг байна гэж үзлээ.

Зээлийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 12-нд байгуулан зээлийн гэрээний хугацааг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай байгуулсан хэдий ч нэхэмжлэгч Д.А нь шүүх хуралдаанд ....би 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш шүүхэд өгсөн өдөр хүртлэх хугацааны хүү, алдангиа тооцно.... гэж тайлбар мэдүүлэг өгч байх тул 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс иргэний хэрэг үүсгэсэн 2016 оны 3 дугаар сарын 07-н өдөр хүртэлх үндсэн зээлийн үлдэгдэл 15.800.000 төгрөгний 1 сарын 5 хувийн хүү нь 790.000 төгрөг, 4 сарын нийт хүүнд 3.160.000 төгрөг, хугацаа хэтэрсэн нэг хоногийн алданги нь 79.000 төгрөг буюу 120 хоногийн алданги нь 9.480.000 төгрөг болж байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ....үндсэн зээл 18.000.000 төгрөг, хүүнд 5.800.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг, нийт 25.800.000 төгрөг гаргуулна.... гэж мэдүүлэг өгч байх ба шүүх үндсэн зээл 18.000.000 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагчаас буцааж авсан 2.200.000 төгрөгийг хасаж зээлийн үлдэгдэл төлбөр 15.800.000 төгрөг, хүү 5.800.000 төгрөг гаргуулах хэсгээс гэрэээнд заасан хэмжээний хүү 3.160.000 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний хүүнээс 2.640.000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгох, гэрээнд зааснаар хэмжээгээр алданги 9.480.000 төгрөг болж байх боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 15.800.000 төгрөгний 50 хувь нь 7.900.000 төгрөг болж байх хэдийч нэхэмжлэгч Д.А нь шүүх хуралдаанд алданги 2.000.000 төгрөг гаргуулна гэж тайлбар мэдүүлэг өгч байх тул шүүх хариуцагч нараас алданги 2.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх** үндсэн зээлийн төлбөр 18.000.000 төгрөг, хүүнд 5.800.000 төгрөг гаргуулна, хариуцагч Ч.Э , хамтран хариуцагч Б.М нар нь зээлийн хүү, алданги төлөхгүй гэж тайлбар ирүүлсэн хэдий ч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх боловч 㺺 хүү, алданги төлөхгүй гэдгээ тус тус зохигчид нь шүүхэд нотлож чадахгүй байна.

Мөн хариуцагч Ч.Э нь ....миний бие Ч.Э нь Д.А тай ямар ч мөнгө, төгрөгний холбогдол байхгүй. Охин Б.М өөрөө ахтайгаа утсаар ярьж холбогдоод мөнгө авсан нь үнэн. Энэ мөнгө, төгрөгийг Б.М хариуцна.... гэх, хамтран хариуцагч Б.М ....шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ миний ээж Ч.Э тэй тохирч 18.000.000 төгрөгийг зээлүүлсэн агуулгатай огт үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Энэхүү иргэний хэргийн жинхэнэ хариуцагч Б.М би юм.... гэх тайлбар ирүүлсэн, нэхэмжлэгч нь хэнийг хариуцагчаар татах эс татах эсэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д зааснаар зөвхөн нэхэмжлэгчид эрх олгогдсон байх тул зээлийн гэрээний үүргээс хариуцагч Ч.Э ийг чөлөөлөх үндэслэлгүй, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна.

Иймд зээлдэгч буюу хариуцагч Ч.Э , хамтран хариуцагч Б.М нараас үлдсэн зээл 15.800.000 төгрөг, үндсэн зээлийн хүү 3.160.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг, нийт 20.960.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг буюу 4.840.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч нарын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр тус тус байгуулсан зээлийн гэрээг, хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь: 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Ч.Э тэй байгуулсан зээлийн гэрээг хүчингүй болгож 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин хариуцагч Ч.Э , Б.М нартай зээлийн гэрээ байгуулжээ.

Хариуцагч Ч.Э , Б.М нар нь ....2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ээж Ч.Э тэй хүчээр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан, дараагаар нь би Х аймагт очиж 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулсан нь анх 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг баталгаажуулах гэсэн дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул дээрх 2 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.... гэсэн тайлбар шүүхэд ирүүлсэн хэдий ч талууд хуульд заасан шаардлага хангаж зээлийн гэрээг бичгээр хийсэн байх ба хариуцагч Ч.Э , Б.М нар нь нэхэмжлэгч Д.А тай хийсэн гэрээг хийх үедээ хуульд зааснаар ноцтой төөрөгдсөн, хүч хэрэглэж болон хууран мэхэлж хийсэн, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх 㺺, зээлийн гэрээг, хүчин төгөлдөр бусад тооцуулна гэдгээ байх тул хариуцагч Ч.Э , Б.М нарын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хавтаст хэргийн 20-23-р хуудсанд авагдсан баримтуудыг үнэлсэн болно. Учир нь:

С.Э нь ХААН банкнаас 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 18 сая төгрөгний зээл авч тухайн өдрөө Б.М ы ХААН банкин дахь 5*** тоот дансруу зарлага хийж уг мөнгийг шилжүүлсэн болох нь ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгуудаар нотлогдож байх ба С.Э хариуцагч Д.А нар нь гэр бүл болох нь хэрэгт гаргаж өгсөн ПА № 41 дугаартай гэрлэлтийн гэрчилгээг нотариатчаар гэрчилүүлсэн хуулбараар нотлогдож байх ба уг хэрэгт ашиг сонирхолын зөрчилгүй баримт байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 25.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлд 286.950 төгрөг төлөх атал улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг төлсөн ба дутуу төлсөн 216.750 төгрөгийг нэхэмжлэгч Д.А гаас нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ч.Э , Б.М нараас 20.960.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамжинд 262.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А д олгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлээ.

Өмнөх 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Ч.Э , Б.М нар нь хїндэтгэн їзэх шалтгаангїйгээр ирээгїй харин хариуцагч Б.М ы өмгөөлөгч нь шүүхэд ....өмгөөлөгч миний бие Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 16 цагт хурал товлогдож давхцаж байх тул хурлыг хойшлуулж өгнө үү.... гэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч хариуцагч, өмгөөлөгч нарын эрхийг нь хангаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан боловч 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчид болон түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нар шүүх хуралдаанд хїндэтгэн їзэх шалтгаангїйгээр ирээгїй ба нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийг тэдгээрийн эзгїйд шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ч.Э , Б.М , өмгөөлөгч Ө.Ганзориг нарын эзгїйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

 1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1-д зааснаар хариуцагч Ч.Э , хамтран хариуцагч Б.М нараас 20.960.000 /хорин сая есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.840.000 /дөрвөн сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 73 73.2- Ч.Э , хамтран хариуцагч Б.М нарын зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг бүхэлд нь .

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.А ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 216.750 /хоёр зуун арван зургаан мянга долоон зуун тавь/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ч.Э , Б.М нараас улсын тэмдэгтийн хураамжинд 262.750 /хоёр зуун жаран хоёр мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.А д олгож, хариуцагч Ч.Э , Б.М нарын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Л.ЭРДЭНЭБ