Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2016/00808

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.ОтгонБ даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х аймгийн Т суманд 1977 онд төрсөн, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х аймгийн М сумын 11 дүгээр багийн 38-04 тоотод оршин суухР*** дугаар регистртэй, Б.Ц гийн

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 155/2016/00859/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Б.Ц  нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ц  шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Т.Б тай 2009 оноос хойш хамтран амьдарч эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 2013 онд том хүү С , 2016 онд охин Б ийг тус тус төрүүлсэн. Т.Б  урд нь гэр бүлтэй байсан болохоор бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Харин хоёр хүүхдээ иргэний бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаад эцгээр нь овоглуулж төрсний гэрчилгээг нь авсан байсан. Гэтэл манай нөхөр Т.Б  2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өвчний улмаас нас барж, хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд талийгаач Т.Б  бид хоёрыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Ц  нь талийгаач Т.Б тай хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар шаардах эрхтэй.

Олхонууд овогт Т.Б  2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нас барсан, Б.Ц тай гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Х аймгийн М сумын улсын бүртгэгчийн ...Олхонууд овогт Т.Б 55 настайдаа 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нас барсныг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нас барсны бүртгэлийн 97-д бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй №0000169071 дугаартай нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн гэр бүлгүй болохыг тодорхойлов. РД: Р***, овог Мянгад, эмэгтэй, эцгийн нэр Б , нэр Ц ... гэх бичилттэй 115/001636 тоот гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Монгол Улсын иргэн: РД: Т**, овог Олхонууд, нөхрийн: эцгийн нэр Т , нэр Б , Монгол Улсын иргэн: РД: РЙ60101300, овог Гөрөөчин, эхнэрийн: эцгийн нэр Ж , нэр П нар нь 2005/06/01-нд гэрлэж Шинэ-Идэр сумын 2010/10/17 өдрийн 4-рт бүртгүүлсэн гэрлэлт цуцлалтын бүртгэл байгаа тул лавлагаа олгов гэх бичилттэй 115/001635 дугаартай гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Б.Ц , талийгаач Т.Б  нар 2009 оноос хамт амьдарч, тэдний дундаас 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү Б ын С , 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр охин Б ын Б нар төрсөн болох нь №0000949859-879/220, №6701000073 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Б овогтой Б , 4 сартай, хүйс эм, эрүүл бойжиж байгаа нь үнэн, Б овогтой С 2.8 настай, эрэгтэй, эрүүл бойжиж байгаа нь үнэн гэх бичилттэй өрхийн эмчийн тодорхойлолтууд, Х аймгийн М сумын Наран багийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Иргэн Б агийн Ц нь ам бүл 5, М сумын 11 дүгээр багийн 38-04 тоотод хүүхдүүдийн хамт оршин суудаг, нөхөр Т.Б нь 2016 оны 5 сарын 16-нд нас барсан болно. Б.Ц нь нөхөр Т.Б ын хамт 2008 онд Шинэ-Идэр сумаас шилжин ирж 8 жил 11 дүгээр багийн 38-04 тоотод амьдарч байгаа нь үнэн гэх бичилттэй 14/109 тоот тодорхойлолт, талийгаач Т.Б , Б.Ц нарын 2010 онд авахуулсан гэрэл зургууд, Б.Ц хүүхдүүдийн хамт 2016 оны 06 сарын 01-ний өдөр авахуулсан гэрэл зураг, гэрч Т.Б гийн ...Манай төрсөн ах талийгаач Т.Б юм. 2008 оны 6 сараас талийгаач ах Б маань бэр болох Б.Ц тай хамтран амьдарч эхэлсэн. 2016 он хүртэл хамт амьдарч байгаад 2016 оны 5 дугаар сарын 16-нд ах Б маань өвчний учир нас барсан. Энэ хугацаанд 2013 онд тэр хоёрын дундаас хүү С , 2016 оны 1 сард охин Б нар нь төрсөн юм... М сумын 11-р багт амьдардаг юм. Б болон Ц , төрсөн 2 хүүхэд, Ц гийн 2 хүүхэдтэй, ингээд ам бүл 6 байсан. Одоо бэр Ц нь 4 хүүхэдтэйгээ амьдарч байна... төрсөн 2 хүүхэд нь аав Б аараа овогтой юм билээ... гэх мэдүүлэг, гэрч Г.Ц гийн ...манайх 2008 онд Х аймгийн Б сумаас шилжиж ирээд М сумын 11 дүгээр багийн 38-05 тоотод байшин барьж орсон. Б ынх мөн 2008 онд манай баруун талын хашаа буюу 11 дүгээр багийн 38-04 тоотод айлын хашаанд ирж бууж байсан. Ингээд хөрш зэргэлдээ амьдарч ирсэн ба одоог хүртэл хөрш амьдарч байна... Нүүж ирснээс хойш 2013 онд нэг хүү С , 2016 онд талийгаач Б ыг өнгөрөхөөс өмнө нэг охин Б төрсөн. 4 хүүхэдтэйгээ амьдардаг байсан ба 2016 оны 5 сард Б нь нас барсан... хүүхэд багачууд төрсөн ч гэрлэлтээ бүртгүүлээгүй байгаа, иргэний бүртгэлд өргөдөл гаргахаар ааваар нь овоглож гэрчилгээг нь өгдөг юм байна гэж ярьж байсан... гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй болно.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Б.Ц , Олхонууд овогт Т.Б  нар хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБ