Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2016/00809

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: Х аймгийн Г суманд 1958 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт тус сумын 1 дүгээр багийн нутаг Их харгантын зүүн эх гэх газар оршин суух "Авга хариад" овогт Д.Х /Р***/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Д.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Х шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие сургуульд суралцаагүй ба багадаа аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан 1974 оноос эхлэн Х аймгийн Г сумын И нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор ажиллаж байгаад 1976 оны 6 дугаар сард цэрэгт яваад цэргээс 1979 онд халагдаж ирээд мөн нэгдэлдээ нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан юм. Өндөр насны тэтгэвэрт орох нас болж байгаа тул шүүхэд хандсан юм.

Иймд намайг Х аймгийн Г сумын И нэгдлийн 1 дүгээр бригадад 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Д.Х нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Г сумын И нэгдлийн 1 дүгээр бригадад 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 3/202 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,

Хүсэлт гаргагчид Х аймгийн Г сумын Идэрийн Ундрал нэгдлээс нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,

Гэрч Л.С ын: ....Д.Х нь 1974 оноос Г сумын И нэгдлийн Нүхт бригадад хоньчин, адуучнаар ажиллаж байгаад 1976 онд цэрэгт яваад 3 жил болоод 1979 онд халагдаж ирээд И нэгдэлдээ хоньчин, адуучнаар нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Б ын: ....Д.Х нь анх 1974 оноос Г сумын И нэгдэлд малчин, хоньчноор ажиллаж эхэлж байсан. Ингээд 1976 онд цэрэгт яваад 1979 онд цэргээс халагдаж ирэээд И нэгдэлдээ хоньчноороо 1990 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, 1989 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Баярын бичиг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар "Авга хариад" овогт Д.Х /Р***/-ыг Х аймгийн Г сумын И нэгдлийн 1 дүгээр бригадад 1974 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1976 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1979 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Х ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ