| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 152/2024/00590/И |
| Дугаар | 140/ШШ2024/00459 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 140/ШШ2024/00459
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Завхан аймгийн ...... сумын ....... багт оршин суух, .........овогт ..... нэхэмжлэлтэй,
.......... эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ...., нарийн бичгийн дарга .......... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ......... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
............ гэдэг хүн манай суманд анх ирэхдээ 1 машин өвстэй ирсэн. Би тэр өвсийг зараад явуулсан. Хоёр дахь удаагаа ирэхдээ би танд өвс авчирч өгнө гэсэн. Тэгээд Улаанбаатар хотод байна. Та надад мөнгө шилжүүл гээд утсаар ярихаар нь би итгээд эхлээд 300,0 мянган төгрөг, дараа нь 1,0 сая төгрөг болон нийт 5,0 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд .........тай буцаад холбогдох гэтэл утас нь холбогдохгүй, утсаар ярихаар өгнө гэсээр байгаад өдий хүрсэн. Би энэ хүнд итгээд өгчих байлгүй гэж нилээд явсан. Тэгээд барахаа байгаад ...... аймгийн төв хоёр удаа орж өөртэй нь уулзах гээд орсон. Сураг гаргаж чадаагүй юмаа. Тэгээд ......... аймаг руу нэхэмжлэл гаргасан. Би ......... аймаг руу байнга очоод байх боломжгүй тул хүсэлт гаргаад ........ аймгийн шүүх рүү шилжүүлж өгөхийг хүссэн тэрний дагуу нааш шилжүүлж өгсөн юмаа. Иймд ........ эрэн сурвалжилж миний мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гарагч ...........ын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч ......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.
........... нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .........ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Иргэн ........... нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.
.............ын хаягаар буюу ............ аймгийн ........... суманд оршин суух хаягаар хайж очиход уг хаягтаа байхгүй гэсэн учир шүүхэд хандаж байна гэх тайлбараар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ...... нь дээрх хаягтаа байхгүй талаар тогтоогдож байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..........ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлтийн дагуу ........ын оршин суугаа хаягийг олж тогтоох үүргийг Завхан аймгийн ..............т даалгах нь зүйтэй байна.
Маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .............ын хаягийг дээрх хаягаас тодруулах боломжтойг дурдах нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.9-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ...........ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ...........г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай хүсэлт гаргагч ............ мэдэгдэхийг Завхан аймаг дахь .............т даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ