Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2016/00811

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, эмэгтэй, Х аймгийн Ц сумын 1 дүгээр багт оршин суух С.Б /Р***/-н хүсэлттэй

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, Х аймгийн М сумын 6-5-10 тоотод оршин суух Г.Б /Р***/

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1982 онд Х аймгийн Ц сумын 8-н жилийн дунд сургуулийг төгсөж улмаар Х аймгийн Ц сумын Э нэгдэлд эвлэлийн илгээлтээр гарч 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Ц сумын Э нэгдэлд малчнаар ажиллаж байсан юм.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа тул 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгэээр сарын 01-ний өдөр хүртэл Ц сумын Э нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Б тай нэг нутаг усны хүмүүс учраас бие биенээ сайн таних ба замын зардал болон биеийн байдлаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул би өмнөөс нь итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байна.

С.Б нь Х аймгийн Ц сумын сургуулийн 8 дугаар ангийг 1982 онд төгсөөд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад гэр бүлтэй болоод тусдаа гарч мал маллах болсон юм. Одоо тэтгэвэрт орох болсон тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан юм билээ.

Иймд С.Б г Х аймгийн Ц сумын Э нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор 1982 оны 7 дугаар сарын 17-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч С.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ц сумын Э нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 7 дугаар сарын 17-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Х аймгийн Ц сумын засаг даргын тамгын газрын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 дугаартай ....тус сумын 1-р багийн иргэн С в овогтой Б нь Э нэгдлийн 1-р бригадад 1982 оноос эхлэн малчнаар ажиллаж байсан боловч.... гэх тодорхойлолт, 70 дугаар дансны хуулбарууд, цалингийн лавлагаа,

Хүсэлт гаргагч С.Б д 1987 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр Э нэгдлээс нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,

Гэрч Ж.М вын 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ....С.Б нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Х аймгийн Ц сумын Э нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор 1990-ээд оны үед нэгдэл тартал тасралтгүй хоньчноор ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч Б.С гийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ....С.Б нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд аав, ээжийн хамт Х аймгийн Ц сумын Э нэглийн 1 дүгээр бригадад малчнаар 1990-ээд оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагч нь 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жилээн сэргээн тогтоолгохоор хүсэлт гаргасан байх боловч шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1982 оны 7 дугаар сарын 17-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаж байсан жилийг сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргаж байх тул шүүх 1982 оны 7 дугаар сарын 17-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртлэх хугацааг сэргээн тогтоосон болно.

Хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С.Б /Р***/- Х аймгийн Ц сумын Э нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 7 дугаар сарын 17-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч С.Б г улсын тэмдэгтийн хураамжинд төлөх 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгнөөс чөлөөлсөн болохыг дурьдсугай.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг давж заалдах журмаар  д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ