| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00757/И |
| Дугаар | 155/ШШ2016/00814 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2016/00814
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Х аймгийн Г суманд 1960 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, малчин, ам бүл 1, Х аймгийн Г сумын Н багийн нутаг Ц гэх газар оршин суух, Г.Б /Р***/-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Г.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би сургуульд бараг сураагүй ба 2 дугаар ангиасаа гараад хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан Г сумын И нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 7 дугаарсарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байсан юм.
Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас дөхөж байгаа тул шүүхэд хандсан юм.
Иймд намайг Х аймийн Г сумын И нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, тус нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Г.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймийн Г сумын И нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, тус нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 3/198 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Л.С ын: ....Г.Б нь цэргээс иргээд 6 дугаар сарын 01-ний өдрөөс Х аймгийн Г сумын И нэгдлийн Н бригадад хоньчноор 1990-ны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Г.В ын: ....Г.Б нь Х аймгийн Г сумын И нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор 1981 оны хавар цэргээс халагдаж ирээд ажиллаж эхэлсэн ба 1991 онд нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Б /Р***/-г Х аймийн Г сумын И нэгдлийн туслах үйлдвэрт 1981 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, тус нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Г.Б гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ