Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 126/ШШ2024/0102

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*****дүгнэлттэй,Тагнуулын ерөнхий газрын Хөвсгөл аймаг дахь хэлтсийн ахлах, ажилтан дэд хурандаа Н.Н*****д холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Батсүх дүгнэлтдээ: ...Эрх бүхий албан тушаалтан 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0081093 дугаартай шийтгэлийн хуудсанд 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан ба хуульд заасан хэмжээнээс доогуур эрх бүхий албан шийтгэл оногдуулах үндэслэлгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй.

...Иймд Тагнуулийн ерөнхий газрын Хөвсгөл аймаг дахь хэлтсийн ажилтан, дэд хурандаа Н.Н*****н холбогдогч Б.Мянганбаярт шийтгэл оногдуулсан 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0081093 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичив гэжээ.

Тагнуулын ерөнхий газрын Хөвсгөл аймаг дахь хэлтсийн ахлах, ажилтан дэд хурандаа Н.Н***** тайлбартаа: Дэд хурандаа Н.Н***** миний бие 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0081093 дугаартай шийтгэлийн хуудсаар Их-Уул сумын Засаг дарга Б.Манлайбаярт зөрчлийн тухай хуулийн 15.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар прокурор дүгнэлт ирүүлсэн. Уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Хариуцагч Тагнуулын ерөнхий газрын Хөвсгөл аймаг дахь хэлтсийн ахлах, ажилтан дэд хурандаа Н.Н***** нь ...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0081093 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Тагнуулийн ерөнхий газрын Хөвсгөл аймаг дахь хэлтсийн ахлах ажилтан дэд хурандаа Н.Н*****н 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн өдрийн 0081093 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болох бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас ямар нэгэн акт гаргах шаардлагагүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*****-ийн гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0081093 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахшаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ГАНЧИМЭГ