| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00616/И |
| Дугаар | 155/ШШ2016/00816 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2016/00816
| 2016 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2016/00816 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, эрэгтэй, Х аймгийн Г сумын 5 дугаар багт оршин суух Э.Б /Р***/-ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Э.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1973 онд Г сумын 8-н жилийн сургуулийн 7 дугаар анги төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр тус сумын Зүрх багт малчнаар гарч 1973 оны 01 дүгээр сарын 01-ний 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл И нэгдэлд малчнаар ажилласан.
Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон болон гарсан тушаал архиваас олдоогүй тул 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл И нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Э.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Г сумын И нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 07-ний өдрөөс 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа,
Гэрч Л.Д гийн: ....Э.Б нь 8 дугаар ангиа төгсөөд Х аймгийн Г сумын И нэгдэлд 1973 оноос малчнаар 1975 оны хавар цэрэгт явтлаа ажиллаж байсан юм. Цэрэгт явж ирээд нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Т ийн: ....Э.Б нь 1973 оноос Х аймгийн Г сумын И нэгдэлд 1975 оны хавар цэрэгт явтлаа ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг, 1973 оны Баярын бичиг, 1974 оны Гэрчилгээ, 1975 оны Диплом зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ 1973 оны 01 дүгээр сарын 01-нээс гэх боловч шүүх 1973 оны 01 дүгээр сарын 01-нээс сэргээн тогтоох боломжгүй байна.
Учир нь: Хүсэлт гаргагч болон гэрч нар мэдүүлэхдээ 1973 онд сургууль төгсөөд илгээлтээр гарч байсан гэснээс дүгнэж үзэхэд 1973 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй байх ба харин хэрэгт гаргаж өгсөн 1973 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Баярын бичгийг үндэслэж түүнийг И нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 07-ноос эхлэн ажиллаж байснаар сэргээн тогтоосон болно.
Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ....ганц гэрээр мал малладаг, надаас өөр малд явах хүнгүй өдөр бүр малдаа явдаг тул шүүх хуралд очиж чадахгүй.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э.Б /Р***/-ийг Х аймгийн Г сумын И нэгдэлд 1973 оны 6 дугаар сарын 07-ний өдрөөс 1975 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Э.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ