| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00592/И |
| Дугаар | 155/ШШ2016/00821 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2016/00821
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Х аймгийн Т сумын 5 дугаар багт оршин суух М.О гийн нэхэмжлэлтэй, Х аймгийн М сумын 9 дүгээр багийн *** тоотод оршин суух Б.Б /Р**/-д холбогдох
Зээлийн төлбөр 3.000.000 /гурван сая /төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч М.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 7 дугаар сарын 16-нд Япон улс руу явж 10-аад хоноод ирээд өгье гэж 6.000.000 төгрөг зээлсэн. Ингээд өгөлгүй энд, тэнд байна, хуралтай байна, энээ тэрээ гээд намайг маш их явдал удаж байгаад 3.000.000 төгрөг 3 сард өгсөн. Үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өнөө болтол өгөхгүй байна. Миний утасыг авдаггүй. Хүний утсаар залгаж байж хааяа холбогддог. Худлаа яриад өгөхгүй байна. Байнга зээл хөөцөлдөж байна гэж худлаа ярьдаг гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.О гийн нэхэмжлэлтэй Б.Б надад холбогдуулсан гаргасан 3.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө. Тийм учраас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Б.Б оос зээлийн үлдэгдэл төлбөр 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Б.Б нь ....3.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө.... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан, хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч М.О гийн улсын тэмдэгтийн хураамжид 62.950 төгрөг төлөх атал улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 70.000 төгрөг төлсөн буюу илүү 7.050 төгрөг төлсөн байх тул улсын орлогоос буцаан 38.525 төгрөг, хариуцагч Б.Б оос 31.475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.О д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч М.О гийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн үлдэгдэл төлбөр 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хариуцагч Б.Б төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.О гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.000 /далан мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б оос 31.475 /гучин нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөг, улсын орлогоос буцаан 38.525 /гучин найман мянга таван зуун хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.О д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ