| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00620/И |
| Дугаар | 155/ШШ2016/00822 |
| Огноо | 2016-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 155/ШШ2016/00822
| 2016 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 155/ШШ2016/00822 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Х аймгийн Г суманд 1965 онд төрсөн. 51 настай, эмэгтэй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт, Х аймгийн Ш сумын 2 дугаар багийн нутаг Хавтгайн өтөг гэх газар оршин суух Ч.Д /Р***/-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Ч.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.Д шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 3 дугаар ангиасаа сургуулиас гараад хөдөө аав, ээжийн хамт мал маллаж байгаад хөдөлмөрийн насанд хүрч бие даан Г сумын И нэгдлийн 1 дүгээр бригадад 1981-1986 он хүртэл, Ш сумын Жаргалын зам нэгдэлд 1987-1991 он хүртэл төлчин, хоньчноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох дөхөж байгаа тул ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм.
Иймд намайг Х аймгийн Г сумын И нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл, Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугар сарын 31-ний өдөр хүртэл төлчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Ч.Д нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Г сумын И нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл, Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугар сарын 31-ний өдөр хүртэл төлчин, хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Г сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3/70 дугаартай цалингийн хөлсний лавлагаа,
Х аймгийн Ш сумын Засаг даргын тамгын газрын даргын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 3/340 дугаартай архивын лавлагаа, цалингийн түүвэр, 70 дугаар дансны хуулбарууд,
Гэрч Д.Нарангэрэлийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ....Ч.Д нь Х аймгийн Г сумын И нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны хавраас 1986 оныг дуустал төлчин, саальчнаар ажиллаж байгаад Ш сум руу хүнтэй суугаад явсан юм.... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Лхамжавын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ....Ч.Д нь Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1987 оноос төлчин, хоньчноор 1991 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин хүсэлт гаргагчид холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Х аймгийн архивын тасгийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 10/139 дугаартай ....тус аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Ч.Д д холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна.... гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ч.Д /Р***/-г Х аймгийн Г сумын И нэгдлийн 1 дүгээр бригадад 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 20-ний өдөр хүртэл, Х аймгийн Ш сумын Жаргалын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугар сарын 31-ний өдөр хүртэл төлчин, хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ