| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Л.Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/00731/И |
| Дугаар | 155/ШШ2016/00825 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2016/00825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Х аймгийн Ц суманд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, малчин, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Х аймгийн Ц сумын А багийн нутаг Ухаагийн гол гэх газар оршин суух, Д.Ц /Р***/-гийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч Д.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Ц шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Х аймгийн Ц сумын сургуулийн 8 дугаар ангийг 1980 онд төгсөөд Улаанбаатар хотын ТМС-д 2 жил суралцаж төгсөөд 1984 оны 4 дүгээр сараас эхлэн тус сумын сургуулийн гал тогоонд 4 жил ажиллаж байгаад Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад малчин болоод нэгдэл тартал тасралтгүй хоньчноор ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох дөхөж байгаа тул шүүхэд хандсан юм.
Иймд намайг Х аймгийн Ц сумын 8-н жилийн сургуулийн гал тогоонд 1984 оны 9 дүгээр сарын 01- ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тогоочоор, тус сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Д.Ц нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ц сумын 8-н жилийн сургуулийн гал тогоонд 1984 оны 9 дүгээр сарын 01- ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тогоочоор, тус сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Х аймгийн Ц сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 3/104 дугаартай архивын лавлагаа, хөдөлмөрийн хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
Ц сумын Бадрал компаний малчин гишүүдээс 1993 онд нэг хүний сард 650 төгрөгөөр цалингийн санг бодож 600 хүнд нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хүний нэрсийн жагсаалтийн хуулбар,
Гэрч Д.Д гийн: ....Д.Ц нь анх 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Х аймгийн Ц сумын сургуульд тогоочоор ажиллаж байгаад 1986 оноос хойш 1990-ннд оны үед нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ц ийн: ....Д.Ц нь 1983 онд 8 дугаар ангиа төгсөөд Х аймгийн Ц сумын Бадрал нэгдэлд хоньчноор 1990-ээд оны үед нэгдэл тартал хонь маллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөх вандан овогт Д. Ц /Р***/-г Х аймгийн Ц сумын 8-н жилийн сургуулийн гал тогоонд 1984 оны 9 дүгээр сарын 01- ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тогоочоор, тус сумын Бадрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ