Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00827

 

 

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00827

х аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Хүсэлт гаргагч: х аймгийн Ж суманд 1962 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, тус сумын 3 дугаар багийн нутаг Цагаан бургасын баруун эх гэх газар оршин суух Ц.Б /Р***/-ийн хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь х аймгийн Ж сумын сургуулийн 8 дугаар ангийг 1970 онд төгсөөд цэрэгт 1980 онд яваад цэргээс 1983 оны 8 сард халагдаж ирсэн. Ингээд Ж сумын Улаантуг нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар нэгдэл тартал тасралтгүй ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох дөхөж байгаа тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээлгэхээр хандсан юм.

Иймд намайг х аймгийн Ж сумын Улаантуг нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1983 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Хүсэлт гаргагч Ц.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1983 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан х аймгийн Ж сумын Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн цалингийн лавлагаа,

Гэрч Г.Э ын: ....Ц.Б нь х аймгийн Ж сумын Улаантуг нэгдлийн 2 дугаар бригадын эмчилгээ тэжээлийн цэгийн малчнаар 1984 оны 01 дүгээр сараас 1990 оны үед нэгдэл тартал ажиллаж байсан.... гэх мэдүүлэг,

Гэрч С.Д ийн: ....Ц.Б нь х аймгийн Ж сумын Улаантуг нэгдэлд 1985 оноос 1990 оны үед нэгдэл тартал эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсан.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хугацаат цэргийн алба хаасан хугацаа нь ажилласан жилд тооцогддог болохыг дурьдлаа.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Б /Р***/-ийг х аймгийн Ж сумын Улаан туг нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгт 1983 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар 㺺 д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ