Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2016/00830

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, эмэгтэй, Х аймгийн Ц сумын 6 дугаар багт оршин суух Ө.Б /Р***/-ын хүсэлттэй,

Нэхэмжлэгчийн итгэмэжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр сургуульд монгол хэл, уран зохиолын багш ажилтай, **** тоотод оршин суух П.Ө /Р***/

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ө.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ө.Б миний бие М хотын ахуй үйлчилгээний комбинатын харьяа Ц дахь ахуйн үйлчилгээний цэгт 1986 оны 01 дүгээр сарын 29-нд оёдолчноор 1987 онд ахуйн үйлчилгээний төв болоход оёдолчноор 1989 он хүртэл ажилалж байсан. Миний дээрх хугацааны хөдөлмөр хөлсний лавлагаа, аймгийн архивын тамгын лавлагаа байгаа боловч ажилд орсон гарсан тушаал архиваас олдохгүй байгаа 1986 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл оёдолчноор 4 жил ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ө шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ө.Б нь миний төрсөн ээж ба одоогоор өвчтэй тул би өмнөөс нь шүүх хуралдаанд итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байна. Ө.Б нь Х аймгийн Ц сумын Ахуй үйлчилгээнд 1986 оноос эхлэн 1989 оны 10 дугаар сар хүртэл тасралтгүй оёдолчноор ажиллаж байснаа сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан юм билээ. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас дөхөж байгаа тул шүүхэд ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгохоор хандсан юм.

Иймд миний ээж Ө.Б ыг Х аймгийн Ц сумын Ахуй үйлчилгээнд 1986 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ө.Б нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х аймгийн Ц сумын Ахуй үйлчилгээнд 1986 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар дансны цалингийн тооцооны хүснэгтүүд,

Нэхэмжлэгч Ө.Б т Х аймгийн Ц сумын Ахуй үйлчилгээний төвөөс 1991 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Х аймгийн Ц сумын ахуй үйлчилгээний төвөөс нээж олгосон №440276 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар дахь бичилтүүд,

Гэрч Н.Ц ны: ....Ө.Б нь 1996 онд 10 дугаар ангиа төгсөөд Х аймгийн Ц сумын ахуй үйлчилгээний төв гэж байхад оёдолчноор анх ажилд орж байсан юм. 1990-ээд оны үед хувьчлал болтол ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг,

Гэрч Д.З н: ....Ө.Б нь намайг энэ суманд ирж ажиллахад сумын ахуй үйлчилгээний төв гэж байхад зөөлөн эдлэлийн оёдолчноор ажиллаж байсан. 1990 оны эхээр ахуй үйлчилгээ хувьчлагдтал оёдолчноороо ажиллаж байсан.... гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ө.Б /Р***/-ыг Х аймгийн Ц сумын Ахуй үйлчилгээний төвд 1986 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ө.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. 119 119.4, 119.7- шийдвэр танилцуулан сонсгож, 7 14 ы оролцсон талууд шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар д шийдвэрийг , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ