| 2024 11 14 | 184/ШШ2024/05652 | | Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, **дүгээр хороо, Бага тойруу ***, ************* ХХК-ийн байр хаягт байрлах, ************* ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, *** дүгээр гудамж, ***тоотод оршин суух, Зээрнүүд овогт *************ын ************* /РД:*************/-д холбогдох, Гэрээний үүрэгт 1,518,455.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч ************* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.************* нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр манай компанитай ББГ-2023/0498 тоот гар утас, төхөөрөмж зээлээр худалдах гэрээ байгуулан Samsung А34 маркийн гар утас болон 98086382 дугаарын хамт багцлан урьдчилгаа төлбөргүйгээр 2023.07.27-ны өдрөөс 2024.04.27-ны өдөр хүртэл 10 сарын хугацаанд cap бүр 155,000 төгрөг төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Гэвч Г.************* нь cap бүрийн хуваарьт төлөлтийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 1,012,303.84 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд үлдэх төлбөр 1,012,303.84 гэрээний 3.4-т заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 526,151.92 төгрөг нийт 1,518,455.76 төгрөгийг Г.*************эс гаргуулж өгнө үү. гэжээ. Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ... ************* компанийн нэхэмжилсэн 1,518,455.76 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 518,455.76 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ************* ХХК нь хариуцагч Г.*************д холбогдуулан гэрээний үүрэгт 1,518,455.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 518,455.76 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/1618 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ. Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна. Иймд ************* ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.*************д холбогдох гэрээний үүрэгт 1,518,455.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*************д холбогдох гэрээний үүрэгт 1,518,455.76 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 518,455.76 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,246 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.*************эс 19,623 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 19,623 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ХХК-д олгосугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай. ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ |