| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2024/08912/И |
| Дугаар | 184/ШШ2024/05653 |
| Огноо | 2024-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2024/05653
| 2024 11 14 |
184/ШШ2024/05653 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж, **** давхар, 1305 тоотод байрлах, ************* ББСБ ХХК /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, **** гудамж,*** тоотод оршин суух, Харнууд овогт *************ын ************* /РД:*************/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 31,594,748.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Зээлдэгч Ц.************* нь манай компанитай 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр L35103188 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Ц.*************-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 7804840529 зээлийн дансны дугаартай, 3,644,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5009346137 банкны тоот дансанд, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 7100489763 зээлийн дансны дугаартай, 22,300,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 13 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5009346137 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нехцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зэл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 10 дугаарсарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд 2024 оны 4 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3,644,000 төгрөг, Шимтгэл 72,880 төгрөг, Үндсэн хүү 819,450.74 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 135,137.50 төгрөг, нийт 4,671,468.24 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 22,299,999.68 төгрөг, Үндсэн хүү 4,486,882.11 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 128,898.97 төгрөг, Нийт 26,915,780.76 төгрөг, Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал нотариатын зардал 7,500 төгрөг болно. Иймд хариуцагч *************нийт 31,594,748.99 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ...... ************* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*************т холбогдох 31,594,748.99 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 11 дуүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,594,748.99 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************* ББСБ ХХК нь хариуцагч Ц.*************т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,594,748.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хариуцагч Ц.************* нь 31,594,748.99 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сар бүр 1,500,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,594,748.99 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь түүнд олгогдсон 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Т-4038 дугаартай итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд ************* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.*************т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31,594,748.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ************* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*************т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31,594,748.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 03 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 05 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 06 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 07 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 11 дуүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 03 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 05 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 06 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 07 дугаар сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 1,594,748.99 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,923.74 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч *************157,961 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 157,961 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ