Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2024/0096/З |
Дугаар | 126/ШШ2024/0101 |
Огноо | 2024-06-27 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 126/ШШ2024/0101
Хариуцагч прокурорын дүгнэлтийг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*****-ийн дүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Баясгаланд холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*****-ийн дүгнэлтдээ: ...Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан Усны сан бүхий хог хаягдал хаясан зөрчил үйлдсэн гэж үзсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилжээ. Холбогдогч Ч.Анхбаярт шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичээгүй нь ойлгомжгүй байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл албадлагын арга хэмжээг энэ хуулиар тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна.
...Иймд шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагч М.Баясгалангийн холбогдогч Ч.Анхбаярт шийтгэл оногдуулсан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0614809 дугаартай шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх заалтад бичигдсэн ...7.15.8... гэснийг ...7.15 дугаар зүйлийн 8..., ...100000 төг торгууль... гэснийг ...100 нэгжээр торгох... гэж зөвтгөх, мөн 4 дэх заалтад бичигдсэн ...100000... 100 ...2/08... гэснийг хасаж өөрчлүүлэхээр дүгнэлт бичив гэжээ.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б*****тайлбартаа: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б*****би 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Ч.А-д 0614809 дугаар шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ахлах прокурорын гаргасан шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Б*****нь ...2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0614809 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Рэнчинлхүмбэ сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 0614809 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх нь хэсгийн 1 дэх заалтад ...7.15.8... гэснийг ...7.15 дугаар зүйлийн 8..., ...100000 төг торгууль...гэснийг ...100 нэгжээр торгох... гэж зөвтгөх, мөн 4 дэх заалтад бичигдсэн ...100000... 100 ...2/08... гэснийг хасаж өөрчлөх тухайгаа холбогдогч Ч.Анхбаярт мэдэгдсэн тухайгаа баримтжуулах үүрэг хүлээнэ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурор С.Б*****-ийн гаргасан 2024 оны01 дүгээр сарын 26-ны өдрийн 0614809 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахшаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ